Насан туршийн боловсролын төвтэй болжээ
Өмнөговь аймаг насан туршийн боловсролын төвтэй болжээ. Уг төвийг тус аймгийн Засаг даргын захирамжаар нээсэн байна. Тус төв нь гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж, амьдрах ухаан гэсэн таван чиглэлээр сургалт сурталчилгаа явуулдаг аж. Түүнчлэн, төрийн болон ТББ, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн иргэдэд албан бус сургалтын үйл ажиллагааг тасралтгүй хүргэж байх үндсэн үүрэгтэй юм байна.
Иргэдэд олон талт боломж олгох чиг үүргийнхээ дагуу тус төв энэ жилээс гадаадын багш нарыг нэмж ажиллуулан мөн иргэдийн хүсэл сонирхлын дагуу сургалт мэдээллийг явуулж байхаар болсон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ