Тоон системд шилжүүлэх сүүлчийн шатны ажил дууслаа
Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд шилжүүлэх сүүлчийн шатны ажил дуусчээ. Ингэснээр аналоги системийг эхнээс нь унтраахад бэлэн боллоо. Аналоги системийг 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд унтрааж дуусгаснаар Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд бүрэн шилжих юм. Тоон телевизийн дахин дамжуулах станцын ажлыг Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул зэрэг 9 аймгийн нийт 141 сумд болон Багануур, Налайх, Багахангай, Гачуурт, Бэлх, Чингэлтэй, Телевизийн төв станц, Өлзийт, Био комбинат, Төмөр замын 61-ийн гарам, Партизан, Баянхошуу зэрэг газарт хийж гүйцэтгээд байна.
р
Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвийн инженерүүд уг ажилд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын бүрэлдэхүүн аймгийн төвд нэмэлт суурилагдсан энкодер, мултипликсерт орон нутгийн телевизийн нэвтрүүлгийг нэмж оруулан тохиргоо хийх замаар ажиллагааны хэвийн байдлыг шалгажээ. Мөн телевизийн нэвтрүүлэх станц тус бүрийн хувьд тухайн сум суурингийн захын цэгүүдэд очиж тоон телевизийн сигналын тархалт хангалттай хэмжээнд байгаа эсэхийг хянан хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байна. Хэмжилтийн дүнгээр хангалтгүй үзүүлэлттэй гарсан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд тоон телевизийн нэвтрүүлэх станцын байрлалыг өөрчлөн үүрэн холбооны сайтууд байрлаж байгаа хойд талын толгой дээр шилжүүлэн байрлуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар төсөл гүйцэтгэгч Ай Ти Зон ХХК-д зөвлөмж өгчээ.
ө
Мөн хэрэглэгчдийн гомдлын дагуу Завхан аймгийн Улиастай, Тэлмэн, Сантмаргац, Цэцэн-Уул, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Мөрөн, Улаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Тариалан сумдад хэмжилт хийжээ.
ө
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ