Хөгжлийн баримт бичгийн хэрэгжилт муу байсан

img

“Шударга ёс эвсэл”-ийн бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны эхэнд тус бүлгийн гишүүд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн төслийн талаар ярилцсан байна. Уг хуулийн гол агуулга нь Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төлөвлөх юм. Манай улс 1990 оноос хойш дунд болон урт хугацааны хөгжлийн бичиг баримтуудыг гаргаж ирсэн түүхтэй. 1996 онд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалыг гаргасан бол 2000 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг гаргаж байжээ. Энэ мэт хөгжлийн баримт бичгүүдийг гаргаж ирсэн боловч хэрэгжилт муу байсан. Харин одоо батлагдах гэж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж аль болохоор хэрэгжүүлэх талаас нь ажиллана.

й

Аймаг, сум, нийслэлийн засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчид нар бүгд хөгжлийн баримт бичгийг боловсруулсан мөртлөө хэрэгжүүлсэн үр дүн огт байдаггүй.  Жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг дэмжинэ гэж бичиж ирсэн мөртлөө ажил хэрэг болгоогүй байдаг аж.  Тиймээс хөгжлийн бодлогод бичигдсэн зүйлүүдийг ажил хэрэг болгохын тулд хэр их хэмжээний мөнгөөр ямар ажил зохион байгуулж, ямар үр дүнд хүрэх вэ гэдэг зохицуулалтыг маш сайн хийж өгөх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай болж аль ч нам Засгийн эрхэнд гарсан нэг хууль эрх зүйн зохицуулалтаар ажлаа хийх нь зүйтэй. Тэгэхээр дунд, урт хугацаанд эдийн засгаа дэмжих ямар ажлуудыг зохион байгуулах юм. Энэ нь ямар үр дүнд хүрэх юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй” гэдгийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Тиймээс тус бүлэг Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсгийг уг хуулийн төсөл дээр ажиллуулахаар болжээ.

й

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Япон-Монгол улсын  эдийн засгийн түншлэлийн асуудал байна. Тус бүлэг уг асуудлыг ихээхэн чухалчилж үзэж эдийн засгийн түншлэлийн бичиг баримтыг чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэг саналд нэгджээ.  Уг төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдийн сонирхсон асуултад тус бүлгийн дарга Н.Батцэрэг хариулт өгсөн юм.  

й

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэрэгжсэнээрээ өмнө нь батлагдсан Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүд хүчингүй болох уу?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг дунд болон урт хугацааны хөгжлийн бичиг баримтууд бол хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна. Гагцхүү тухайн бичиг баримтууд дээр байсан санхүүжилт, хэрэгжилтийг зохион байгуулах эзэн байгууллага, хүрэх үр дүн зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хуулийн төсөлдөө нарийвчлан суулгаж өгөх юм.

са

-Шинээр батлагдах хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг яаж шийдэх вэ?

-Хуулийн төсөлд аливаа хөгжлийн асуудлыг хөндөхдөө түүний санхүүгийн эх үүсвэр нь юу байх вэ гэдгийг тодорхой болгох ёстой гэсэн байр сууринаас хандсан. Энд мэдээж орон нутгийн болон улсын төсөв байна, мөн Монгол улсын гадаад зах зээлээс авсан зээл, өрийн бичиг, концессын гэрээ болон бусад эх үүсвэрүүд бол манай хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болох юм. Гэхдээ аль эх үүсвэрээс ямар бодлогыг зохион байгуулах юм бэ гэдгийг хууль батлагдсан гарсны дараа илүү тодорхой болгоно. Жишээ нь, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр гэхэд аль түвшинд батлагдсан хөтөлбөр байх юм, санхүүгийн нөхцөл боломж нь хаанаас дайчлагдах юм, ямар хугацаанд хэрэгжих юм зэрэг олон зүйлүүд тодорхой болно. Тэгэхээр эрх зүйн систем тогтолцоог нь тодорхой болгоод дараа нь гарах хөтөлбөр, бодлогууд нь яг хуулиндаа нийцэж гарах нөхцөл бүрдэх юм.

вд

Тэгэхгүй бол бие биендээ уялдаа холбоо муутай олон хөгжлийн хөтөлбөр, бодлоготой болчихоод байгаа юм. Үүнийг нь цэгцэлж байгаа гэсэн үг. Олон улсын түвшинд бүх улс орнууд хөгжлөө нарийн төлөвлөж макро боло микро түвшинд яаж төлөвлөх вэ, хувийн хэвшлийнхэн аль хэсэгт нь яаж оролцох вэ   зэрэг олон асуудлыг тодорхой болгодог. Энэ мэт олон зүйлүүд нь тодорхой болчихсон, зах зээлд оролцогчдын оролцоо нь болдитойгоор хаа нэг газраа үнэлэгддэг ийм орнууд бол эрчимтэй хөгжлийн зам дээр хурдан гарч ирж байна. Тийм учраас олон улсын жишгийг дагаж бодлого төлөвлөлтийн сайн хуультай болоод эдийн засгийнхаа ерөнхий дүр зургийг дунд болон урт хугацаанд төлөвлөсөн , түүнийгээ хатуу мөрддөг байдал руу орьё гэж байгаа юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tcereg:
ene hymyyst tiim yum hiih chadamj baigaa yuu . heden zovlohoor gadnii hyyli hyylyylj ondor hols tolohyy
2015-01-19