Өсвөрийн теннисчид ААШТ-д өрсөлдөж байна
Талбайн теннисийн өсвөрийн 14 хүртэлх насны тамирчдын Азийн аварга шалгаруулах хоёрдугаар бүсийн тэмцээн Bьетнам улсын Хо Ши Мин хотноо болж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү тэмцээнд "Гурван тамир" сургуулийн багш М.Баярхүү дасгалжуулагчтай Дарханы Д.Хэрлэн, Ч.Нандинцэцэг, П.Энхжавхлан, Англи сургуулийн Б.Билэгт, 18 дугаар сургуулийн Э.Ариунэрдэнэ, Гурван тамир сургуулийн Б.Мишээл нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байгаа юм. Тэмцээн энэ сарын 29-ний өдөр өндөрлөх юм байна.
б
Дашрамд дуулгахад энэ сарын 15-17-ны өдрүүдэд Хөх хотноо болсон талбайн теннисийн өсвөрийн тамирчдын олон улсын тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцжээ. Тэмцээний 10 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Ч.Маралгоо тэргүүн байр эзэлсэн бол н.Эрдэнэтуяа гуравдугаарт шалгарчээ. Мөн насны хөвгүүдийн ангилалд н.Төрхүү дөрөвдүгээр байр, 14 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд н.Мэндбаяр шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн билээ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ