“Саусгоби сэндс” -ийн удирдлагуудын шүүх хурал үргэлжилж байна
"Саусгоби сэндс" компанийн удирдлагуудад холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд эхлэн, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн хуралдаж байна.
Хуралд хохирогчоор Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаяр, Б.Цолмонтуяа нар оролцож байна. "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар буруутган шүүж байгаа юм. Тус компанийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжлээд байгааг Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. Мөн “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг гадагш явахыг хориглоод байгаа билээ.
Хэргийг сануулбал, Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж, онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ