Н.Төгсцогтын шинэ зургуудаас
Дэлхийн шилдгийн шилдэг боксчдыг шалгаруулахын тулд дэлхийн боксын холбоо шилдэг боксчдыг бүс болгон хуваасан. Бүсийн ялагч нь дэлхийн аваргын төлөө нүдэлдэнэ. Н.Төгсцогт Азербайжаны “Баку Файрс” багт багтсан. Түүний тулаан нэгдүгээр сарын 15нд эхэлсэн. Тэрээр Хятадын тамирчинг хэмх нүдсэн учраас гурван шүүгч гурвуулаа дуу нэгтэйгээр түүнд илүү оноо өгсөн юм. Одоогоор дэлхийн лигийн тэмцээнд Н.Төгсцогтын багтсан баг Азийн хэсэгтээ ганц ч ялагдалгүй 4 хожилтой тэргүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ