"Үнэнийг мэдвэл МҮОХ-ны гишүүнчлэлийг цуцална"

img

Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд шүүхээс албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн. Гэхдээ тэрбээр албан тушаалаа эрхэлсээр байгаа. Шүүхээс ял шийтгэгдсэн хүн хүн төрөлхтний эв нэгдлийн баяр-Олимпийн их наадамд Монгол Улсыг төлөөлдөг байгууллага болох Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй нь Олон улсын олимпийн Харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл. Энэхүү хууль бус үйлдэл нь энэ хэвээр үргэлжилвэл ОУОХ-ны гишүүнчлэлээс Монголын үндэсний олимпийн хороог хасах хүртэлх арга хэмжээг авахад хүргэнэ гэж Монголд үйл ажиллагаа явуулж буй спортын холбоодын удирдлагууд үзэж байгаа юм.

б

Тэд өмнө нь МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлж байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эл байдлыг өгүүлсэн болон шүүхээр ял шийтгэгдсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн спортын зөвлөхөөр ажиллах нь Монгол Улсын болон олон улсын хууль дүрэм, ёс зүйд нийцэхгүй байгааг онцгойлон авч үзэхийг хүссэн спортын холбоодын төлөөллүүдийн гарын үсэгтэй ил захидлыг хүргүүлсэн тухайгаа өнөөдөр мэдээлэв. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, Азийн даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нарын хүмүүс оролцов.

ө

2012 онд Энэтхэгийн олимпийн хорооны удирдлага гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдахад ОУОХ-оос тус улсын Олимпийн хорооны гишүүнчлэлийг 14 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж байжээ. ОУОХ-ны гишүүнчлэлээс хасагдсан Энэтхэгийн тамирчид "Сочи-2014" өвлийн олимпийн нээлтийн ажиллагаанд өөрийн улсын далбаан дор жагсаж чадаагүй. "Гэтэл МҮОХ-нд Энэтхэгт тохиолдсоноос дор нөхцөл байдал үүсчихээд байна. ОУОХ зөвхөн Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлэл авдаг. Эндээс ОУОХ-той харьцаж мэдээлэл өгдөг хүмүүс нь Д.Загдсүрэнг хилс хэрэгт гүтгэгдсэн мэтээр ойлгуулж байгаа. Хэрэв ОУОХ үнэнийг мэдвэл МҮОХ-ны гишүүнчлэлийг цуцалж, ирэх олимпийн наадамд манай тамирчид төрийн далбаагаа мандуулан жагсаж чадахгүйд ч хүрч мэднэ" гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байв.

б

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж "Бүх зүйлийг нээлттэй, ил тод байлгахыг хүсч байна. Энэ бол иргэн Дагвадорж гэдэг хүн хэн нэгнийг суудлаас нь буулгаад, оронд нь суух гээд буй суудлын тэмцэл биш. Надад хийх ажил зөндөө байна. Хамгийн гол нь энэ шударга бус, муухай юм ингээд дуусаасай гэж бодож байна" гэж ярьсан.

б

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хсхс:
аятайхан баридаж чаддаггүй мал байсийн. унагаасан бөхийнхөө дээрээс зориуд цохиж нидрээд. тэрнээсээ болж * шиг хөөгдөө биз дээ мал чинь
2015-01-24
хсхс:
дагваа гэж нэг мал хэдэн цуглуулсан иенээ аятайхан идээд сууж чадахгүй мал чинь
2015-01-24
давгаа:
давгаа чи юм болгон руу дайрч байх юм аа . чиний хувчилж авсан цирк одоо ямар байгааг хун нболгон мэдэн шу дэ. бас тэгээд баярсайхан хажууд нь их бна танай гэр булийхэн чин жинхэнэ луйварчин биз дээ ах чин төрөөс идсэн мөнгө өө бутсааж өгсөн уу покэр тоглуулдаг нүхээ томоруулах гэж дайраад байгаа юм уу
2015-01-22
kkkk:
huulich d ehleed huulich hun shig zuv bichij yarij sur daraa ni bodoj bgad bich. ali boloh olon ner bichvel hunii sonirhol tatna gej bodood bga yumuu daa. tegeed neree nuutslah hereggui ee uneheer tiim bga bol.
2015-01-21
хуульч:
шүүхийн тогтол уншлаа. загдсүрэнгийн хэрэг дахин сөхөгдөж олон хүн чирнэ. түүнтэй хуйвалдсан отгонцагаан, мөнхочир, хатанбаатар, дамдин, баянцагаан, халтар, бадамсүрэн нарын хүмүүс загдсүрэн, наранцэцэг нартай бүлэглэн олимпийн хорооны 4 тэрбум төгрөгийн хөрөнгийг завшсан хэрэгт унана. загдсүрэнг дэмжиж санал өгдөг, хамтарч ажилладаг этгээдүүдээс олон хүн байцаагдаж мөн хам хэрэгт татагдаж мэдэхээр байна. энэ бол хөндлөнгөөс хуульчийн нүдээр харсан дүгнэлт шүү. та нар өөрсдөө сайн уншаарай
2015-01-21
bukh:
enethegiin asuudal uur yum baina. tur zasag ni olimpiin horoo ruu huruugaa durj ooriin hunee taviad banduuljee
2015-01-20
tsogo:
davgaagaas busad n helj chadahgui l dee.tiim tamirchin mongold baihgui.araa bodson ch ter.ouoh-d helvel taarna
2015-01-20
mongol:
dagva chi sain zuil hiij bna .
2015-01-20
zochin:
ene humuus buruu zuil yarij baigaagaa oilgoh tsag irj uuchlal guina aa.
2015-01-20
qwerty:
давгаагийн түмэн зөв. бусд н хэлж чадахгүй л байгаа л даа. загдсүрэнд яамарч ёс суртхүүн алгаа. одоо болоо.
2015-01-20
zagd:
маш зөв юм ярьжээ. их аварга шиг ингэж шударга үнэний төлөө дуугарах алдартан алга. бүгд өвөр түрийдээ орсон лаларууд
2015-01-20
дооёозаан:
эхлээд эргүү давгаа чи циркээ цирк шиг болгоод цэцгцэлчих. тэгээд адраа нь бусад руу архир мал вэ
2015-01-20