Манай тамирчид уралдахад бэлэн болжээ
Дэлхийн "Оюутны универсиад-2015" өвлийн спортын 27 дугаар их наадамд оролцох Монгол улсын баг тамирчид Словакийн Стребске Плесо хотноо очиж, бэлтгэлдээ гараад байна. "Универсиад-2015" наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэх дөрвөн төрлийн тэмцээн 24-ны өдрөөс ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болно.
б
Монгол улсын оюутны баг тамирчдын бүрэлдэхүүнд ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар багтаж байгаа бол эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), Ж.Халиунаа (МУБИС) нарын зургаан тамирчин багтаж байгаа. Багийн ахлагчаар Х.Батсайхан, багийн дасгалжуулагчаар Б.Баттулга нар ажиллаж байна.
б
Тамирчдадаа амжилт хүсье.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ