Дорнодын өвөлжилтийн байдал цагаан сарын дараа танигдана
Тэргүүн шадар сайд Улсын сайн малчин Ц.Жаргалын шагналыг гардуулсаны дараа аймаг дээр ирж иргэдтэй уулзан төр засгийн түвшинд хийгдэж байгаа ажлын талаар танилцуулж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Иргэдийн уулзалтанд Н.Алтанхуяг сайдыг дагалдан УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ХХАА-н дэд сайд Х.Золжаргал, аймгийн засаг дарга Ц.Жанлав, ХХААЯ-ны газрын дарга Батсүх болон аймгийн удирдлагуудаас байлцлаа. Иргэдийн зүгээс Хэнтий аймагруу татах хар замын асуудал болон Дайчин тамсагаас Матад суманд олгогдох 1,5 тэрбум одоо болтол олгогдохгүй байгаа, мөн том том улаан машинууд өндөр үнээр их хэмжээгээр мах авна гэсэн зарлал явуулж мах зөөж байгааг тодруулж өгөөч гэх зэрэг асуулт тавьсаны хариуд УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Замын асуудал төсөвт суугаад явж байгаа. Нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсоныг Ерөнхий сайдтай ярьж нэмэлт тодотголоор шийдүүлэхээр болсон. 2012 оноос аймаг өөрийн төсөвт орж буйгаа асуудлаа бие даан шийддэг болно. Тиймээс Дорнод аймаг ураны олборлолт болон ашигт малтмалын нөөцөөрөө асар хурдан хөгжих боломж бий болж буй талаар мэдээлэл өглөө. Харин Тэргүүн шадар сайдаас иргэд ихэвчлэн иргэдэд оногдох Таван толгойн хувьцаа болон 1,5 сая төгрөгийн амлалтын талаар асууж байлаа. Сайд 1,5 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бус 2 хэлбэрээр олгогдох асуудал биеллээ олоод явж байна. Харин Эрдэнийн хувь болох Таван толгойн ордоос хувь хүртэх асуудал нь энэ оны хавраас эхлэн батламжаа өгч эхлэнэ. Нэг хүнд 550 ширхэг хувьцаа ногдоно хэмээн тайлбар өглөө. Түүнчилэн иргэд энэ мөнгийг өөр зарцуулалтаар зарцуулж болох эсэх, үр хүүхдийнхээ мөнгийг эцэг эх нь авч болох эсэх тал дээр асуулт тавьж байсанб өгөөд ахмадуудын ихэнх нь тэтгэврийн зээл авч банкинд барьцаалагдсан байна. Тиймээс энэ мөнгийг банкны зээлийг чөлөөлөх байдлаар олгож болохгүй юу. Энэ талаар анхаарч өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байлаа. Мөн үдээс хойшдоо аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтануудтай уулзан өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Дорнод аймгийн хувьд өвлийн бэлтгэл ажлыг сайн хангасан. Өвс тэжээлийн хувьд нэг сум дунджаар 40-100 тн өвс бэлтгэсэн нь өмнөх жилийнхийг бодвол харьцангуй боломжийн хэмжээнд бэлтгэсэн. Одоогоор нөөцрүүгээ ороогүй байгаа. Хэдийгээр малын хорогдол гайгүй өвөлжилт хүндрэлгүй байгаа ч цас үргэлжлэн орсон тохиолдолд өвөлжилт хүндрэх магадлалтай. Зам харгуй ч хаагдаж сумдруу холбоо барьж чадахгүй хэмжээнд хүрч болзошгүй. Учир нь сүүлийн жилүүдэд говийн хавар урт болж өвлийн хүйтэн хавартаа үргэлжилж шуурдаг болсон гэсэн тайлбарыг тавилаа. Тэргүүн шадар сайдыг Дорнод аймагт ажиллах хоёр хоногт хүйтний эрч өдөртөө 27-29 хэмтэй байсан бөгөөд цасны зузаан 10-20 см байлаа. Н.Цэнд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ