
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 30. Сугар гариг. Билгийн тооллын 06. Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 08.44 цагт мандан 17.06 цагт жаргана.
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад өнгө зүс сайжирна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ