Эрүүл Мэндийн Яамтай хэлэлцээр байгуулав

img

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны  хооронд 2012-2013 онд хамтран ажиллах салбарын хамтын хэлэлцээрт Эрүүл мэндийн сайд С.Ламбаа,            Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар өнөөдөр гарын үсэг зурав. Монгол улсын үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, хөдөлмөрийн тухай хуулийн 2 бүлгийн 19.1.2, 20.4.2, 5 дугаар бүлгийн 71.2, 10 дугаар бүлгийн 115.1-4 дэх заалтыг үндэслэн энэхүү хамтын хэлэлцээрийг байгуулсан байна. Хэлэлцээрийн зорилго нь эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэхэд орших аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ