Эбола вирусын голомт руу монголчуудаа явуулсан гэв үү
2013 оны 12 сард Баруун Африкийн Гвиней улсаас анх эхэлсэн Эбола вируст халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад тархаад буй. Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи улсуудад энэхүү Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21790 хүн өвчилж, 8691 хүн буюу нийт өвчлөгсөдийн 39 хувь нь нас барсан гэж Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна.
й
Эбола вируст халдварын дэгдэлтүүд бүртгэгдэн, бусад улс орнуудад зөөвөрлөгдсөн тохиолдлууд гарч байгаа нь зөвхөн тухайн дэгдэлттэй улс орнууд биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарласан. Үүний дагуу улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллаж байгаагийн дотор манай улс ч бүх талын урьдчилан сэргийлэх ажлыг хийж буй.
й
Эбола вирусын халдварыг өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан ба цочмог явцтай, үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин бөгөөд халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад ихэвчлэн гардаг аж. 1976 оноос хойш нийт 20 гаруй удаагийн дэгдэлт бүртгэгдэж байсан ч Баруун Африкийн орнуудад гарсан энэ удаагийн дэгдэлт цар хүрээ, үр дагаварын хувьд хамгийн томд тооцогдож байна.
\
Халдварласан хүмүүсийн 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай, өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Өвчилсөн хүн нас барсан хойноо ч халдварлуулах эрсдэлтэй байдаг тул оршуулах зан заншилтай холбоотой бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна. Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 70 хүртэлх хоногоор хадгалагдаж, халдварлуулах боломжтой гэж ДЭМБ-аас мэдээлжээ.
й
Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга гараагүй ч доорхи тохиолдолоос үүдэн вакцин хийх явц нь эрчимжсэн гэжээ. Тодруулбал, 2014 оны 10 сарын эхээр АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс тус улсад эбола вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай албан ёсоор мэдээлсэн байна. Уг өвчтөн сүүлийн хэдэн долоо хоногт Либери улсад аялаж яваад есдүгээр сарын 19-нд АНУ-д эргэн ирсэн гэнэ. Өвчтөнийг АНУ-ын хилээр нэвтрэх үед өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ба Эбола вирусын халдвар 21 хоногт нууц байдалд байдагтай холбоотой аж.
й
Манай улсын хувьд болзошгүй эрсдлээс бүх талаараа хамгаалж, эрсдэлтэй асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг ханган, хилийн боомтын хяналтаа өндөржүүлсэн гэж мэдээлээд буй. Учир нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад энэ өвчин дэгдвэл ямар үр дагавар авчрахыгбичих шаардлагагүй биз. Тиймээс Эболагийн эрсдлээс урьдчилан сэргийлэх нэг арга нь халдвар тархсан нутаг орон руу зорчихгүй байх. Гэтэл халдварын бүс нутаг болсон Африк тив рүү 10 гаруй монголчууд уул уурхайн чиглэлээр ажил хийхээр явсан. Ирэх сард ч дахиад явах гэж байгааг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, гадаад худалдаа, өрмийн болон сэлбэг хэрэгслийн худалдаа, өрөмдлөгийн ажил хийдэг “Уран дрийлэнг” ХХК”-иас монгол ажилчдыг халуун тив рүү өрөмдлөг хийлгэхээр явуулсан гэнэ. Харин явахаасаа өмнө халдварт өвчнөөс сэргийлэх тарилга хийлгэхдээ ӨАБНУ, Кени, Этиоп болон өөр улс орнууд руу зорчино гэж хэлээд тариулсан ажээ.
й
Хувийн компани харилцан ажил олгогч болж, хувь хүн нь гүйцэтгэгч болон харилцан тохиролцож, гэрээ хийж байж Африкийг зорих нь мэдээж. Эрсдлээс сэргийлж тарилга хийлгэсэн ч зөв. Гэвч дэлхий нийтээр Эбола вирусын эсрэг вакцин гаргаж чадахгүй, аль болох тус бүс нутгийг зорихгүй байхыг анхааруулж байгаа. Энэ өвчний вирус хүйтэнд тэсвэргүй гэдэг ч удахүй урин дулаан цаг ирнэ. Муу амлах гэсэнгүй. Гэхдээ хэлж ирдэггүй, хийсч ирдэг эрсдэл гэж байдаг. Хэдийгээр Эбола вирус тархаагүй газарт зорчиж байгаа ч гэлээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй энэ асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.
й
СЭТГЭГДЭЛ БИЧИХ