Ж.Эрдэнэбат: Хувийн секторын өрийг хамааруулахгүй
УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай хуулийн төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан бол байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэг уншсаны дараагаар гишүүд асуулт тавьж байна.
х
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
-Бонд босгоод эргэн төлөлтийг нь яаж хийх вэ? Үнэт цаасны жилийн төсвийн зээлийн төлөлтийн талаар тодорхой хэлж өгөөч.
а
Сангийн яамны газрын дарга Н.Нямаа:
-Үнэт цаасны зах зээлийг дэмжих гэсэн заалт байдаг. Засгийн газрын бондын зах зээлийг хөгжүүлэх нь системийн ач холбогдолтой. Бондын эргэн төлөлт үндсэндээ төсвийн орлогоор төлөгдөнө. Өрийн хязгаарыг 70 хувиар тооцож байгаа. Олон улсын зах зээлд баримталдаг зарчмаар тусгасан. 70 хувь гэдэг нь өрийн нэрлэсэн үнээр тооцдог. Засгийн газрын баталгааны хувьд өрийн 20 хувиар хязгаарлаж өгсөн. Тухайн жилийн төсвийн хуулиар Засгийн газрын бондын зээлийг уялдуулсан. Зээллэгийн төлөвлөгөө нь стратегийн баримт бичигт нийцсэн байх ёстой гэж үздэг. Хуулийн төсөлд гурван жил тутам гаргадаг стратеги төлөвлөгөөтэй уялдах ёстой гэж үзсэн. Засгийн газрын бонд нь үнэт цаасны зах зээлээсээ өөрөөр тусгагддаг.
х
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
-Өрийн удирдлагын хуультай болох нь зөв. Одоог хүртэл Монгол Улсын гаднаас авсан өрийн хэмжээ тодорхойгүй байна. Энэ хуулиар өрийн асуудлыг зохицуулж чадаж байна уу?
-Дамжуулах зээлийн хувьд зохицуулж байгаа тусгай бүлэг бий. Монгол Улс төсвийн тогтолцоо нь нэгдсэн байдаг. Тийм учраас Засгийн газраас дамжуулан зээл өгдөг хуультай. Дамжуулан зээл нь орон нутаг болон бизнесийн гэсэн хоёр төрөлтэй. Орон нутгийн хувьд хоёр зохицуулалт хийж өгсөн. Улаанбатаар хотын хувьд хөрөнгө оруулалтын зориулалтаар бонд гаргаж болдог. Бусад аймгуудын хувьд богино хугацааны зээл өгдөг. Энэ нь төсвийн орлогоор төлөгдөнө. Засгийн газрын бондын хувьд хувийн хэвшлийн зээллэгийн эх үүсвэрийг авдаг. Манай төсвийн өрөн дээр хязгаарлалт хийж өгдөг. Засгийн газрын бондыг зохистой түвшинд барихыг хуулинд тусгасан. Орон нутаг дангаараа зээл авахгүй, Сангийн яамаар дамжуулж авах ёстой. Өрийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгжийн хувьд Засгийн газар хариуцна.
х
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Энэ хуулиар улсын өрийн зарим хэсгийг зохицуулахаар оруулж иржээ. Тиймээс энэ хууль Монгол Улсын өрийн хэмжээг зохицуулж чадахгүй нь ээ. Огцорсон Засгийн газрын үед өргөн барьсан хууль байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг зохицуулах зүйл алга. Нэгэнтээ өрийн удирдлага бол улсын өрийн хэмжээгээр асуудалд хандаж болох уу?
хн
Сангийн сайд Ж.Эрдэнэбат:
-Өрийн удирдлагын тухай хуулийг өмнөх Засгийн газрын үед барьсан. Энэ хуулиар Засгийн газрын түвшинд зохицуулъя гэдэг санааг хуулинд тусгасан. Өрийн удирдлагын тухай хуулинд буцалтгүй тусламж, хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн өмч давалгайлсан аж ахуйн нэгжийн өр хамаарахгүй. Хувийн секторын өрийг хамааруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газраас гаргаж байгаа үнэт цаас, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид гаргасан баталгаа энэ хуульд хамаарна. Орон нутгийн хувьд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөлтэйгээр, тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар бонд гаргаж болох юм.
х
-Тухайн аж ахуйн нэгжийг байгуулагдах үед өөрт ногдох хөрөнгө, дүрмийн санг нь хязгаарлаж байгаа. Тийм учраас Засгийн газрын өрд хамааруулахгүй. Нэгдсэн төсвийн хүрээнд өрийн асуудлыг оруулж ирнэ. Өрийн хязгаарлалтад орон нутгийнх багтаж байгаа учраас тухайн үед нь хэлэлцээд явах юм. Нийслэлийн гаргах зээллэгийн нийт хэмжээ нь нэг жилийн суурь орлогоос хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт хийж өгсөн. Өрийн мэдээллийг тодорхой давтамжтайгаар олон нийт болон холбогдох байгууллагад мэдээлдэг байх юм.
х
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ