Боксын УАШТ эхэллээ
Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд энэ цаг мөчид эхэлж байна. XX-р зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит УАШТ энэ сарын 17-24-ний өдрүүдэд Спортын төв ордны "А" зааланд явагдана.
ө
Эрэгтэй10, эмэгтэй найман жинд улсын аваргууд тодорно. Өнөөдөр болон маргааш 14:00 цагт урьдчилсан тулаанууд явагдах бол тэмцээний нээлтийн ажиллагаа ням гаригийн /I.18/ 15.00 цагт болохоор төлөвлөжээ. 19, 20-ний өдрийн 14:00 цагаас урьдчилсан тулаанууд болж, 21, 22-ний өдрүүдэд хагас шигшээ тулаан үргэлжлэх юм байна. Шилдгүүд тодрох шигшээ тулаанууд 23, 24-ний 14:00 цагт явагдаж, тэмцээний аваргууд шагналаа гардах нь ээ.
ө
Энэ жилийн УАШТ-ий нэг онцлог нь 18 настай тамирчид өрсөлдөх эрхтэй болсон юм.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ