ТОП-20 индекс өсчээ

img

Монголын хөрөнгийн бирж дээр 28-ны өдөр  үнэт цаасны 4124 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 46 ХК-ийн 223.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 193.4 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

“А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 191.4 мянган ширхэг хувьцааг 216.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 2.0 мянган ширхэг хувьцааг 6.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 192 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 29 үнэт цаасны ханш өсч, 8 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 20581.08 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 1016.25 нэгжээр буюу 5.19 хувиар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 83.2 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ