Боксын УАШТ үргэлжилж байна
Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гаригт эхэлсэн. XX-р зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит УАШТ-ий аваргууд 24-ний өдөр тодорно. Монголын шилдэг ширэн бээлийтнүүд эрэгтэй 10, эмэгтэй найман жинд хот, орон нутгийн 31 байгууллагын 229 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
б
Өнөөдөр урьдчилсан тулааны сүүлчийн өдөр. Маргаашнаас хагас шигшээ тулаан эхэлж, 22-нийг хүртэл үргэлжилнэ. Улсын аваргад гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, өнгөрсөн жилийн турш бэртлийн улмаас тэмцээнд оролцоогүй олон улсын хэмжээний мастер З.Энхзориг, Азийн наадмын аварга Д.Отгондалай, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн тэмцээний нэгэн онцлог нь 18 настай тамирчид өрсөлдөх боломжтой болсон юм.
б
Дашрамд дурдахад, УАШТ-ий нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Азийн наадмын аварга Д.Отгондалайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат нарыг Алтан гадас одонгоор тус тус шагнасан. Мөн Д.Отгондалай Монголын боксын холбооны шилдгийн шилдэг тамирчин болсон бол М.Нандинцэцэг, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар шилдэг боксчин болсон.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ