"Харанга"-ынхан багачуудад тусаллаа
“Харанга” хамтлаг саяхан 25 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Тэд урлагт хүчин зүтгэхийнхээ хажуугаар сайн үйлсийн аян зохион байгуулдаг болжээ. Тодруулбал, тус хамтлагийн уран бүтээлчид “Хурдлав” хэмээх хандивын тоглолт зохион байгуулсан байна. Уг тоглолоос олсон орлогоо бүтэн өнчин болон төрөлхийн өвчтэй хүүхэд багачуудад хандивлажээ.
Тэд өнгөрсөн жил ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эмгэг судлалын тасагт гурван сая 200 мянган төгрөгний тоног төхөөрөмж хандивлаж байсан юм.
Б. Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ