Улаанбаатарт 21-23 градус хүйтэн

img

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 21-23 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагийн байдлаар улаанбаатарт -30 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн  өмнөд, төвийн нутгийн зүүн хэсэг болон   зүүн зүгийн нутгийн зарим газраар  бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр, говь талын нутгаар явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 33-38 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 23-28 градус, Эхийн голын Баян бүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ