"Буруугүй буруутан" дахин тайзнаа

img

Ардын жүжигчин А.Очирбатын зохиол, Соёлын тэргүүний ажилтан Э.Ёндоншаравын найруулга "Буруугүй буруутан" уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин амилахаар болжээ. Энэхүү жүжиг нь  нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, нээлтийн гурван удаагийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, урмын үгээр дүүрэн болж өндөрлөсөн билээ.

б

Энэхүү жүжигт бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйгэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ах руу нь нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцэгээг, өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг таслана...ийнхүү жүжгийн ээдрээтэй, харуусалтай үйл явдал үргэлжилнэ.

өбө

"Буруугүй буруутан" хэн болохыг мэдэх гэж, энэ жүжгийг тольдохоор зэхэж байсан эрхэм үзэгчдийн хүсэлтийг УДЭТ-ын хамт олон хүлээн авч энэ сарын 23-ны өдрийн 19:00 цагт дахин тоглохоор болжээ. Мөн 24-ны бямба гариг, 25ны ням гаригийн 18:00 цагаас тус бүр тоглох юм байна.

б

өБ.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хангай :
арай дэндүү муу жүжиг бна лээ, очирбат гэдэг салга өвгөн ийм л юм хийнэ л дээ. сайн жүжигчин хүн сайн зохиолч байдаггүй гэдгийг харуулсан даа. хэтэрхий энгийн зохиомжтой. дунд сургуулийн хүүхэд ч бичиж чадахаар. энэ жүжгийг үзэх гэж зарцуулсан мөнгөндөө их харамссан.
2015-01-21
shuumjlegch:
ene muu jujig bna lee, unexeer yaduu zoxioltoi, academic teatr baij iim um xij l baidag....
2015-01-21