Торгууд түмний наадам болно
Дэлхийн торгууд түмний их наадам энэ оны есдүгээр сарын 15-нд Ховд аймгийн Булган суманд болох тов гарчээ. Энэхүү үйл ажиллагааг Торгууд өв соёлын холбоо, “Чингис хаан” дээд сургууль, “Торгууд нутаг” клуб хамтран зохион байгуулахаар бэлтгэж буй аж.
ө
АНУ, БНХАУ, Тайвань, Франц, ОХУ-ын Халимагт амьдардаг торгууд ястнууд уг наадамд оролцоно гэж төлөвлөсөн гэнэ. Наадмын үеэр үзэсгэлэн, худалдаа гаргаж, торгууд түмний язгуур соёл, урлаг, наадам зэрэг судалгаа шинжилгээний салбар хуралдаан зохион байгуулж, 20 гаруй илтгэл хэлэлцүүлэх аж. Үүнд зориулж, эрдэм шинжилгээний номууд хэвлүүлэх юм байна. Номын ерөнхий редактораар “Чингис хаан” дээд сургуулийн захирал, доктор профессор Х.Лхагвасүрэн, торгууд судлаач зохиолч Ж.Буяндалай нар ажиллахаар болсон байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ