1912 оны таван замын цэрэг

img

Манж улсын шинэ засгийн бодлого Монголчуудад нэн халтай болж эхэлсэн тул цаашид хэрхэх тухай нухацтай хэлэлцэх саналыг Халхын нөлөө бүхий ноёд удаа дараа гаргах болжээ. Ялангуяа Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, дэд дарга Дашням, жанжин Ханддорж нараас Халхын ноёдыг Хүрээний газар билгийн тооллын таван сарын 25-нд (1911 оны 6 дугаар сарын 21) нэгэн зэргээр хамт цуглан, завдан хуралдахыг уриалсан байдаг.

Харин Оросын эрх баригчдад Монголын үнэн байдал, учрыг гарган айлтгаж, хамгаалан туслахыг хүссэн Жибзундамба хутагт тэргүүлсэн Халхын 4 аймгийн хаадын бичгийг зуны сүүл сарын шинийн дөрвөний өдрөөр (1911 оны 6 дугаар сарын 29) огноолсон байдгаас үзвэл Халхын нөлөө бүхий ноёд Жибзундамба хутагтад бат оршил өргөх ялдамд чуулах нийт ноёд дээдсийн хуралдаанд урьдчилан боловсруулж бэлтгэсэн санал, төлөвлөгөөтэй оролцохоор эртнээс бэлтгэсэн бололтой.

Жил бүрийн билгийн тооллын зуны сүүл сард арваад хоног болдог «даншигийн наадмын» үеэр буюу 1911 оны 7 дугаар сарын 16-наас Их хүрээнд цугласан Халхын ихэс дээдэ Эрдэнэ Шанзодовын яамнаа нууцаар зөвлөлджээ. Ноёдын гаргасан санал зөрөөтэй, манж амбаны хараа хяналт чамгүй байсан тул их хэрэгт сэтгэл шулуудсан арван хэдэн ноёд, лам Богд уулын арын модон дунд гэр барин нууц зөвлөгөөнийг үргэлжлүүлж, нэгэнт Манж үлсын эш суурьь ганхаж.

Монголын буй тул цаашид хэрхэх тухай нухацтай зөвлөлджээ. Зөвлөгөөний шийдвэрийн дагуу Монголын төлөөлөгчид Орос Улсад зорчих тухайгаа Их Хүрээний Оросын консулд 7 дугаар сарын 28-нд мэдэгдэж, 29-ний өдөр Хүрээнээс уван цуван гарч оджээ. Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар Санкт-Петербург хотноо 8 дугаар сарын 15-нд хүрэлцэн очиж улс гэрээ сэргээх хорин нэгэн зуйлийн шалтгаан тоочсон бичгийг 17-нд Оросын гадаад явдлын яаманд гардуулжээ.

Тэднийг Санкт-Петербург хотноо гурван долоо хоног байх хугацаанд 8 дугаар сарын 17-нд Оросын нөлөө бүхий эрх баригч, сайд, түшмэл оролцсон томоохон зөвлөгөөн болсонч “Монголоос Чин улстай тогтоосон сюзерений холбоог таслалгүйгээр үндэсний байдлаа хамгаалах гэсэн монголчуудын эрмэлзлэлийг дипломат замаар дэмжих” шийдвэр гаргаж, зэвсгийн тусламж үзүүлэх боломжтой хэмээжээ. Эрх баригчдынхаа шийдвэрээр Цэргийн яамны сайд В.А.Сухомлинов монголчуудад олгуулахаар Эрхүүгийн цэргийн тойргийн штабт 15 мянган винтов, 7.5 сая сум тус тус олгохыг 10 дугаар сарын 30-нд тушаажээ.

Гэхдээ оросууд зэвсгээ шууд өгсөнгүй, харин ч Халхын нөлөө бүхий этгээдээс зэвсэг зайлшгүй шаардлагатай гэсэн хүсэлтийг дахин тавихаас нааш асуудлыг шийдвэрлэхээс цааргалсаар байв. Тиймээс Их Хүрээний Лавдовский консулаар уламжлуулан Санкт-Петербургт 11 дүгээр сарын 9-нд, монголчууд зэвсэглэн босохоор шийдсэн тул 15 мянган винтов, сумтай, мөн төдий тооны сэлэмний хамтаар олгохыг Жибзундамба хутагт хүсчээ. Үүний дараа л оросууд зэвсэг шилжүүлэх ажлыг эрчимжүүлсэн бөгөөд Эрхүүгээс эхний 2050 берданыг Хиагтын хилийн байцаагч, хурандаа Хитровоор дамжуулан мөн Амурын цэргийн тойргоос 1000 берданыг Сэцэн хан аймгийн нутагтай залгаа Акшагаар дамжуулан 11 дүгээр сарын 18-нд илгээсэн нь 12 дугаар сарын 1 гэхэд Их хүрээнд ирсэн бололтой.

1911 оны 12 дугаар сарын 29-нд Жибзундамба хутагтыг сэргэн мандсан Монгол Улсын төрийн тэргүүн Богд хаанд өргөмжилснөөр Монгол Улс дэлхийн улс төрийн газрын зурагг дахин байраа эзэлсэн билээ. Ийнхүү туурга тусгаар улсаа сэргээн мандуулж чадсан монголчуудын өмнө тусгаар тогтнолоо хамгаалах маш хүнд бэрх зорилт тулгарах болов. Ялангуяа Манж улсын эзэрхийллийг эсэргүүцэн тэмцэж, улмаар Чин династийн сүүлчийн хаан Хэвт ёс (Пу И)-ыг 1912 оны 2 дугаар сарын 12-нд хаан ширээнээс буулгаж, 1911 оны 12 дугаар сарын 29-нд зарлан тунхаглаад байсан Дундад иргэн улсыг Олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан Хятадын залуу бүгд найрамдах улсын гадаад бодлого монголчуудын хувьд тун харшлалтай байсан юм.

Хуучин өөрсдийг нь эзэрхэж байсан Манж улсын хил хязгаарыг шинэ Дундад иргэн улсын хил, хязгаар болгохоор зорьсон Иргэн улсын эрх баригчид, Монгол Улсыг бүхий л талаар хавчин шахаж, өөртөө нэгтгэхийг улс байгуулсан эхний өдрөөс эхлэн оролдох болжээ. Харин эртний уламжлалт хаант засаг бүхий улсаа сэргээсэн Монголчууд одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр төдийгүй Монголчууд хэзээнээс оршин суусаар ирсэн 49 хошуу, Хөх хот, Долоннуур, Хүлүнбуйр, Алаша, Эзний гол, Хөх нуурын говийн өмнөх Монголчууд болон Или-Тарвагатай, Ховог сайр, Харшаар, Алтайн баруун зүгийн Монголчууд зэрэг олон овгийн Монгол ахан дүүс, тэдний газар орныг багтаасан улс байгуулахаар зорьж байв.

Тиймзэс 1912 оноос эхлэн өмнөд монголчуудын нутаг, 49 хошуу, Хөх хот, Долоннуур зэрэг чухал чиглэлээр Монголын нутагт цэрэглэн нэвтрэх болсон Дундад иргэн улсын үйл ажиллагааг түрэмгийлэл хэмээн үзсэн юм. Хуучин Манж улсын харьяанд байсан, тусгаар тогтнолоо бараг зэрэг зарласан шинэ хоёр улс ийнхүү зөрчилдөж, улмаар 1912-13 оны үест зэвсэг зөрүүлж, байлдсан түүхийг Н.Магсаржав (1925-27), Л.Дэндэв (1934), Ц.Пунцагноров (1955), Л.Гомбо (1958), Л.Жамсран (1992, 1997), С.Гангааням (1993), Д.Гомбосүрэн (2009) нарын үе үеийн монголын түүхчид судалсаар ирсэн бөлгөө.

Хэдий тийм ч Монгол Улсаас хүн ам, газар нутгаа өмгөөлөн таван замаар, Дундад иргэн улсын цэрэггэй 1913 онд эрслэн тулалдсан түүхийн судалгаанд цагаан толбо, шийдвэрлээгүй асуудал байсаар л байгаа юм. Тиймээс «Соёмбо» сонины энэ дугаараар дамжуулан уншигч та бүхэнд хүргэж байгаа тус бяцхан өгүүлэлд таван замаар Дундад иргэн улсын цэрэгтэй дайтсан Монгол цэргийн талаар товч өгүүлэх зорилтыг судлаач миний бие дэвшүүлсэн билээ.

 А.) Дундад иргзн улс ба Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн, байрлал, хүн хүчний харьцаа (1912 оны эцэс 1913 оны эхээр):

I. Дундад иргэн улсын зүгээс Или-Тарвагатай, Жирэмийн чуулган, Хөх хотын түмэдийн газар үүссэн Сумъяа, Удай, Раашминжүүр, Буджав, Гомбожав нарын Манж-Хятадын түрэмгий ажиллагааг эсэргүүцсэн тэмцлийг ихээхэн хүн хүч хаяж байж 1912 оны зун, намар гэхэд даржээ. Улмаар 1912 оны намар Дарьгангын чиглэлд 500-аад, Цагаан Түнгийн чиглэлд 1-2 мянга орчим цэргээр халдаж, Цицикарт, Хүлүнбуйрыг довтлох зорилготой 4 мянга гаруй хүнтэй холимог бригадыг бэлтгэх болжээ.

Дарьгангад ялагдсан хэдий ч Дундад иргэн улс Алтай, Цагаан Түнгийн чиглэлийн цэргийг улам нэмж 6 мянга гаруй болгосон гэж судлаачид үздэг Түүнчлэн Жирэмийн чуулганы нутаг, Шаазгай хотноо 10 мянга орчим цэрэг байрлуулжээ. Өөрөөр хэлбэл, Дундад иргэн улс 1912 оны адаг, 1913 оны эх гэхэд Жирэмийн чуулган, Цицикар, Шаазгай хот орчим 14 мянгаад цэрэг (зүүн чиглэл), Өмнөд Монгол буюу Хөх хот, Хаалган боомт, Долоннуур, Бяруу зэрэг хотод 39 мянган цэрэг (төвийн чиглэл), харин Цагаан Түнгэ, Алтайн Шар сүм, Чингэл зэрэг газраар 6 мянгаад цэргийг (баруун чиглэл) байрлуулсан мэдээ бий.

Зарим мэдээгээр эдгээр бүлэглэл нийт янз бүрийн калибрийн 146 их буу, 80-90 пулемёттой байжээ.

II. Монголын өмнөд хязгаараар байрлуулах болсон Дундад иргэн улсын цэргийн бүлэглэлүүдийн эсрэг Монгол Улс баруун жигүүр, Гурван цэнхэрт 1700 цэрэг, Улиастай, Ховдод тус бүрт нь 300, Засагт хан, Сайн ноён хан хоёр аймгийн зах Тахи хошуу, Захуй Царман, Сүүж, Улаан зэрэг газарт тус бүр 250, нийтдээ 3300 цэргийг сөргүүлэн байрлуулахаар тогтож заримыг уул газруудад суулгаж эхэлсэн юм.

Харин зүүн жигүүр буюу Хүлүнбуйрт, Барга болон ДИУ-ын Хармөрөн мужийн хил дагуух 11 харуулаар суусан 500 цэрэг, Хайларт байрлах 1 мянга, нийтдээ 2 мянган цэргийг байрлуулан Цицикарын холимог бригадын замыг хөндөлсүүлэн хаажээ.

Монгол Улс ба Дундад иргэн улсын цэргийн бүрэлдэхүүн, байрлал, хүн хүчний харьцаа (1913 оны 9, 10 дугаар сарын үед):

I. Дундад иргэн улсын Шаньси мужийн умард хилийн нутгаар 23 янз бүрийн нэгжийн, 28 их буу, 4 пулёмёттой, тайван цагийн орон тоогоор 9500 явган, 1500 морьт цэрэг байрлаж байсан бол Хаалган, Долоннуур зэрэг хотын чиглэлийн цэргийн бүлэглэлд 30 их буу, 16 пулёмёт бүхий 35 батальон (20 мянган хүнтэй) явган цэрэг, 9 дивизион (2500 хүнтэй) морин цэрэгтэй анги, салбарууд байрлаж байв.

II. Энэ үеийн Монгол цэргийн тооноос зөвхөн Дундад иргэн улсын цэрэгтэй идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж байсан Таван замын цэргийг тусгайлан сонирхуулья. Тус чиглэлийн Монгол цэргийн тоо 1913 оны зун гэхэд 3,57 дахин өсч 4300 гаруй болсон нь тухайн үеийн хэвлэлд дурдсан тоотой дүйхгүй байна. Тухайлбал, Японы «Мансю-ници-ници» болон Дундад иргэн улсын «Шуньтянышбао» сонины 1913 оны 6 дугаар сарын дугаарт:

Хөх хотын эргэн тойронд монголын 2000 цэрэг одоо буй хэмээн мэдээлсэн бол Хаалганы орчин тойронд Монгол цэргүүд 4000 шахам боллоо гэж «Кокуминь» сонин 1913 оны 6 дугаар сард мэдээлж байв. Бидний бодлоор энд Монгол цэргийн тоондорон нутгийн, тухайлбал, Хөххотын чиглэлд 700-1700 орчим хүнтэй болоод байсан Цахар, Түмэдийн, Шилийн голын Бандид гэгээн Түмэн гэгчийн захирсан 1000 гаруй сайн дурынхныг нэмсэн бололтой.

Харин эдгээр орон нутгийнхан нь тун удалгүй урваж эхэлсэн тул бид 1913 оны дунд үеийн Монгол цэргийн тоог гаргахдаа эдгээр орон нутгийнхныг үл тооцоолсон учир 4300 гаруй Монгол цэргийн тоонд оруулсангүй. Ер нь таван замын байлдааны ажиллагааны үед баттай баримтаар, нийтдээ 3500 орчим орон нутгийнхан Хятад цэргийн эсрэг тэмцэж байсан бололтой.

Б.) Дундад иргэн улс зөвхөн хүн хүчний төдийгүй зэвсэглэл, ялангуяа гал явуулах ихээхэн хүчин чадал бүхий их буу, пулемётоор илт давуу байлаа. 1913 он гэхэд Өмнөд Монголын нутагт байрласан хятад цэрэгт, зөвхөн Хаалган, Долоннуурын хавьд 30 их буу, 16 пулемет байсан бол Монголын тал байлдааны талбар руу 1913 оны дунд үед дээрх төрлийн зэвсгээс ганц нэгийг хүч нэмэгдүүлэн илгээж эхэлжээ.

Мөн тухайлан таван замын цэрэгт 1913 онд баттай баримтаар 1200 орчим нэгж буудлагын зэвсэг илгээсэн юм. Ер нь Монголын Засгийн газраас нийт дүнгээр 10925 нэгж янз бүрийн загварын  буудлагын зэвсгийг өмнөд хязгаарын цэрэгтээ илгээсэн байдаг.

В.) Таван замын байлдааны ажиллагаа нь хамрах нутаг дэвсгэрийн хүрээгээрээ зүүнээс баруунаа 1000 шахам км, хойноос урагшаа 144-480 км-ийг хамарсан бүс нутагт болж өнгөрчээ. 1913 онд Хятад цэрэгтэй Монголчууд байлдаан үүсгэснээс хойш дуусах хүртэлх хугацаанд 58 орчим зэвсэгт мөргөлдөөн хийсэн байдаг. Эдгээрийн 33-т нь монголчууд амжилт олсон бол 11-д нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн хятадын талаас 2000-аас дээш 5-7 мянган цэрэг, Монголын талаас 220-иос 1712 хүртэлх цэрэг оролцсон томоохон тулалдаан 11 удаа болсон бол 600-1000 Хятад цэрэг, Монголын 200-аас дээш хүн оролцсон бага хэмжээний 5 тулалдаан болжээ.

Эл дайн байлдааны үед Монголчууд хятад цэргийг марш үйлдэх үед нь хоёр ч удаа довтолсон ба шөнийн байлдаан мөн хоёр удаа болсон талаар тэр үеийн баримтуудад тэмдэглэсэн байдаг. Монголын талаас дайн байлдаанд алагдан олзлогдсон тухай баримт тун ховор ч түүвэрлэвэл 400 орчим цэрэг алагдсан гэх нэг удаагийн тохиолдлын тоог эс тооцвол 3 тулалдаанд 16 хүн л алагдсан байна. Харин нэг тулалдаанд 60 гаруй хүн олзлуулсан мэдээ байдаг бол 3 тулалдаанд 48 орчим хүн шархтсан тухай сурвалжууд өгүүлдэг.

Гэтэл хятадын талаас 12 тулалдаанд нийт дүнгээр 3795 цэрэг алагдсан бол 4 тулалдаанд 76 хүнээ монголчуудад олзлуулсан аж. Хүн хүчний хохиролын ийм хол зөрөө нь монгол цэргийн талаарх баримт ховортой холбогдоно. Монголын цэргийн олзолсон зэвсгийн тухайд гэвэл 5 зэвсэгт мөргөлдөөнөөс 1080 буу, 2 хасаг тэрэг, мөн 85600 ширхэг сум, 3 тулалдаанд 7 пулемёт түүний 5000 сум, 4-8 их буу, 410-аад сум, 421 эсвэл 343 ширхэг сэлмийг хятад цэргээс олзлон хураажээ.

Монголын цэрэг 1913 оны байлдаанд партизаны дайны маягаар байлдааны ажиллагааг өрнүүлж байжээ. Тухайлбал, монголчуудын явуулж буй “Дайн нь цэвэр партизаны дайны шинж чанарыг агуулах болов”, “Монголчууд одоо партизаны дайны хэлбэрт шилжлээ. ДИУ-ын цэрэг байнга байршлаа өөрчилдөг дайсантайгаа тэмцэж чадахгүй байна”, Хаалган хотын Хятадын цэрэг “Монголын партизаны баг цэргуүдийн тактикийг судлан сургуулилж байна” гэсэн мэдээ цөөнгүй бий.

Харин цэргийн түүхч Ж.Базарсүрэнгийн судалгаагаар таван замын цэргийн хэрэглэж байсан байлдааны ов мэх, арга нь “уламжлалт морьт цэргийн урлаг зонхилсон хэвээр байсан”, голомтын чанартай төвүүдэд болсноор онцлог бөгөөд орчин үеийн ойлголтооор “жижиг дайны шинжтэй”цэргийн хэрэглэж байсан арга тактикиин тухай баримт, тус байлдаанд оролцогч ахмад дайчдын дуртгалд үлджээ. Тухайлбал, гүн Сумъяагийн анги “Зуу-Удын чуулганы Бяруу хотыг эзэлж, улмаар Жанчхүүгийн зүг хөдөлж, замын дагуу байсан Хятад цэрэггэй байлдахдаа тэр үед нэрлэгдсэнээр «галзуу барын дайралт», «хорт могойн ороолт» гэх зэрэг тактикийг хэрэглэжээ.

Гэхдээ монгол цэрэг дан ганц уламжлалт аргаар дайн байлдааныг явуулаагүй юм. Учир нь хэд хэдэн удаагийн тулалдаанд монголчууд XX зууны эхэн үед дэлхийн улс орнуудын армид хэрэглэж байсан тактикийг хэрэглэсэн тохиолдол бий. ДИУ-ын цэрэг ч ялгаагүй европ маягийн аргыг хэрэглэж, Монголчуудыг ялж байсан баримт байна. Жишээ нь, Хаалган хот орчимд байрлаж байсан Монгол цэргийг довтолсон Хятадын Лю Фучжэнь хурандаагийн захирсан хороо цэрэг, Монголын цэргийн эзэлсэн байрлалыг тойрон, ар талаас нь довтлон ухрааж, Хятад цэргүүд тасралтгүй гал явуулж, монголчуудыг дүрэм ёсоор хориглох боломж олголгүй ялсан байдаг.

Харин Дамдинсүрэнгийн нэгдсэн удирдлага дор монголын цэрэг байлдааны журам эзлэхдээ төвдөө бага хүчийг талбин, хоёр жигүүртээ их хүчийг байрлуулан, хятадын цэргийн баруун жигүүрийг ороон бут цохиж байжээ. Тиймээс монголчууд Европ маягийн болон уламжлалт байлдааны арга тактикийг хослуулан хэрэглэж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Ер нь монголчууд “үргэлж хориглолтоос давшилтад шилжихдээ өөрсдийн тоо багатайг харгалзалгүй хятадын цэргийн дарга нарыг сүрдүүлэх учир тэдний (Хятадын цэргийн захирагч нараас) шийдвэртэй алхам хийх зоригийг нь мохоодог тохиолдол цөөнгүй байв.

Тэр үеийн баримтыг үндэслэвэл Монгол цэргийн захирагч нарын дунд нэгдсэн үйл ажиллагаа, бодлого шийдвэр байхгүй гэжээ. Үнэхээр ийм байж болох ч энэ нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байна. Учир нь Дамдинсүрэн Долоннуур хавьд ирсний хойно Хятадын цэрэг Долоннуур хотод хүч хуралдуулах болсныг үзээд эхлээд Сумъяа гүний цэргийг, дараа нь Бавуужавын цзргийг татан авчирч хүчээ зузаатгаж байсан бол Чамухунь гэдэг газарт дайсны давуу хүчинд довтлуулж буй монгол цэрэгтээ нэмэлт хүчийг илгээж байжээ.

Б.Батсүрэн (ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан)

 

Эх сурвалж: “Соёмбо”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yg tiim
2024-05-19
Uraa bish Uuhai ym shv
2024-05-19
Сталин 5 замын байлдааны үеийг яаж мэдэв дээ.ийм хүнд түүх яаж ойлгуулах вэ.юм л бол орос сталин гээд тархи нь цэнэглэгдсэн хөөрхий монгол
2021-01-12
Монголчууд ххлдан довтоллоо энийг зогсоогооч гэж орос ану дахь элчин сайдууд нь уйлан дуугарч байлаа хөөрхий гэж. Одоо хятадад тэр үед тусалсан орос ану нь хятадаа яах вэ гэж толгойгоо гашилгаж байна тэр үед нь тэгээд л орхичихсон байсан бол өдийд хятад ингэж даам гарахгүй Л байлаадаа хохь чинь л гэе дээ
2019-12-22
Mongoliin tuuhiig MAN MAXN-iin zasaglaliin jiluuded asar ih budgeruulj mash huuramch tuuheer 1950-aad onoos hoishih uyiig tarhiig n ugaasan yum. MAN MAXN alga bolgoson tsagt l bid unen tuuhee sudalj ehlene. 1921 onoos umnuh tuuhiig shal huuramchaar baraantuulj baij 1930-aad ond undestnii hamgiin shildeg 70000 irgeniig hunuuj baij MAN MAXN n huuramch tuuheer hoich uyiinhnii tarhiig ugaah ajilaa ehelsen yum. Tegeed 70000 hun alsan aluurchin Choibalsan ba seheetnuudee helmegduulj darsan Tsedenbal metiinhee hushuug hotiin tuvd zaltsan Komunismiig erguulj sergeeh dald muruudultei orshsoor baina.
2012-11-24
zxcxzczxczx:
xczxcxz
2012-05-17
czxczx xzc zxc zx c xz
2012-05-17
Манжийг байхад манайхан нэг их эсэргүүцэж босож байрьж байсан нь дуулддаггүй юм. Нэгдэх зав өгдөггүй байж. Харин хятадуудтай бол Цагаан хэрэм дээр нь гартал үзсэн байгаа юм. Гэтэл 1918 онд Сюй генерал 20 мянган цэргээр манайхыг авчихсан байдаг. Бидний хувьд мэдэхгүй, мэдэх хэрэгтэй зүйл их байна даа. Цөс хөөргөчлөө байна
2012-04-24
Mongoliin tuuhiig MAN MAXN-iin zasaglaliin jiluuded asar ih budgeruulj mash huuramch tuuheer 1950-aad onoos hoishih uyiig tarhiig n ugaasan yum. MAN MAXN alga bolgoson tsagt l bid unen tuuhee sudalj ehlene. 1921 onoos umnuh tuuhiig shal huuramchaar baraantuulj baij 1930-aad ond undestnii hamgiin shildeg 70000 irgeniig hunuuj baij MAN MAXN n huuramch tuuheer hoich uyiinhnii tarhiig ugaah ajilaa ehelsen yum. Tegeed 70000 hun alsan aluurchin Choibalsan ba seheetnuudee helmegduulj darsan Tsedenbal metiinhee hushuug hotiin tuvd zaltsan Komunismiig erguulj sergeeh dald muruudultei orshsoor baina.
gulugnuud huurhun margaj bn shuu
2012-01-14
өнөөгийн ардчилсан монголын эрх чөлөөгөө хэтрүүлэгч шоучин залуус хэний гавьяагаар энэ зэрэгтээ явж байгаагаа дан ч мэддэггүй өөрсдийгөө том гэж бодохоо болимоор байна. өнөөдөр сэтгэлээсээ ханддаг эх оронч, үндэсний үзэлтэй залуус байхгүй болж, бялдууч, зусарч, мөнгө харсан, чавганц яриатай, архичин хэнд ч хэрэггүй хүний оронцогууд болчихоод байна. Охид нь садарлаж, даяарчлал нэрээр гадныханд бөгсөө өгсөн янхнууд байна. Бидний өвөг дээдэс хойч үеэ ийм бол гэж халуу амиа өгч, бүлээн цусаа урсгаагүй байлтай даанч дээ
2011-12-30
gulugnuud huurhun margaj bn shuu
Мөнгө төгрөг зэр зэвсэг муутай үлэмж цөөхөн монголчууд чухам л чин зоригийг гаргаж хятадын байнгын армитай үзэлцэж тусгаар тогтнолоо олсон бна.Гэтэл одоо манай хэд яаж бна аан .
2011-12-30
Ааан тэгвэл ахаа бид одоо хядатуудтай алалцвал дийлнэ тиймээ
2011-12-30
ter ch tiim shuu
2011-12-30
yg zuv uneheer aguu humuus bsan shuu minii uvuugiin uvuu ta bidnii uvug deedes bugd halhiin taind oroltsoj bsan humuus mongol uls mandan bardarg URAAAAAAAAA
2011-12-30
Uraa bish Uuhai ym shv
odoo ch tsagiin bdal yag adil.ter uyd Mongolchuud tsahiur buutai,jad,num sum, tashuurtai l bsan,harin hyatadyn har tsereg hurdan buu(vintov),ih buutai bsan.Mongolchuud usreed heden myanga l bsan,hyataduud heden zuun myanga bsan.Getel bid diilj bsan,tsagaan heremd tulj irj bsan.tsagaan heremnees 2 alhaad l beejin shdee.odoo ch huchnii haritsaa tiim l bna.Bid tsuun,ted oluulaa.gehdee Bid chini Mongolchuud shuu dee!30-40 ony hiliin budliany uyd ch bid tsuun bsan,gehdee Mongolchuud hilee hamgaad l irsen.hed heden mashin duuren tsereg dairaad irehed zastavyn hedhen tsereg l bugdiig n budaa bolgoj bsan yum shuu!
2011-12-30
ter ch tiim shuu
Halhiin noeduudad Orosoos tuslamj guihiig zuvluj chigluulj baisan humuus baij Ted yamar humuus baiv? Barguud chin buriadiin neg heseg boldog Hyatadiin taipinuudiin boslogiig darj yavsan Oros yaponii daind oroltsoj yavsan Mongold 1912 ond surgagch baisan buriadiin hasag tserguud medeej oroltsson baij taaraa
2011-12-30
ºâºã äýýäñèéí ìèíü öóñààðàà õàìãààëæ ÿâñàí íóòãèéã îäîî öàãèéí õýäýí ëóéâàð÷èí çàðæ ¿ðýýä äóóñëàà
2011-12-30
tiim shuu ur hoich ni bolson bid nar ene baatarlag tuuh ulamjlalaa hezee ch martaj bolohgui shuu!Bid baatarlag mongolchuud,bas uhaantai ard tumen tiim biz dee ah duu naraa odoo bid ovjin zan oyun uhaanaaraa delhiig donsluulah tsag boljoo tiim uu minii tsoglog mglchuudaa!!!
2011-12-29
1911 оны хувьсгалд Баргуудын гавьяаа маргашгүй!! харин дүрвэд ойрддуудын хувьд бол эргэлзээтэй юм. Тэд чинь тусдаа улс болох гэж нэгэ үзээд, дараа нь бүр Балт Ван гэгчтэй нийлэн Шинжаанын хамт Хятадын нэг хэсэг улс болох гэж тэмцээд, тэр Балтыг нь манайхан алах гэсэн чинь нэг хулгайч нь очиж хэлээд тэгээд зугтаагаад Бээжинд очиж амь гарсан гэсэн БАРИМТ байна. Ойрдууд манжууд хоёр тэнгэрийн хараал идмэрүүд Монголыг араас нь хутгалж түйвээсэн 2 байгаа юм. ингээд алга болж ашгүй, тэд чнь тэнгэрийн хараал хүртсэн дээ!! Муу Халхуудыг мөн ч их хуурч араас нь хутгалж, яргалж тамалсан да!
2011-12-29
Алтан ургийн тэр ноёдууд чинь бүгдээрээ 13 уулаа Богдод хорлогдсон гэдэг шүү дээ!! Ам дамжин ирсэн яриа ч байна. баримт сэлттэйгээ үлдсэн матэриал ч байна. Эдэн дундаас Богдод хамгийн дуулайнтай гэрчтэйгээр алуулсан нь Чин Ван Ханддорж. О. Бат сайхан гэх ОЛЗ ХАЙСАН гар энэ талаархи матэриалүүдыг устгасан уу? Хэний зараалаар ийм юм яриад яваа юм болоо тэр хүн!
2011-12-29
Уншаад бүр уярчихлаа. Өвөг дээдэс минь яасан мундаг бсан юм Богд хаан яасан агуу хүн бсан юм.
2011-12-29
ter lav hitad hun baiha.
2011-12-29
Баярлалаа. Сайхан тайлбар байна. Магадгүй энэ бүгдийг Сталин мэдэж байсан болоод Монголыг жийргэвч бүс болгосон ч байж магадгүй юм. Мөн болзошгүй дайний үед Өвөр Монголчуудыг бид сайн ашиглаж өөрсдийн талд оруулах нь дээрх asymmetric warfare-г хэрэглэхэд тохиромжтой ч байж магадгүй мэт санагдлаа. Ядаж цагаан хэрэм хүртэл бол үзэлцэх л юм шиг санагдав.
2011-12-29
Монголын арми 20 дугаар зуунд ялагдаж үзээгүй гэдэг. Хятад, Японуудыг амьсгалуулж явжээ. Яасан их аз хийморь, эр зориг, заль ухаантай байсан юм бэ. Бидний өвөг дээдэс өнө мөнхийн эх орон, Монгол нутагтаа ямар их хайртай хүмүүс байж вэ.
2011-12-29
yg zuv uneheer aguu humuus bsan shuu minii uvuugiin uvuu ta bidnii uvug deedes bugd halhiin taind oroltsoj bsan humuus mongol uls mandan bardarg URAAAAAAAAA
Миний аав Бээлинхэн Торгууд, Миний ээжийн аав Буриад хүн, Миний ээжийн ээж Халх хүн, Би өөрөө цэвэр монгол хүн.
2011-12-29
182.160.26.189 чи одоо болилдоо. яагаад нэг үндэстэн МОНГОЛ түмнийг яс хаяж үймүүлээд байгаа юм вэ. бид нэг л үндэстэн нэг МОНГОЛ. би халх ястан, миний эхнэр өөлд, миний хүү цэвэр цусны МОНГОЛ за. ийм балиар яс хаяж байгаа хүмүүсийг сайн анзаарч байхгүй бол бид 2.700000 алалцаад дуусвал тэр хужаа нар мөн ч гялайх байхдаа.
2011-12-29
1911 оны хувьсгалд Баргуудын гавьяаа маргашгүй!! харин дүрвэд ойрддуудын хувьд бол эргэлзээтэй юм. Тэд чинь тусдаа улс болох гэж нэгэ үзээд, дараа нь бүр Балт Ван гэгчтэй нийлэн Шинжаанын хамт Хятадын нэг хэсэг улс болох гэж тэмцээд, тэр Балтыг нь манайхан алах гэсэн чинь нэг хулгайч нь очиж хэлээд тэгээд зугтаагаад Бээжинд очиж амь гарсан гэсэн БАРИМТ байна. Ойрдууд манжууд хоёр тэнгэрийн хараал идмэрүүд Монголыг араас нь хутгалж түйвээсэн 2 байгаа юм. ингээд алга болж ашгүй, тэд чнь тэнгэрийн хараал хүртсэн дээ!! Муу Халхуудыг мөн ч их хуурч араас нь хутгалж, яргалж тамалсан да!
ter lav hitad hun baiha.
за больж үз духнуудаа. Жижигхэн Монголыг улам жижиглэж яаахнав айн?
2011-12-29
Халх уу Өө халх халх Дөрвөд үү Өө дөрвөд дөрвөд Одоо дөрвөдүүд халхжсан
2011-12-29
Ter ued ter tom hitad uls ruu Mongol shig jijig uls haldaj baildana gdg uneheer aguu hereg shuu. Mongolchuud ugaasaa l hitaduudaas aidgui dainch erelheg heveer bjee. Bogd haan " us hedii olon ch gants tongorgoor husdag busuu " geed hitadtai baildah zarlig gargaj bsn gsn. Ireeduid ch herve shaardlaga garval olon minganii tuuhtei erelheg mongolchudiin udam bolson bid ch bas eh ornoo ingej hamgaalnaa
2011-12-29
Halh undesten mandan badarch tusgaar togtonsnii 100 jiliin oin mend!!! Halhiin baatarlag eh oronchidiin aguu uils mandan badrag. harin Halhiig dovollj baisan Oirat, Manj nar or murgui ustan alga bolson baigaa yum shuu.
2011-12-29
1911 onii huvisgaliin gol udirdagchid ni Bogd haan, Handdorj wan, Sain noyon han Namnansuren, Da lam Tserenchimed, gun Chagdarjav nar baisen. Bas 1921 onii huvisgalchid Bodoo Danzan Chagdarjav geed bas l Halhiin aguu huvguud bailaa. Unuugiin Mongol uls Halhuudad l hamaatai yum shuu
2011-12-29
Алтан ургийн тэр ноёдууд чинь бүгдээрээ 13 уулаа Богдод хорлогдсон гэдэг шүү дээ!! Ам дамжин ирсэн яриа ч байна. баримт сэлттэйгээ үлдсэн матэриал ч байна. Эдэн дундаас Богдод хамгийн дуулайнтай гэрчтэйгээр алуулсан нь Чин Ван Ханддорж. О. Бат сайхан гэх ОЛЗ ХАЙСАН гар энэ талаархи матэриалүүдыг устгасан уу? Хэний зараалаар ийм юм яриад яваа юм болоо тэр хүн!
1911 on zuvhun Halhuudad umchlugdunu. Uvur Mongolchuud dagaar orj irsen. Harin ene muu Durveduud Xinjangd niilne gej soliorch baisan gedeg, Harin urvagch Dambiijaag icheend ustgasnaar Durvediin Hytadad niileh sanaa dussan.
2011-12-29
Ene tyyxiig sudlah heregtei baina. 20-r zuund Mongolchuud bie daaj hiisen dain shhu dee. Tyybees bish ter 1939 onii daind mongolchuud neg ih oroltsoogui.
2011-12-29
Монголчууд ххлдан довтоллоо энийг зогсоогооч гэж орос ану дахь элчин сайдууд нь уйлан дуугарч байлаа хөөрхий гэж. Одоо хятадад тэр үед тусалсан орос ану нь хятадаа яах вэ гэж толгойгоо гашилгаж байна тэр үед нь тэгээд л орхичихсон байсан бол өдийд хятад ингэж даам гарахгүй Л байлаадаа хохь чинь л гэе дээ
Ter ued ter tom hitad uls ruu Mongol shig jijig uls haldaj baildana gdg uneheer aguu hereg shuu. Mongolchuud ugaasaa l hitaduudaas aidgui dainch erelheg heveer bjee. Bogd haan " us hedii olon ch gants tongorgoor husdag busuu " geed hitadtai baildah zarlig gargaj bsn gsn. Ireeduid ch herve shaardlaga garval olon minganii tuuhtei erelheg mongolchudiin udam bolson bid ch bas eh ornoo ingej hamgaalnaa
ер нь манай халхуудаас илүү манай үндэстний цөөнхүүд илүү эх оронч илүү дайнч байжээ үе үеийнхээ турш тэр барга цахар ойрдууд 1911 оны хөдөлгөөнд илүү идэвхтэй оролцсон шүү аль чулсын үндэсний цөөнхүүд илүү зоригтойгоор эх орныхоотөлөө тэмцдэг байхаа
2011-12-29
Халх уу Өө халх халх Дөрвөд үү Өө дөрвөд дөрвөд Одоо дөрвөдүүд халхжсан
1911 on zuvhun Halhuudad umchlugdunu. Uvur Mongolchuud dagaar orj irsen. Harin ene muu Durveduud Xinjangd niilne gej soliorch baisan gedeg, Harin urvagch Dambiijaag icheend ustgasnaar Durvediin Hytadad niileh sanaa dussan.
Bogd haant Mongol ulsiin Zuun omno hizgaariin tseregiig zahiragch janjin Manlai baatar Damdinsurengiin udirdsan tsereg 1913 ond tusgaar togtnoloon hamgaalj chadsan yum.
2011-12-29
энэ бол үнэхээр агуу түүх. 1921 оны хувьсгалын тулаанууд, 1939 оны Халх голын тулалдаан, 1945 оны чөлөөлөх дайнаас ч илүүтэй чухал бөгөөд түүхийн томоохон цэргийн ажиллагаа байсан юм. Аль ч улсын дэмжлэггүйгээр өөрсдийн хүчээр өвөрмонголыг чөлөөлж чадсан агуу монголчууддаа баярын мэнд хүргэе
2011-12-29
202.131.234.244 чамтай санал нэг бна Том хүчны сул хэсэгт мэргэжлийн хөдөлгөөнт жижиг хүчээр довтлох тактикыг Asymmetric warfare буюу тэнцвэргүй дайны онол гэдэг юм бна Нетээс хайж үзлээ Манай офцериуд Asymmetric warfare ыг мэргэжлийн түвшинд эзэмшиж чадвал 1 сая хятадууд юу ч биш юм бна Энхийн цагт мэргэжлийн ажиллах хүчыг Asymmetric warfare аргаар зөв хувиарлаж чадвал хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүныг өөрсдөө үйлдвэрлэж барилга байшингаа чанартай барьж болох юм шиг бна
2011-12-29
Бие дааж 5 замын байлдаан хийж Өвөрмонголыг чөлөөлж бсан 11 оны зоригт түүхийг мартаж болохгүй
2011-12-29
Yg tiim
Ихээс их багаас бага хохирол үзнэ ээ гэж
2011-12-29
Энэ дайн нь уламжлалт аргаар явуулсан сүүлийн дайн юм. Монголын цэрэг Хятадад довтолдог эртний замуудаар давшиж Хятадын гол түшиц газруудыг эзэлж байсан бололтой. Түүнээс Хятадын 40 мянган хүнтэй армитай фронтын байлдаан хийж ялах ямар ч нөхцөлгүй, хэрэв тэгвэл шууд ялагдлаа зарласантай адил болох байв. Тиймээс Хятадтай дайтдаг уламжлалт дайны тактикийг Европ маягаар партизаны дайн гэж нэрлэж байгаа болно. Хятадын их хүчийг өнгөрөөгөөд араар нь ороон давшиж гол боомтуудыг эзлэх, цэргийн хүчийг нь тарамдуулж фронтыг өргөөшөө бус гүн рүү сунгах, ингэснээр хангамжийг тасалдуулах, цувааг таслах уламжлалт арга бол Монголчуудын амжилт олох гол нөхцөл байсан. Магадгүй цаашид ч байх биз. Өөрөөр хэлбэл манайхан хоёрдугаар үеийн зэвсэглэл төмрийн хогтойгоо зууралдаж фронтын байлдаан хийснээс Хятадын гүн рүү хөдөлгөөнт жижиг бүлгээр цохилт өгөх нь болзошгүй дайнд ялах эсбөгөөс хориглох сайн арга гэж бодогдох юм.
2011-12-29
Сталин 5 замын байлдааны үеийг яаж мэдэв дээ.ийм хүнд түүх яаж ойлгуулах вэ.юм л бол орос сталин гээд тархи нь цэнэглэгдсэн хөөрхий монгол
Баярлалаа. Сайхан тайлбар байна. Магадгүй энэ бүгдийг Сталин мэдэж байсан болоод Монголыг жийргэвч бүс болгосон ч байж магадгүй юм. Мөн болзошгүй дайний үед Өвөр Монголчуудыг бид сайн ашиглаж өөрсдийн талд оруулах нь дээрх asymmetric warfare-г хэрэглэхэд тохиромжтой ч байж магадгүй мэт санагдлаа. Ядаж цагаан хэрэм хүртэл бол үзэлцэх л юм шиг санагдав.
202.131.234.244 чамтай санал нэг бна Том хүчны сул хэсэгт мэргэжлийн хөдөлгөөнт жижиг хүчээр довтлох тактикыг Asymmetric warfare буюу тэнцвэргүй дайны онол гэдэг юм бна Нетээс хайж үзлээ Манай офцериуд Asymmetric warfare ыг мэргэжлийн түвшинд эзэмшиж чадвал 1 сая хятадууд юу ч биш юм бна Энхийн цагт мэргэжлийн ажиллах хүчыг Asymmetric warfare аргаар зөв хувиарлаж чадвал хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүныг өөрсдөө үйлдвэрлэж барилга байшингаа чанартай барьж болох юм шиг бна
Ер нь орчин үеийн Монгол Хятадийн цэргийн хүчний харьцаа хир бол? 1913 оны үед бол ДИУ дотооддоо зөрчилтэй байсан болохоор Монголд тогтвортой хүч төвлөрүүлж чадаагүй нь магадгүй тэдний хүчийг торгооход нөлөөлсөн байх талтай. Ер нь эцсийн эцэст тухайн цаг үе, нөхцөл байдал л бүхнийг шийдэх юмдаа. Бидний доройтох сэхэх аль ч үед биднээр хамаарах магадлал маш их гэдгийг ойлголоо.
2011-12-29
Тэр үед хамаг хүчээ шавхаад Бээжинг эзлэх байсан юм. Бээжингүй хужаа нар бутрах нь ойлгомжтой байсан.
2011-12-29
czxczx xzc zxc zx c xz