Оюутолгой Монголын зовлон болсон уу

img

С.Баяр Ерөнхий сайдын ажлаа өгсний яг маргааш Лондонгийн хөрөнгийн бирж дээр “Рио Тинто”-гийн хувьцааны ханш унаж байлаа. Хуучнаар бол “Москвад найтаахад Монголд хамрын ханиад тусна” гэдэг шиг л үйл явдал тэгэхэд болсон. Яагаад гэвэл С.Баяр бол Оюутолгойн гэрээг батлуулсан Ерөнхий сайд байсан. Энэ хүний огцролтоос болж Оюутолгойн хувь заяа хөдөлж мэдэх учраас хувьцааны ханш хөдөлсөн нь тэр байв.

1

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын ажлаа өгсний яг маргааш “Туркойз хилл”-ын хувьцааны ханш бас л уналаа. Монголын улс төрийн тогтворгүй байдал нь Оюутолгойн зах зээлийн үнэлгээнд нөлөөлж буй нь энэ. Гэхдээ С.Баярын эмийн чөлөөний үеийнхээс ялгаатай нь Н.Алтанхуягийн огцролтыг эерэг дохио болгох гэсэн мэдэгдлийг хөрөнгө оруулагчид эхэлж хийв. “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн хийсэн “Шинэ Засгийн газар байгуулагдсанаар Оюутолгой төсөл дээр нааштай үр дүн гарна гэж найдаж байна” гэсэн мэдэгдэл үүнийг илтгэнэ.

1

Монголын Засгийн газартай нэг завинд сууж явсан хөрөнгө оруулагчид яагаад ийм мэдэгдэл хийсэн нь сонирхолтой. Улс төрийн тогтворгүй байдал үргэлж л Оюутолгой төсөлд тушаа болж ирснийг тэд уг нь хамгийн сайн мэднэ. Гэвч энэ удаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн огцролтыг өөрсдөдөө олдсон боломж болгож харсан нь “Харилцан ойлголцлын санамж бичиг”-тэй холбоотой байжээ. Тодруулбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцрохоос нэг сарын өмнө хөрөнгө оруулагч талаас Монголын Засгийн газарт энэхүү санамж бичгийн төслийг ирүүлсэн юм байна.

1

Энэ бичигт дурдсанаар бол Монголын талаас өнөөг хүртэл Оюутолгой төсөл дээр тавьж байсан асуудлуудад буулт хийх агуулга тусчээ. Анхны хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэмэгдсэнийг шууд хүлээн зөвшөөрөх тухай агуулгатай ганцхан заалтаас нь л энэ бүхнийг харж болох нь. Хөрөнгө оруулагчдын Засгийн газарт тулгасан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.4.b-д “Зардлын зөрүүний талаар хангалттай тайлбар хийгдсэн бөгөөд талуудын хооронд 1-р шатны зардалтай холбоотой шийдэгдээгүй ямар нэгэн асуудал болон сөрөг дүгнэлт байхгүй болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт анх төлөвлөж байснаас бараг гурван тэрбум ам.доллараар нэмэгдснийг зүгээр л сөрөг дүгнэлтгүйгээр хүлээн зөвшөөрөх тухай энд туссан байх юм. Түүнчлэн Оюутолгой төслийнхөн 130 сая ам.долларын татвар төлөөгүй асуудлыг орхих ёстой гэсэн агуулга энэхүү санамж бичигт дурдагджээ. Юу гэхээр, Оюутолгойн далд уурхай буюу хоёр дахь шатны санхүүжилтийг хийхийн тулд “Хувьцаа эзэмшигчдийн дунд үлдсэн эсвэл хүлээгдэж байгаа хувьцаа эзэмшигчийн аливаа асуудал, маргаан, санал зөрөлдөөн байхгүй байх” гэсэн заалт байна. Энэ нь Монголын тал маргалдаж байгаа бүх асуудлаараа буулт хийгүй бол Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт хийгдэхгүй гэсэн сануулга ч гэж уншигдаж байна.

1

Энэ мэт багагүй шахалтууд уг “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т тусгагджээ. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын зүгээс түрүүчийн Засгийн газрын үед тавьсан энэхүү саналаа одоо ч дахин зүтгүүлж буй аж. Өөрөөр хэлбэл, Монголд нэг Засгийн газар огцорч, нөгөө нь байгуулагдсан ч тэдний хувьд “Санамж бичиг” нэртэй шаардлагаа өөрчлөхгүй байхаар шийдсэн бололтой. Саяхан энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн нь анхаарал татсан юм. Тэрээр “Зарим нь голоо тасартал бүсээ чангалж байхад зарим нь бүсээ тасартал гэдсээрээ таргалж байна” гээд энэ бүхний учиг шалтгааныг УИХ хэлэлцэх ёстой гэж онцолсон. Түүний үзэж буйгаар нэг шалтгаан нь Оюутолгой аж. Тэрээр энэ тухайгаа “Энэ бол хэдхэн хүний биш, нийт монголчуудын зовлон. С.Баярцогт сайд аа, Оюутолгойнхон харилцан ойлголцлын санамж бичиг нэртэй шаардлага явуулсан гэж сонссон. Тэр нь чухам юу юм бэ. Бидэнд үзүүлээч. Та ганцаараа л зовоод байх юм, наадахь чинь Монголын зовлон” гэж хэлсэн.

1

Уг нь Оюутолгой төслийг Монголыг хөдөлгөх хүч гэж бүгдээрээ харж байсан. Улсын Ерөнхийлөгч нь хүртэл энэ төслийг эхлэх үед “Монголчууд улсаараа урагшаа нэг алхлаа” гэж мэдэгдэж байсан нь саяхан. Харин одоо Г.Уянга гишүүний хэлсэн шиг улсын маань зовлон нь Оюутолгой болсон гэж үү.

1

"Үндэсний шуудан сонин" Ч.Сансар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
баярцогтоо одоо яахав.
2015-01-26
тэнэгбишмонгол:
оюутолгой монголын баялгийг огт үнэлээгүй, хэдэн нөхдөд хахууль өгөөд өнгөрнө гэж ичих ч үгүй гүрийж байна
2015-01-26
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/
2015-01-26
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-01-26
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-01-26
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-01-26
зочин бичсэн нь: /202.70.46.18/:
зочин бичсэн нь: /202.70.46.18/ 2015/01/26 16:34:45 өнөөдөр гудамжны улс төрчдөөс уянга ,ганбаатар 2- л монголчуудын эрх ашгийг өнөөдрийг хүртэл хамгаалж үнэн үгээ хэлж монголчуудын талархалыг хүлээж ард түмний эрх ашгийн төлөө тууштай тэмцэж байна.бид ийм хүмүүсээ дэмжиж хамгаалах хэрэгтэй байна.
2015-01-26
зочин:
өнөөдөр гудамжны улс төрчдөөс уянга ,ганбаатар 2- л монголчуудын эрх ашгийг өнөөдрийг хүртэл хамгаалж үнэн үгээ хэлж монголчуудын талархалыг хүлээж ард түмний эрх ашгийн төлөө тууштай тэмцэж байна.бид ийм хүмүүсээ дэмжиж хамгаалах хэрэгтэй байна.
2015-01-26
зовлоон:
юун зовлон гэж бүр гай баяр баяршогт ху ж аа нарын тарисан гай
2015-01-26