
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 градус хүйтэн байна. Өглөөний таван цагийн байдлаар 26 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ