“Бид театрт хайртай” клуб байгуулагдав
Драмын урлагт сэтгэл татагдсан хэсэг залуус нэгдэн “Бид театрт хайртай” клубыг үүсгэн байгуулжээ. Тэд үзсэн жүжгийнхээ талаар хоорондоо ярилцах, театрын урлагийг хэн нэгэн урлаг судлаачийн үгээр биш өөрсдийнхөө үзэл бодлоор үнэлж дүгнэн үзэгчийн байр сууриа хуваалцахыг хүссэндээ ийнхүү нэгдсэн гэнэ.
й
Одоогоор тус клуб энэ төрлийн уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж, фейсбүүк дэх албан ёсны хуудас дээрээ 5000 гаруй дагагчтай, групптээ 2500 гаруй гишүүнтэй болоод байгаа аж.
й
“Бид театрт хайртай” клубынхан өөрсдийнхөө үйл ажиллагаагаар дамжуулан театрт хайртай, урлагийг дээдлэгч шинэ үеийн залуусыг драмын урлагтай холбосон хөтөч болсон олон ажлуудыг хийж эхэлжээ. Тухайлбал, энэ жил клубын гишүүдээ албан ёсны гишүүнчлэлтэй болгох, тэдэнд зориулсан зорилтот нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ