Хакухо дээд амжилтыг шинэчлэх болзлоо хангалаа
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакухо М.Даваажаргал озэки Кисэносатог давж, 33 дахь удаагаа түрүүлэх болзол хангалаа. Тэрбээр Хацү башёд ёкозүна Хакухо түрүүлснээр 33 дахь түрүүгээ авч, 1700 жилийн түүхтэй мэргэжлийн сумогийн бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох юм.
Хакүхо өнгөрсөн оны 11 дүгээр сарын башёд түрүүлж, 32 дахь түрүүгээ авснаар Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцээд байсан. Үүний дараагаар мэргэжлийн сумогийн Макүчи зиндаанд Ёкозүна Чиёонофүжи 31 удаа түрүүлсэн амжилтаараа ордог бол Ёкозүна Асашорюү Д.Дагвадорж 25 удаа түрүүлж байсан билээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ