Цанын баазад чаргаар гулгаж байсан хүн нас баржээ

img

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрладаг цанын баазад чаргаар гулгаж байсан хүн гэмтэж нас барсан хэрэг гарчээ. Тус хорооны нутагт байрлах Алдар спорт хорооны цанын баазад энэ сарын 25-ны 16:43 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны иргэн 26 настай эмэгтэй Б , Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн 22 настай эрэгтэй  М нар чаргаар гулгаж байгаад шонгийн мод мөргөж гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийг дуудлага дуудан эмнэлэг рүү авч явах замд 26 настай эмэгтэй Б нь нас барсан аж. Харин  22 настай  эрэгтэй М-ийг ГССҮТөвд хүргэн, эрчимт эмчилгээнд хамруулсан байна. М нь тархиндаа хүнд гэмтэл авсан, зүүн атгаал яс нь хугарсан гэнэ. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ