Малын хөлийн татвар сумандаа үлдэх ёстой гэжээ

img

Тойрогтоо ажиллаж буй УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдад ажилласан байна. Орон нутгийн иргэдтэй уулзах үеэр  Малын хөлийн татварын тухай тодруулахыг хүссэн аж. Энэ талаар М.Зоригт гишүүн тайлбарлаж хэлэхдээ “Баруун аймгийнхан Малын хөлийн татварыг дэмжиж байгаа. Газар нутаг нь уулархаг болохоор бэлчээрийн талбай багатай, иймээс Бэлчээрийн тухай хууль, Малын хөлийн татварын тухай хуулийг баталж өгөөч гэсэн хүсэлтийг тэд тавьдаг. Харин тал нутгийнхан бол бэлчээр хомсдох асуудалтай бараг тулгарч үзээгүй. Зүүн, баруун бүс байтугай нэг аймгийн сумд дотроо өөр өөр байр сууртай байгаа нь ажиглагдаж байна.

a

Гэтэл Монгол Улсын хууль гэдэг Монгол Улсын бүх иргэнд адилхан үйлчлэх ёстой. Тиймээс энэ хуулийг зөвхөн хангайнханд зориулж гаргаж болохгүй. Баталлаа л бол бүх аймаг, сум, баг нэгэн адил мөрдөх ёстой. Гэхдээ энэ хуулийн төсөл маш уян хатан заалттай байхаар боловсруулагдсан болохоор малын хөлийн татварыг хэдээр тогтоох вэ, хэдий хугацаагаар авах вэ гэдгээ малчид өөрсдөө шийдэх боломжтой, татвараас бүрдсэн орлогыг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдгээ шийдвэрлэх эрхтэй. Тухайлбал, танай суманд таван худаг хэрэгтэй бол түүнийг санхүүжүүлэх 100 сая төгрөгийг малын хөлийн татвараараа шийдвэрлээд, шаардлагатай хөрөнгийг бүрдүүлсний дараа татварыг зогсоож болно” гэсэн байна.

a

Түвшинширээ сумынхантай уулзах үеэр иргэд санал хүсэлтээ нэлээд идэвхтэй илэрхийлж байлаа. Тухайлбал, Малын хөлийн татварыг төрөл тус бүрээр нь ялгаатай тогтоож, түлхүү өсгөх бодлого барьж буй төрлийнхөө татварыг тэглэх нь зүйтэй гэж байв. Түүнчлэн бэлчээрийг нь ашиглаж буй өөр аймаг, сумын иргэдийн малд арай өндөр татвар ногдуулж, татварын орлогыг аймаг, улсад хуваалгүйгээр 100 хувь суманд үлдээх хэрэгтэй зэрэг санал гаргажээ.

ы

М.Зоригт гишүүнээр ахлуулсан баг Түвшинширээ суманд уулзалт хийсний дараа Уулбаян сумыг зорьсон байна. Уулбаяны  тухайд, 2011 -2014 онд нийт 168 сая төгрөг Сумын хөгжлийн санд нь хуваарилагдсан байна. Иргэдээс нийт 400 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 50 төсөл ирснээс 40 төсөлд нь 231 сая төгрөг олгожээ. Эдгээр төсөл хэрэгжсэний үр дүнд 75 ажлын байр шинээр үүссэн байна. Түүнчлэн Сум хөгжлийн сангийн үлдэгдэл 50 сая төгрөгөөс санхүүжих дараагийн төслүүдийг хүлээж авч эхэлжээ.

й

Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сүү, сүүн бүтээгдэхүүн, газар тариалан, нийтийн хоолны үйлчилгээ гэх мэт тэргүүлэх 10 чиглэлийг баталсан байна. Засаг даргаар удирдуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй төсөл сонгон шалгаруулах зөвлөл хэлэлцэж, тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах бизнес төслүүдийг сонгон шалгаруудаг аж.  Зээлийн эргэн төлөлт 2011-2012 онд 96 хувьтай байсан бол сүүлийн хоёр жилд 68 хувь болж буурчээ. Үүнд зээлээ өөр зориулалтаар ашиглах, мөн өмнөх өрөө төлөх, түүнчлэн зээлийн хүү өндөр байгаа зэрэг нь нөлөөлдөг гэнэ. Тус сум зээлийн хүүг гурван хувь хүртэл өсгөжээ. Хэдий тийм ч авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, амжилттай ажиллаад,  эргэн төлөлтөө хугацаандаа дуусган, гурав дахь удаагаа Сум хөгжлийн сангийн зээлд хамрагдах гэж байгаа хүн  ч байгаа аж.

й

УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр Сүхбаатар аймгийн Халзан болон Баруун-Урт сумдад ажиллах юм байна.

й

П.Наран 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

колон батаа :
сүхбаатар аймгийн засаг дарга ж.батсуурийн хувийн зурагчин энэ годил зоригт юу хийж яваа юм болоо засаг унагааж төрөөр тоглосоны чинь шанд чамайг дорбинктвол таарна зүгээр ажиллаж байсан засаг унагаагаад одоо байдал улам дордоод төр самуурлаа үүнд идэвхи зүтгэл гаргасан годил зоригт чи пизду минь сүхбаатарынханаас хол чамайг замд чинь яаж ч мэднэ шүү
2015-01-21