"Хувийн нууцыг нийтэд дэлгэснийг шалгуулна"
Сүүлийн хэдэн өдөр Вьетнам засварын газар ажилладаг вьетнамчуудтай хамт идэж, дуулж, наргиж буй Монгол охидын бичлэг, зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Охид бүсгүйчүүлийн зургийг олон нийтийн сүлжээ болон зарим сайтад тавьснаар иргэдийн дунд багагүй маргаан мэтгээн өрнөсөн. Түүнчлэн, тэд засуулахаар өгсөн хүний автомашин дээр ямаа өвчиж, нохой, муур, гахай зэрэг янз бүрийн амьтныг гарааждаа хуйхлан шарж, идэж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргэж олон нийтийн сүлжээнд ихээхэн маргаан өрнүүлсэн сэдэв болсон. Нэг хэсэг нь манайд ажиллаж буй вьетнамчуудыг болон тэдэнтэй цуг зургаа татуулсан бүсгүйчүүлийг буруутган доромжилж байхад нөгөө хэсэг нь асуудлыг өөр талаас нь харахыг сануулж байв. Хамгийн гол нь вьетнамчуудтай хамт зургаа авахуулсан бүсгүйчүүлийн зургийг ил тодоор гаргасан нь ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тооцоогүй хүмүүсийг буруутгах нь их байсан. Зураг нь ил болсон нэг эмэгтэй амиа хорлохоор завдсан гэх мэдээлэл заримынх нь болгоомжлоод байсныг зөв гэдгийг илтгэсэн болов уу. Бид асуудлыг шууд бус олон талаас нь бодолцож шийдвэр гарах хэрэгтэй гэдгийг энэ үйл явц харуулж байх шиг байна.
df
Манай сайт сүүлийн хоёр өдөр олон нийтийн сүлжээгээр иргэдийг талцуулж буй энэхүү асуудлын дагуу сурвалжлага бэлтгэсэн юм.
fddf
-Он гарсаар хоёр вьетнам иргэнийг албадан нутаг буцаасан-
dffd
Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас 513 вьетнам иргэн байдаг гэсэн судалгаа гаргажээ. Тодруулбал, 478 нь хөдөлмөр эрхлэх албан ёсны зөвшөөрөл бүхий HG визтэй, 26 нь монгол хүнтэй гэр бүл болсон, 9 хүн Монголд хөрөнгө оруулагч, түр оршин суугч юм байна. Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбат “Манай байгууллага Монголд ажиллаж амьдарч байгаа вьетнам иргэдийг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн байдлаар шалгадаг. Өөрөөр хэлбэл, иргэн аж ахуйн нэгжийн санал гомдлын дагуу болон шалгалт явуулах эрх бүхий байгууллагын мэдээллээр шалгалт хийдэг. Өнгөрсөн 2014 онд бид Монгол улсаас 24 иргэнийг албадан гаргасан. Харин 2015 оны эхний 20 хоногт хоёр иргэнийг албадан нутаг буцаалаа. Хөдөлмөр эрхлэхээр Монголд ирсэн вьетнам иргэдэд дээд тал нь нэг жилийн виз олгодог. Гэхдээ тэд өөрсдөө визээ үргэлжлүүлэн холбогдох газраар сунгуулдаг. Бид тэдгээр иргэдийн визний асуудал, хууль бусаар оршин сууж буй зэрэг асуудлыг л шалгах үүрэгтэй. Энэ асуудлыг оршин суугаа хорооны цагдаа, дүүргийн хууль хяналтын байгууллагууд шалгаж, тодруулах чиг үүрэгтэй байдаг” гэж ярьсан юм.
dff
Түүнчлэн, өнөөдөр нийслэлд 80 гаруй Вьетнам авто засварын газар байдаг юм байна. Тэдгээрт Мэргэжлийн хяналтын газраас хүрээлэн байгаа орчин, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл, тав тухтай орчин бүрдүүлсэн, техникийн аюулгүй үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, хөдөлмөр хамгааллын заавар, журам тогтоож мөрдүүлсэн байх зэрэг олон шаардлага тавьдаг ажээ.
dfdf
-Вьетнам ажилчин сард 2 сая төгрөгийн цалин авдаг-
dffd
Хамгийн их Вьетнам засварын газартай гэгддэг 32-ын тойрог, 100 айл орчмоор үйл ажиллагаа явуулдаг газруудаар явж байдал ямар байгааг тодрууллаа. Тэр хавийн авто засварын газрууд Сүхбаатар дүүргийн XII, Чингэлтэй дүүргийн I хороонд харъяалагддаг юм байна. 32-ын тойргийн уулзвараас холгүй харагдах “Вьетнам авто засвар”-ын газрын үүдийг татлаа. Өөдөөс халуун агаар пинхийтэл угтав. 5 машин багтах дайтай гаражид суудлын гурван автомашин байх аж. Дунд зэргийн нуруутай хоёр вьетнам залуу цайвар шаргал өнгөтэй Prius маркийн машины кузовыг засч байв. Солонгос авто будагны хоосон лааз, замаск хийсэн төмөр тэвш, машины дугуй, галын хор, ойр зуурын түлхүүр багаж зэрэг зүйлс ханын тавиураар өржээ. Олон төрлийн будаг, тос тосолгооны хурц эхүүн үнэр нилхийнэ. Гаражны дотор хоёрдугаар давхарт гарах шат хийж, жижигхэн тасалгааг амралтын өрөө болгон тохижуулсан бололтой.
dfdf
20 орчим насны намхан вьетнам залуугаас “Монгол хэл мэдэх үү” гэж асуутал ямар нэг зүйл амандаа бувтнаад гараад гүйчихэв. Удсангүй 30 гаруй насны нэгэн монгол залуу орж ирээд “Ямар асуудлаар явна, монгол хүн хайсан юм уу” гэв.
dfdfdf
-Сайн байна уу “Шууд.мн” сайтаас явж байна. Сүүлийн үед цахим сайтаар тархаж буй вьетнам залуустай холбоотой асуудлаар сурвалжлага бэлдэж яваа юм?
dffd
-Тийм үү. Би энэ газрын эзэн нь байгаа юм. Намайг Эрдэнээ гэдэг. Бид нар тэр вьетнамчуудыг танихгүй шүү дээ. Харин тэр зураг, бичлэгийг үзсэн. Зургийг нь харахад, хотын төвд байр хөлсөлж амьдардаг юм билээ. Тэгэхээр энэ хавийн вьетнамчууд биш. Би энэ хавийнхаа хүмүүсийг ер нь мэднэ л дээ.
dfdf
-Та хэзээнээс вьетнамчуудтай хамтарч ажиллаж байгаа вэ. Тэд хоол хүнсэндээ нохой муур иддэг юм уу?
dff
-Вьетнамчуудтай ажиллаад удаагүй байна. Хоол хүнсэндээ ихэндээ ногоо иддэг юм билээ. Харин тагтаа, нохой, муур иддэг эсэхийг сайн мэдэхгүй. Хамгийн хүндтэй хүндээ л нохойны мах өгдөг гэж сонссон.
dfdf
-Гараж дотроо хоол цайгаа хийж иддэг үү?
dfdfdf
-Үгүй. Машиныг эзэд нь ирээд авахаар цэвэрлэгээ хийдэг. Машин байхад цэвэрлэгээ хийж, шороо бужигнуулаад байж болдоггүй.
f
-Та цахим сайтад гарсан мэдээллийг харсан гэж байна. Монгол хүний хувьд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
f
-Яаж сайхан харагдах вэ дээ. Ер нь бол вьетнамчуудыг ажиллуулж байгаа дарга нараасаа болж байгаа юм. Бас вьетнам даргатай гараж зөндөө бий.
f
-Танай ажилчид дунджаар сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
f
-Янз янз. Хамгийн багадаа нэг вьетнам ажилчин сардаа 800 орчим мянган төгрөг авдаг. Харин ажлаа сайн хийвэл сард 2 сая төгрөгийн цалин ч авах нь бий.
f
-Яагаад монгол засварчдаа авч ажиллуулдаггүй юм бэ?
f
-Манайд ажиллаж буй засварчид бүгд эх орондоо энэ чиглэлийн сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй. Юу ч мэдэхгүй хүнийг авчраад алдагдалд орохоос гадна нэр хүндээ алдахыг ажил олгогчид хүсэхгүй. Бид хоёр улсын гэрээ, ёс журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж зөвшөөрөл аваад татвар хураамжаа төлөөд боловсон хүчнээ шилж сонгож авдаг. Вьетнамын 90 сая хүнээс энэ чиглэлээр мэргэшээд шилэгдэж ирсэн залуус үнэхээр сайн ажилтан байдаг тул эхлээд солонгос, дараа нь хятадууд кузов засварын зах зээлээс шахагдсан юм шүү дээ.
f
-Гэмт хэрэгт холбогдсон нэг ч вьетнам иргэн байхгүй-
f
Манай улсад суугаа БНСВУ-ын Элчин сайдын яам руу холбогдож энд байгаа иргэдийнх нь талаар тодруулга авах хүсэлтээ илэрхийлэв. Бидний тавьсан хүсэлтийн дагуу тус улсын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга До Динь Ды яамандаа хүлээн авч уулзлаа. Тэртээ 1954 оны 12-р сарын 17-нд манай хоёр улс дипломат харилцаа тогтоож, 1961 онд хамтын ажиллагааны, 1979 онд шинэчилсэн гэрээнд тус тус гарын үсэг зурснаар эдийн засаг, боловсрол, соёл урлаг гээд олон салбарт хамтран ажиллаж байгааг уулзалтынхаа эхэнд тодотгов. Мөн тэрбээр БНСВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар төгссөн хэмээн бахархаж байсан. Өдгөө жилд Вьетнам улсын их сургуульд 15 Монгол оюутан үнэ төлбөргүй тэтгэлгээр сурдаг. Монгол улсад амьдарч буй нэг Вьетнам иргэн сардаа 700-800 мянган төгрөг төлөөд хууль журмын дагуу хөдөлмөр эрхэлж байгаа гэж ярилаа. Түүнээс доорхи тодруулгыг авсан юм.
f
-Монголд өнөөдөр танай улсын хэдэн иргэн ажиллаж, амьдарч байна вэ?
f
-Хөдөлмөр эрхлэх албан ёсны зөвшөөрөл бүхий визтэй 700 гаруй вьетнам иргэн Монгол улсад ажиллаж амьдарч байна. Иргэд маань жилдээ Монгол Улсад 6 тэрбум төгрөгийн татвар төлдөг.
f
-Цагдаагийн байгууллагад вьетнам иргэд гэмт хэрэгт холбогдох, түүний золиос болсон тохиолдол нэг бус удаа бүртгэгдсэн байдаг. Иргэдээ хэрхэн хамгаалдаг вэ?
ff
-Одоохондоо манай яаманд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн золиос болсон иргэд бүртгэгдээгүй байна. Цаашид Монгол улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авах болно. Мөн вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно.
ff
-Цахим сайтууд болон олон нийтийн сүлжээгээр вьетнам иргэд амьтан шарж идэж байгаа болон монгол охид бүсгүйчүүдтэй зугаацаж байгаа зургууд цацагдлаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
ff
-Манай улсын гахай, тахианы махыг гол хүнсэндээ хэрэглэдэг. Харин нохой муурны махыг цөөхөн хүн иддэг. Гэхдээ вьетнамчуудын дийлэнх нь махан хоол иддэггүй гэдгийг хэлмээр байна.
ff
-Танай улсаас Монголд жилд хэдэн иргэн ирж, хэд нь эргэж эх орондоо буцдаг вэ?
ff
-Сүүлийн хоёр жилд монголын эдийн засаг хүндхэн байдалд байгаа. Тиймээс эргэж эх орондоо буцах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн, өөр улс орныг сонгож ажиллах хүсэлтэй иргэд ч их байна.
ff
Тэрбээр уулзалтынхаа төгсгөлд Монголд амьдардаг иргэдээ улиралд нэг удаа цуглуулж, монголын өв уламжлал, хууль дүрмийн талаар хичээл заадаг гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.
х
Гэрэл Зургийг Б.Дэрэм
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ