Элчин сайдуудыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ.
d
Монгол Улсын Үндсэн хуулийн, Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн тухай хуулийн заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас БНАЛАУ-д суух Элчин сайдаар Л.Галбадрахыг, Сингапур улсад суух Элчин сайдаар Т.Лхагвадоржийг, Куба улсад суух Элчин сайдаар Ц.Батбаярыг, Энэтхэг улсад суух Элчин сайдаар Г.Ганболдыг, АБНЕгипет улсад суух Элчин сайдаар Ч.Баярмөнхийг, Австрали улсад суух Элчин сайдаар Б.Чулуунхүүг, Польш улсад суух Элчин сайдаар Н.Батааг, Тайландын Вант улсад суух Т.Төгсбилгүүн, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр С.Сүхболд нарыг тус тус томилох саналыг хүргүүлсэн байна.
d
Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Эхлээд Элчин сайдуудыг эгүүлэн татах санал явуулсан юм. Дараагаар нь Элчин сайдуудыг томилох санал хураалтыг тус бүрээр нь явуулсныг гишүүдийн олонхи дэмжив.
f
Ийнхүү чуулганы хуралдаан өндөрлөлөө.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ