Манай цаначид Словакийг зорилоо

img

Дэлхийн "Оюутны универсиад-2015" өвлийн спортын 27 дугаар их наадам анх удаагаа хоёр улсын, хоёр уулсын дунд өөр цаг хугацаанд зохион байгуулагдахаар болсон. Эхнийх нь энэ сарын 24-ны өдрөөс ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Энд "Универсиад-2015" наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэх дөрвөн төрлийн тэмцээн болох юм.

Энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна. Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд багийн ахлагчаар Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй найман төлөөлөгч оролцоно. Монголын оюутны спортын холбооны шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй долоон тамирчин оролцох юм. Манай улсын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар, эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), Ж.Халиунаа (МУБИС) нар багтаж байгаа.

Манай тамирчид "Универсиад 2015" наадмын дөрвөн зайн уралдаан, багийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангасан. Монголын баг тамирчид 1991 онд Японы Саппоро хотноо болсон өвлийн Универсиад наадамд анх оролцож байсан. Түүнээс хойш сүүлийн жилүүдэд болсон наадмуудад тасралтгүй оролцсоор ирсэн. Энэ удаагийн тэмцээнд баг тамирчдыг оролцоход МОСХ, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ баг дэмжин тусалж байгаа аж. Харин Монголын цанын холбоо ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй байна.

б

Харин өвлийн "Универсиад-2015" наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо ирэх хоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд явагдах юм.  Монголын тамирчид зөвхөн Словак улсад болох тэмцээнүүдэд оролцох юм.

б

Тамирчдадаа амжилт хүсье.

ы

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ