480 хууль, эрхзүйн акт нийтлэгджээ
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци 2011 онд нийт 48 дугаарыг цаг хугацаанд нь гарган уншигч, захиалагчдын гарт хүргэлээ. Нийт 137 хэвлэлийн хуудас бүхий 48 дугаарт Монгол Улсын 192 хууль, УИХ-ын 66 тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 56 зарлиг, Засгийн газрын 156 тогтоол, Үндсэн хуулийн цэцийн таван дүгнэлт, Улсын дээд шүүхийн тогтоол, Авлигатай тэмцэх газрын мэдээлэл, ХЭҮК-ийн илтгэл зэрэг нийт 480 хууль, эрхзүйн актыг нийтэлжээ. “Төрийн мэдээлэл”-ийг захиалагчдын тоо 2011 оны эцэс гэхэд 4208-д хүрсэн бөгөөд өмнөх оны мөн улиралтай харьцуулахад 700 шахамаар нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ