Морин жилийн шилдэг морин хуурчид тодорлоо
Морин жилийн есөн шилдэг морин хуурчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр СУИС-д боллоо. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан, Монголын морин хуурын төв хамтран энэ жил анх удаа шилдэг морин хуурч, морин хуурч багш, морин хуурын зүтгэлтэн, морин хуур урлаач есөн хүнийг шалгаруулан, алдаршуулж байна. Тэдэнд “Морь жилийн шилдэг морин хуурч" батламж, "Хан мюзик" компанийн хөгжмийн үйлдвэрт уламжлалт ширэн цартай морин хуур урлуулан авах эрхийн бичиг гардуулсан юм.
б
Энэхүү үйл ажиллагаа нь анх удаа зохион байгуулагдаж буй учир зөвхөн 2014 онд тухайн уран бүтээлчдийн үзүүлсэн амжилтаар бус өмнө нь хийж бүтээсэн үйл, гаргасан амжилтыг харгалзсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс ярьж байсан. Монголын морин хуурын төвийн тэргүүн Ц.Пүрэвхүү "Бие даасан болон аялан тоглолт хийсэн, морин хуурт зориулсан буюу хөрвүүлсэн бүтээлийг анх удаагаа тоглож, олны хүртээл болгосон, өөрийн уран бүтээлээр CD, DVD, клип гаргасан, олон улсад болон эх орондоо зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон зэрэг шалгуурыг тавьж шилдгүүдийг шалгаруулсан" гэдгийг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх, ардын уламлжлалт урлагаа хөгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой буй энэхүү үйл ажиллагаа нь цаашид жил бүр уламжлагдан зохион байгуулагдах юм байна.
ө
Энэ жилийн шилдэг морин хуурч, удирдаачаар Морин хуурын чуулгыг бие даасан урлагийн байгууллага болгон төлөвшүүлсэн, өөрийн орны болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг удирдан тоглуулж яваа Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Цэндийн Батчулуун шалгарсан байна. Мөн шилдэг морин хуурч удирдаачаар Монгол Улсын Ардын жүжигчин Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин Ч.Батсайхан тодорсон.
б
Шилдэг морин хуурч, багшаар Монгол Улсын гавьяат багш, ХБК-ийн Морин хуурын багш Ё.Батбаяр шалгарчээ. Тэрбээр ХБК-д багшлах хугацаандаа тус коллежийн морин хуурын хөгжмийн сургалтын хөтөлбөрийг гурван удаа шинэчлэн сайжруулж, дэлхийн сонгодог болон Ази, Европын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлээс 60 гаруй зохиолыг морин хуру хөгжимд зориулан хөрвүүлж, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээр урын сангаа баяжуулсан нь сурагч, оюутнуудын тоглох ур чадварыг сайжруулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэж буй аж.
б
Түүнчлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн морин хуурын багш П.Мөнхжин шилдэг морин хуурчаар тодорлоо. Тэрбээр 2007 онд Энэтхэг улсад Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай ламд зориулсан хүндэтгэлийн тоглолт, 2014 онд Тайландын Вант Улсын эзэн хаанд зориулсан хүндэтгэлийн тоглолтод уригдан тогложээ. Дэлхийн 10 гаруй оронд айлчлан G.Faure-Elegie, C.Debussy-La, Fille Aux Cheveux De Lin гэх мэт бүтээлүүдийг морин хуур хөгжимд хөрвүүлэн анх тоглосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог Г.Жамъяны нэрэмжит Улсын болон олон улсын уралдаанд гутгаар байр, 2012 онд Ширэн цартай морин хуураар тоглох улсын уралдааны гран при шагнал хүртэж байсан байна.
б
Морин жилийн шилдэг морин хуурчаар Хөгжмийн зохиолч Ц.Жамъяаны морин хуурын дөрвөл, П.Бямбадоржийн Сартуул биелэг, Хуурын дуу бүтээлүүдийг анх тоглосон, СУИС-ийн Завхан аймаг дахь ХБК болон Мөнгөн чавхдас морин чуулгын морин хуурын багш С.Түмэнбаяр шалгарч, шагналаа гардаж авсан. "Домог" хамтлагийн ахлагч морин хуурч Д.Шинэцог морин жилийн шилдэг морин хуурчдын нэгээр шалгарлаа. Тэрбээр Олон улсын А зэрэглэлийн 2, Б зэрэглэлийн 3 тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан. Дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолт хийж, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Ш.Өлзийбаяр нарын "Морин хуур, симфони найрал хөгжмийн концерт"-ыг анх тоглож байсан билээ.
б
Энэ жилийн морин хуурын шилдэг зүтгэлтнээр Боржигон морин хуурын урлагийг сэргээн хөгжүүлэх талаар судалгааны ажлыг явуулж, энэ үйлсэд идэвхийлэн ажиллаж буй Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдорж тодорлоо. Харин шилдэг морин хуур урлаачаар соёлын тэргүүний ажилтан Б.Энхболд шалгарлаа. Түүний урласан хөгжмийн зэмсгүүдээр манай улсын мэргэжлийн сургуулийн сурагчид, театр чуулгын мэргэжлийн хөгжимчид тоглож байгаа билээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ