
Израйлийн армиас Газын зурвас руу агаарын цохилт өгсний улмаас палестины Жихад бүлэглэлийн нэг дайчин амь үрэгдэж 9 хүн шархадсан тухай хоёр талаас мэдээлжээ.
Израйлийн тал энэ сарын эхээр тус улсын шоронд хоригдож байсан олон зуун палестинчуудыг сулласан билээ. Энэ нь 9-р сард Израйлийн армийн түрүүч Жиладыг суллах хэлэлцээрийн дагуу чөлөөлөх палестины хоригдлуудын сүүлийн хэсэг байсан юм. Гэсэн ч хоёр талын харилцаа сайжирсангүй. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Газын зурвасаас Израйл хотууд руу пуужин харвасан. Хариуд нь ч мөн израйлийн талаас цохилт хийсэн. Тэгвэл тагнуулын мэдээнд үндэслэн Израйлийн армийн онгоцнууд Жихад бүлэглэлийн байршилд цохилт өгөхөөр Газын зурвас руу харвасан нь энэ аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ