Түүхэн амжилтын эздэд баяр хүргэе
"Дакар ралли-2015" автомашин, мотоциклийн олимп өчигдөр өндөрлөлөө. Эр зориг, тэсвэр тэвчээрийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын тамирчид эрс тэс уур амьсгалтай монгол орны хүүгийн хат, зориг тэвчээр заан, Өмнөд Америкийн +50 хэмийн халуунд давст нуур, элсэн цөл дамнасан 9000 км замыг амжилттай туулан "Finish" хийж, барианд орлоо.
ө
Уралдааны мотоциклийн ангилалд гурав дахь удаагаа оролцож буй манай туршлагатай тамирчин ОУХМ Д.Болдбаатар, энэ ангилалд анх удаагаа уралдсан спортын мастер Ч.Анар нар "Дакар ралли"-д амжилт дүүрэн оролцож, тус уралдаанд оролцогчдын мөрөөдөл байдаг "Finish" медалийн эзэд болцгоолоо. 117 дугаартай Ч.Анар анх удаа энэ жил Дакар раллид уралдсан ч тэрээр мөн л 13 өдрийн уралдаанаа амжилттай дуусгалаа. Тэрээр Дакар ралли 2015 уралдааны нээлтийн өдөр үнэгэн малгай өмсөж нээлтийн тавцан дээр гарсан нь олны анхаарлыг ихээхэн татсан билээ. Найм дахь өдрийн уралдаан давстай нуураар гатлах байв. Энэ үеэр түүний мотоциклийн цахилгааны утаснуудад богино холбоос үүсч барианаас цөөн км-ийн цаана асахаа больсон ч түүнтэй мөр зэрэгцэн уралдаж байсан 124 дугаартай Францын тамирчин түүнийг мотоциклийг асааж өгсөн. Харин оронд нь Анар түүнийг дараагийн 30 км-т мотоциклиараа чирж барианд нь хүргэжээ. Ингэснээр тэрээр тэмцээнийг амжилтай өндөрлүүлэх нөхцөл бүрдсэн юм.
Харин ОУХМ Д.Болдбаатар "Дакар ралли"-ийг хоёр дахь удаагаа амжилттай дуусгаж байгаа юм. Энэ жилийн уралдаанд 168 мотоцикль гараанаас гарсан ч 79 нь л бариаллаа. Үүнээс Д.Болдбаатар 45 дугаарт, 78 дугаар Ч.Анар нийт дүнгээрээ жагссан байна. Энэ жилийн мотоциклийн төрөлд Испаний тамирчин Марк Кома дахин төрүүллээ. Энэ бол түүний тавдахь удаагийн түрүү юм.
б
"Дакар ралли-2015"-д монголчууд анх удаа машинаар уралдсан. Монгол Улсынхаа алтан соёмбот далбаа, монгол бичгээрээ гоёсон 431 дугаартай автомашин 13 өдрийн турш 9000 км замд ажралгүй уралдаж, хүнд шалгуурыг даван тамирчин ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар амжилттай бариалж, "Finish" хийлээ. Энэ жилийн Дакар ралли уралдаанд Унгар Монголын хамтарсан UNIQA SANDLANDER багаас гурван машин гараанд гарсан. Гэсэн ч 413 дугаартай спортын мастер Ө.Бямбацогтын чиглүүлж байсан машин гурван өдөр уралдаад техникийн гэмтлээс болж хасагдсан. Харин 355 дугаартай Унгарын багийн ахлагч Шандорын унаж, Жаргалсайханы чиглүүлсэн машин 11 дэх өдрөө машины мотор нь эвдэрч харамсалтайгаар хасагдсан юм.
өИнгээд 431 дугаартай ОУХМ Н.Лхамаагийн унаж, ОУХМ Б.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын чиглүүлсэн машин гол найдвар болсон. Тэгвэл тэд маань багийнханыхаа төдийгүй монголчуудын итгэлийг дааж, 13 өдрийн турш амжилттай уралдаж барианд орлоо. Ингэснээр анх удаа монголчууд Дакар раллигийн барианд автомашинаар ороод байгаа юм. ОУХМ Н.Лхамаагийн гурав дахь удаагийн Дакар ралли хэдий ч тэрээр анх удаа бариалсан нь энэ болж байна. Өмнө нь хоёр жил дараалан мотоциклийн төрөлд хүч үзэж байсан юм.
бАвтомашины төрөлд 143 машин Дакарын барианаас гарсан ч энэ жил 67 машин 13 өдрийн уралдаанаа дуусгалаа. Манайхан амжилтаараа 62 дугаар байрт орсон юм. Ийнхүү энэ залуус монголын автомашин, мотоциклийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээн, түүхийг тэмдэглэж эхэллээ. Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ