Ял авсан бол ажлаа хийж болохгүй гэсэн дүрэм байхгүй

img

Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд шүүхээс албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн. Гэхдээ тэрбээр албан тушаалаа эрхэлсээр байгаа. Энэ тухай Монголд үйл ажиллагаа явуулж буй зарим спортын холбоодын удирдлагууд "Шүүхээс ял шийтгэгдсэн хүн хүн төрөлхтний эв нэгдлийн баяр-Олимпийн их наадамд Монгол Улсыг төлөөлдөг байгууллага болох Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй нь Олон улсын олимпийн Харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл. Энэхүү хууль бус үйлдэл нь энэ хэвээр үргэлжилвэл ОУОХ-ны гишүүнчлэлээс Монголын үндэсний олимпийн хороог хасах хүртэлх арга хэмжээг авахад хүргэнэ" гэж мэдээлж байсан.

б

Тэгвэл өнөөдөр Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэвлэлийнхэнд хандаж, Олон улсын олимпийн хорооноос шалгаад олон улсын олимпийн Хартийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн гэж мэдээлэв. Түүнээс цөөн хором ярилцлаа.

б

-ОУОХ-д таны тухай бичиг явуулсны хариу ирсэн гэсэн. Ямар хариу ирсэн юм бэ?

-Тэд ОУОХ-д Д.Загдсүрэн нь ял авсан тул МҮОХ-г удирдаж болохгүй, Олимпийн Харти болон дүрмээ зөрчиж байна гэсэн утгатай захидал илгээсэн юм билээ. Саяхан ОУОХ-ноос манайд  ирүүлсэн мэдээлэл  болон  холбогдох  бичиг  баримтуудыг  ОУОХ-ны ёс зүйн хороотой хамтран нарийвчлан  судалсан гэдгийг тэмдэглэсэн байна билээ. Тэгээд “ОУОХ нь  энэхүү асуудал нь МҮОХ-ны гишүүдийн хурал, тухайн улсын холбогдох байгууллагуудын мэдэж байгаачлан дотоодын асуудал мөн гэсэн дүгнэлтэд хүрлээ. ОУОХ-ны Олимпийн Хартийг зөрчсөн асуудал  байхгүй тул дотоодын асуудалд оролцох шалтгаан байхгүй байна гэж үзэж байна” гэсэн ийм хариу ирсэн.

б

-Таны эсрэг хэвлэлийн бага хурал хийлгэсэн хүмүүс ОУОХ нь МҮОХ-оос мэдээлэл авдаг. Манай улсаас ОУОХ-той харилцдаг хүмүүс Д.Загдсүрэнг хэлмэгдсэн мэтээр Олон улсын олимпийн хороонд ойлгуулж байна. Тус хорооноос үнэнийг мэдвэл МҮОХ-ны гишүүнчлэлийг цуцална гэж байсан.

-Олон улсын олимпийн хорооныхон нарын шалгаж үзнэ шүү дээ. Манайхаас оролцох асуудал байна уу, дотоодын асуудал байна уу гэж үзээд л шийдвэрээ гаргаж байгаа байхгүй юу.

ы

-Шүүхээс ял авсан хүн энэ ажлыг хийж болохгүй гээд байгаа?

-Манай дүрмэнд шүүхээс ял авсан хүн ажлаа хийж болохгүй гэж байхгүй. ОУОХ-ноос хариу ирсэн. Тэдний зүгээс надтай холбоотой энэ асуудал ОУОХ-ны Хартийг зөрчөөгүй байна гэсэн.

ы

-Энэ асуудлын ард ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа юм болов уу?

-Би тэднийг эрх ашгийг зөрчилтэй байна уу, захиалгатай байна уу гэдгийг огт мэдэхгүй байгаа. Ардчилсан нийгэмд спортын холбоодыг толгойлж байгаа хэн ч юу ч ярьж болно.

б

-Ер нь МҮОХ, ОУОХ-ноос хэдий хэмжээний санхүүжилт авдаг юм бэ. Нэлээн их хэмжээний мөнгө авдаг тухай яригдаж байсан.

-МҮОХ-нд жилд дунджаар 300 мянган долларын санхүүжилт орж ирдэг юм. Дээрх 300.000 ам.доллараас 130 мянга нь захиргаа, аж ахуйн зардалд, үлдсэн нь хөтөлбөр, төсөлд зориулагдсан байдаг. Жишээлбэл,  дасгалжуулагчдын сургалт, тамирчдын тэтгэлэг, олимпийн хөдөлгөөнд, спортын холбоодод дэмжлэг үзүүлэх гэх мэтээр тодорхой хөтөлбөрүүдэд зарцууулагддаг. Бид хөтөлбөр бүрийн тайланг  тухай бүрт нь гаргаж ОУОХ-нд явуулдаг. Дээрх санхүүжилт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцдэггүй гэдгийг манай спорт холбоодынхон сайн мэднэ дээ. Манай ажилтнуудын дундаж цалин 450-600 мянган төгрөг. Ажилласан жил, эрхлэж буй ажлаас шалтгааан хэлбэлзэлтэй байдаг.

б

Б.Хүлэг

б

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gots:
asa avarga olon ulsiin olimpiin horoog tolgoilbol bid amjiltand hurne. ter chadna.
2015-01-30
ичиж амьдар:
ичээч ээ. ялтай байтугай ашиг сонирхолын зорчилтой байхад л ажлаа огох естой.
2015-01-30
ичмэр:
яахав ял авч тэнсүүлсэн чамд бол ажлаа хийх нь хамаагүй л юм байгаа биз. харин монголчууд бидний хувтьд ял авсан хүнээр олимпийн хороогоо удирдуулна гэдэг олон улсын өмнө ичгэвтэр хэрэг л дээ. ямар монголд энэ хороог аваад явчих хүн ганцхан чи байгаа биш. эсвэл чамайг сэтэрлэчихсэн юм уу???
2015-01-29
irgen:
chi ene alban tu*ltaigaa xolbooguigeer neg xun tsoxichixson ch yum uu, mashinii osol gargaad yal avsan bol xamaagui baij bolox yum. getel shuuxees chamaig ene alban tu*laa ashiglaad, olimp n xoroogoo xoxiroogood gazriig ni zaraad idchixseniig chin togtoogood yal ugchixsun bxad xamaatai l baij taarna. yadaj yos zui gej neg xunees ichix, zovox yum alga uu?
2015-01-29
ha ha:
ene idej uugaad yu shalidgiin..ene doiluuraar ter bumtan bolson jinhene hynd gariin luivarchiddaa yum heleech..usa
2015-01-29
zocin:
ene cagaandaa garsan hog be,alban tyszaal geed zyyraa yheed baihiin ,uin teneg hyn be
2015-01-28
novsh:
arai ch de
2015-01-28
mmbl:
ene commentchid ymar hunii muud durtai ymbe... mongolchuudaa gej uher ymdaa.
2015-01-28
jjjjj:
ta nar orond ni bsan bol tiim amar mungunii uutnaasaa salah bsan uu ha ha he he ha ha
2015-01-28
jjjjj:
ta nar orond ni bsan bol tiim amar mungunii uutnaasaa salah bsan uu ha ha he he ha ha
2015-01-28
jjjjj:
ta nar orond ni bsan bol tiim amar mungunii uutnaasaa salah bsan uu ha ha he he ha ha
2015-01-28
jjjjj:
ta nar orond ni bsan bol tiim amar mungunii uutnaasaa salah bsan uu ha ha he he ha ha
2015-01-28
хаха:
үгүй эд нар идсээр байгаад ичих булчирхай нь өөхөлчихдөг байх аа
2015-01-28
zochin:
khund ,ter tusmaa alban khaagchid yos surtakhuun geji yum baidag yum , mal mini , tsaichikhsan *
2015-01-28
зочин:
ишш. энэ нэг юмны ярьж хэлж байгааг. ял авахгүй л байвал яаж ч болохнээ дээ. ёс зүй ёс суртахуумны хэм хэмжээ гэж нэг ойлголт бий сэн
2015-01-28
ганаа:
загдсүрэн та яасан ханаж цаддаггүй новш вэ? бөхийн холбооны нямдорж та 2 таарч дээ. үг дуугүй дагвадоржид ажлаа өг. наад хүү чинь дэлхийд монголын нэрийг дархалсан аавын хүү.яадгийм наадаж л байг.
2015-01-28
спорт сонирхогч:
хэдийгээр тэр дүрмийг нь зөрчөөгүй ч гэсэн ял авсан нь үнэн юм чинь саналаараа албан тушаалаа өгөөчээ. зөндөө л идэж уулаа одоо болоо шд.
2015-01-28
zochin:
zagdsvren shorondoo och
2015-01-28
bolor :
omhii luivarching shorond hataa
2015-01-28