Бөхийн дэвжээ, өмсгөлийн өнгө “хувирна”
1972 оноос хойш хэрэглэж ирсэн бөхийн улаан-шар өнгийн дэвжээг хар хөх-улбар шар өнгөтэй болгохоор болжээ. Тодруулбал, дэлхийн бөхийн нэгдэл (United World Wrestling)-ээс бөхийн дэвжээнээс гадна өмсгөлийн өнгө, дизаиныг өөрчилж, шүүгчдийн хувцсыг поло цамц, өмд болгохоор болсон байна. Энэхүү өөрчлөлтийг 2015 оны сүүлчээр батлах юм.
Түүнчлэн тивүүдийн бөхийн хороог United World Wrestling – Africa, United World Wrestling – Americas... гэх зэргээр нэрлэхээр болсон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ