Үнэт цаасны 100 жил
“Өөдрөг үзэлтнүүдийн ялалт – Дэлхийн хөрөнгө оруулалтын 101 жилийн эргэлт” (номоороо Элрое Димсон, Паул Марш, Майк Стаунтон нар дэлхийн зах зээлийн эргэлтийн хамгийн цогц судалгааг гаргажээ. Тус номд 1900-2000 онд 16 орны зах зээлийн эргэлтийг баримтжуулан үлдээсэн байна. Энэхүү судалгаануудаас харахад өнгөрсөн зуунд дэлхийн үнэт цаасны зах зээлд 3 үндсэн чухал өөрчлөлтүүд гарсан нь АНУ зах зээлийн ноёрхлоо тогтоосон, үнэт цаасны арилжаанууд батжиж, удаан хугацааны эргэлтүүд гарсан гэдгийг харж болох аж. Харамсалтай нь өнгөрснийг хангалттай мэдлээ гээд зах зээлийн ирээдүйг урьдчилан тооцчихно гэсэн үг биш билээ. Ингээд өнгөрсөнд юу тохиолдсон, бас яагаад зарим мэргэжилтнүүд түүх давтагдаж яагаад ч болохгүй гэж хэлдгийг сөхөн харцгаая.
ж
Ялагчидад ашигтай байх нь
р
“Өөдрөг үзэлтнүүдийн ялалт” ном хэвлэгдэх хүртэл 1970 оны өмнөх хөрөнгийн зах зээлийнхний баримтууд АНУ-ынхтай нягт холбоотой байжээ. Угаас 20-р зууны үнэт цаасны зах зээлийг АНУ “атгаж” байсан учир энэ нь нэг их гайхаад байх зүйл биш билээ. Дэлхийн зах зээлийн 47%-г эзлээд байсан бөгөөд ерөнхийдөө бусад зах зээлээс үзүүлэлт нь хавь илүү байж. Үүнд олон шалтгаан байдаг ч АНУ-д бодит болон хүний капиталд хөрөнгө оруулалт их хийж байсны дээр түүнчлэн технологийн үсрэнгүй хөгжил явагдаж байсантай холбоотой юм. Томоохон хөрөнгө оруулалтын шаардлага, технологийн дэвшлээрээ АНУ-н үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт дэлхийд толгой цохиж байлаа. Харин бусад улсуудын түүхийг мэдэх аргагүй байж. Тухайлбал, Их Британи улсын дайны дараах сэргээн босголт тун удаан явагдаж байжээ. Дайны сүйрэл, колоничлолын төвөгтэй хүнд суртал нь Их Британий хөгжлийг хэмжээлшгүй ихээр удаашруулав. Зохиогчдын үзэж буйгаар батлан хамгаалалтын зардал, аж үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтууд нь Британий эдийн засгийг 1970 оны дунд хүртэл “тарчлаасан” аж. Харин АНУ-н хөрөнгийн зах зээлд дайны үед харьцангуй бага хохирол учирсан бөгөөд Ази, Европын ихэнхи орнууд шиг уналтанд ороогүй билээ.
Эсрэгээрээ АНУ-н ЭЗ-т дайнаас үлэмж ашиг олсон нь “General Motors, IBM” компаниудын амжилтаас харагддаг. Харин ЭЗ-н том уналтанд орсон улсуудаас дурдвал Филлип Жорион, Виллям Н. Гойтцманы 1999 оны “Дэлхийн хөрөнгийн зах зээл 20-р зуунд” нийтлэлд Японы хөрөнгийн зах зээл 1944-1949 онд 95 хувиар буурсан гэж бичжээ. ХБНГУ-н зах зээл бараг сүйрсэн нь ойлгомжтой. Бусад орны мэдээлэл устаж үгүй болсон нь энэхүү хам сэдэвд АНУ-н зах зээлийн амжилт онцгойлон тусгагджээ.
х
Өнгөрсөн амжилт болон ирээдүй
үТүүхээс олон үнэт зүйлсийг сурч болдог. Гэвч түүхэн эргэлтийг ирээдүйд шилжүүлэн хөрвүүлнэ гэдэг төвөгтэй. Жишээ нь, 1900 онд хөрөнгө оруулагчид дэлхийн 1-р дайны үеэр 1913 оны том өөрчлөлтийг урьдчилж харж болох л байсан.
Дэлхийн 2-р дайн, социалист хувьсгал, агуу хямрал болон Бреттон Вүүдсийн гэрээ бүгд 1970 он хүртэл дэлхийн ЭЗ болоод хөрөнгийн зах зээлд хүнд цохилт өгч байжээ. Энэхүү явдлууд нь л чухам бидэнд өнгөрснөө судлах хэрэгтэйг мөн нийгэм, санхүү ЭЗ-ийн хямралыг хэзээд тооцоолох боломжгүйг сануулсаар байна. Цаашлаад 1900 оноос хойшхи АНУ-ын зах зээлийн амжилтыг үл харгалзан хөрөнгө оруулагчид тус үйл явдлууд 21-р зууны чиг хандлагыг тодорхойлно гэж үзжээ. “Өөдрөг үзэлтнүүдийн ялалт” номонд АНУ-н ЭЗ болоод зах зээлийн гүйцэтгэл нь бусад улсуудынхаас өөр байсан учраас ирээдүйд тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх ёстой гэсэн санаа агуулдагддаг. Доорх бүдүүвчид 1900 он, 2000 оны уналт, өсөлтийг харьцуулжээ.
м
Даяарчлал болоод нэгдэл
л
1900 онд хөрөнгийн зах зээлд өнөө үеийг бодвол бүс нутгийн арилжаа их явагдаж байжээ. Жишээлбэл Димсон, Марш ба Стаунтон нар АНУ, Их Британид тус тус 20-30 өөр бүс нутгийн арилжаа явагдсан хэмээн дурдсан удаатай. Тэдгээрийн ихэнхи наймаа нь, бүр онцолбол Лос Анжелесийн газрын тосны наймаанд зөвхөн тухайн бүсийн үйлдвэрүүд хамрагджээ.
20-р зууны эхэн үеийн наймааны тоог одоогийнхтой харьцуулбал санхүүгийн зах зээл дэх харилцаа холбооны шинэ нээлтүүдтэй зайлшгүй холбогдох билээ. Паул Байрок, Ричард Козул-Врайт нар 1996 оны “Даяарчлалын домог” бүтээлдээ 1930-1990 онд Нью-Иоркоос Лондон руу 3 хором ярих утасны төлбөр 245$-с гуравхан доллар болсон гэж дурдсан байдаг.
Энэ мэт хөгжил дэвшил нь дэлхийн ЭЗ-ийн болоод хөрөнгийн зах зээлийн даяарчлалд том түлхэц болсон. Өдгөө Нью-Иорк, Лондон, Токио хотууд дэлхийн санхүүгийн төв болоод байгаа бөгөөд технологийн дэвшлүүд нь дэлхийн өнцөг булан бүрт саадгүй холбогдох боломжийг олгодог нь маргаангүй. Ийм ч учраас 21-р зууны дэлхийн ЭЗ-г орон нутгийн арилжаа бус санхүүгийн байгууллагууд тодорхойлж байна.
м
Хэний ч харж байгаагүй салбарын эргэлт
а Өнөөдөр олон хөрөнгө оруулагчид үнэт цаасныхаа үнэлгээг нэмэгдүүлэх гэж богино хугацааны салбарын эргэлтэнд анхаарлаа хандуулж байна. Технологийн дэвшил нь хөрөнгийн зах зээлд маш том нөлөө үзүүлсээр байгаа. Төмөр зам арван есдүгээр зууны үеийн олон нийтийн хэрэглээний үндсэн хөрөнгө оруулах салбар байсан бол ХХ зууны эцэст компьютер интернэт болжээ. Бидний мэдэхээр хорин нэгдүгээр зууны эцэст давамгайлах салбар нь өнөөдөр байхгүй ч байж болно. Ямар технологи ирээдүйд дэлхийн үйлдвэрлэлд хамгийн гүн нөлөө үзүүлэх вэ?Эдгээр технологиудад хялбар байдлаар хөрөнгө оруулалт хийхийн тулд та тэдгээр нь зах зээлд нөлөөлөхөөс өмнө өөрчлөлтүүдийг урьдчилан таамаглах хэрэгтэй болно. АНУ-ын ахин нэг зууны турш ноёрхлоо үргэлжүүлж чадах уу? Өөрчлөлт бол зайлшгүй зүйл билээ. Мэдээж 2010 оны үнэт цаасны зах зээл одоог бодвол асар ялгаатай байх болно. Харилцаа холбооны гайхамшигт дэвшил нь дэлхийн хөрөнгийн зах зээлд өөрийн ул мөрөө үлдээсэн билээ. Мөн Нью-Йорк, Лондон, Токио гэх мэт гол, гол төвүүд нь одоо нэгэн цагт хуваагдмал байсан зах зээлийг захирч байна. Өнгөрснийг сөхөх амархан, гэхдээ өөрийн тань санхүү яригдаад ирэхэд,та хөрөнгөө ирээдүйд бэлэн байгаа эсэхийг баталгаажуулах хэрэгтэй.
х
Үнэт цаасны хөрөнгө оруулагчдад найрсаг бус зуун
1900 онд үнэт цаасан дах эрсдлийн төлбөр нь тун бага байсан бөгөөд дараагийн зууны үнэт цаасны зах зээлд цохилт өгөх үймээнд нөхөн олговор болж чадаагүй тул хөрөнгө оруулагчдад ялалт авчирчээ. Энэ үед АНУ-н тогтвортой өсөлтөд төрийн “баавгай”, “бух” зах зээл бий болсон бөгөөд дэлхийн 1,2-р дайны төгсгөлийн хямрал нь засгийн газрын зардлыг улам ихэсгэсэн билээ.
Эхний “бух” зах зээл Дэлхийн I дайны дараа эхэлсэн бөгөөд Дэлхийн II дайны төгсгөл хүртэл үргэлжилсэн аж.Димсон, Марш, Стаунтон нарын үзлээр, АНУ-ын засгийн газар дэлхийн хоёрдугаар дайны үед хямралаар түрий барьж зохиомлоор үнэт цаасыг хадгалж байсан бөгөөд энэ нь 1951 хүртэл үргэлжилсэн гэдэг. Доорх графикт 20-р зууны эхний болон хоёр дахь хагас дах засгийн газрын үнэт цаасны бодит ашиг харуулжээ.Эхний хагаст хүндхэн байдалд байсан улс орнууд сүүлийн хагаст яаж хувь заяаны эргүүлэгт орсон нь харагдаж байна.
Үнэт цаасны зах зээл байнга өөрчлөгддөг
о
1970-д онд дэлхийн зах зээлийн даяарчлал ноцтой шинэчлэгджээ. Санхүүгийн алтан үеэс (1870-1900 он) хойш дэлхийд тиймэрхүү даяарчлал гарч байгаагүй бөгөөд энэхүү өөрчлөлт нь 1980 онд засгийн газрын үнэт цаасны зах зээлд цохилт болж эхэлсэн аж. Тэр хүртэл жижиглэнгийн хөрөнгө оруулагчид, хамтын сангийн болон гадаадын хөрөнгө оруулагчид үнэт цаасны зах зээлд тодорхой байр суурь эзэлдэггүй байжээ. Даниел Фуссийн 2001 оны “Тогтвортой орлогын зохицуулалт бө өнгөрсөн, одоо, ирээдүй” нийтлэлд 20-р зууны сүүлийн хорин жилд үнэт цаасны зах зээлд илүү их дэвшил гарна гэсэн байдаг. Жишээ дурдвал, шинэ хөрөнгийн төрлүүд, хямралын хамгаалалт, хөрөнгөөр баталгаажсан хамгаалалт, барьцаат хамгаалалт, өндөр бүтээмжийн хамгаалалт болон гамшгийн үнэт цааснууд бий болжээ.
ш
21-р зууны шинэ нээлт
л21-р зууны эхэнд үнэт цаасны зах зээл нь хамгийн том өсөлтөнд орсон аж. Удаан хугацаат үнэт цаасны гарц нь 1981 оноос 20-р зууны сүүл хүртэл15%-с 7% болтол шахагдан үнэт цаасны үнэ өссөөр байв. Үнэт цаасны зах зээл дэх шинэчлэл нь 20-р зууны сүүлийн гучин жилд эрчимтэй өргөжсөөр байгаа аж. Цаашлаад үнэт цаасжуулалт ч зогсохгүй бөгөөд ирээдүйд эд зүйлсийн арилжаа нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж хувирахад саадгүй болжээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны жишээ дурдвал эрүүл мэндийн шаардлага, хамтын сан хураамж болон оюутны зээл зэрэг болно. Мөн бас нэгэн хөгжил гэвэл дайвар бүтээгдхүүнүүд нь фьючерсийн гэрээ, хүүний зөрүү мэтээр дамжуулан тогтвортой орлогын томоохон хэсэг болох магадлалтай байгаа аж. Бараа олголтын хөврөлд тулгуурлан АНУ болон Европын үнэт цаасны зах зээл дэлхийд ноёрхож байна. Үнэт цаасны зах зээлийн хөврөл хэдий чинээ ихсэнэ,үнэт цаасны арилжааны санд төдий чинээ орлого орсоор байх болно. Үнэт цаасны арилжааны сан нь тогтмол орлогын хөрөнгө оруулалтыг ил тод байдлаараа, худалдааны уян хатан байдлаараа жижиг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болгодог. Тухайлбал “Barclays, iShares” цахим хуудас нь үнэт цаасны арилжааны сандаа өдөр тутмын мэдээллээ хадгалдаг аж.
Цаашлаад тэтгэвэрийн сан зэрэгт байдаг тогтмол орлогын шаардлага нь эдгээр чиг хандлагуудыг дараах жилүүдэд түргэтгэхэд улам их дэмжлэг болох юм. Хөрөнгийн зах зээл шиг хөрөнгө өсөх боломж тэр бүр байдаггүй, дээрээс нь ойлгоход хэцүү байдаг тул олон жижиг хөрөнгө оруулагчид үнэт цаасны зах зээлээс дөлдөг байна. Түүнчлэн өнгөрсөн зуунд тогтмол орлогод хөрөнгө оруулах нь тийм ч ашигтай зүйл байгаагүй аж. Тийм ч учраас өнөөгийн тогтмол орлогын хөрөнгө оруулагчид өндөр эрсдэлийн хөлс шаардах хэрэгтэй болоод байна байна. Учир нь ингэснээр хөрөнгө хуваарилалтанд чухал ач холбогдол өгөх аж.Тиймдээ ч тогтмол орлогын хөрөнгө оруулалтын шаардлага ихсэх тусам цаашдын шинэчлэлд дэм болох учиртай билээ.
х
А.Сугарсүрэн
о
СЭТГЭГДЭЛ БИЧИХ