Австралийн шигшээ Азийн аварга болох уу

img

Ази тивд Австрали улс багтдаггүй ч Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн хуваарилалтын дагуу Австрали болон далайн орнууд Азийн бүсэд хуваарилагдан олон улсын тэмцээнд оролцох ёстой болсон билээ. Тиймээс Австралийн шигшээ баг Азийн цомын тэмцээнд тоосоо өргөж, бүр аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.

Азиудаас биеийн хөгжлөөр илт илүү тэдний шигшээ баг өчигдөр шөнө хагас шигшээ тоглолтод Узбекистаныг 6:0-ээр илт давамгай хожсон юм. Одоо тэдний өмнө хөндөлсөх боломжтой ганц баг нь Япон болж үлдэв. Шварцер, Кэхилл, Кьюэлл нарын шилдэг хөлбөмбөгчөөр хүчээ зузаатгасан Австралийн шигшээ багийг Наран улсын хөлбөмбөгчид тогтоож чадах эсэх нь сонирхол татаж байна. Японы шигшээ баг хагас шигшээ тоглолтод Өмнөд Солонгосыг пенальтиар буулган авч, аваргын төлөө өрсөлдөхөөр үлдсэн юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ