"Цагаан-Уул" наадам айсуй

img

Гэгээн хайрын бэлгэдэл цагаан-уул цэцгээр нэрлэгдэж хайрын шүлгийн наадам гэх тодотголтой болсон "Цагаан-Уул" яруу найргийн наадмын тов гарчээ. Монголын Залуучуудын Холбооноос 17 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадам хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах юм байна.

б

Тус наадамд уралдуулах бүтээлийг өнөөдрөөс эхлэн, ирэх хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах аж. Орон нутгаас “Цагаан уул-2015” хайрын шүлгийн наадамд оролцогчид тухайн орон нутаг дахь МЗХ-ны салбараас тодорхойлолт авч, бүтээлээ ирэх хоёрдугаар сарын 8-ны дотор  бүтээлээ ирүүлэх ёстой байна. Харин нийслэлээс оролцогчид хоёрдугаар сарын 10-ны дотор МЗХ-ны 204 тоотод бичгээр авчирч өгөх болон МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж давхар явуулах хэрэгтэй гэнэ.

б

Уран бүтээлчид гурван бүтээлээ ирүүлэх шаардлагатай. Наадамд сойж буй бүтээлдээ өөрийн овог нэр, утас, харьяа сургууль, хаяг, и-мейл, FB хаягийг заавал бичих хэрэгтэйг зохион байгуулагчид онцлов.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орологч :
яаж энэ хаягруу чинь шүлгээ явуулах юм бэ болохгүй байна
2015-02-10