Гадаад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг зогсоолоо

img

Хөдөлмөрийн зах зээл дээрх Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах бодлогын хүрээнд гадаад ажилчдын тоог бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-д өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд яам, ЗГ-ын агентлагын түвшинд гэрээ байгуулж ажиллах гадаадын мэргэжилтэн, зөвлөхүүдээс бусад гадаад ажилчид ажлын байрны төлбөр бүрэн төлж байхаар болсон тухай НХХЯ-аас мэдээлж байна. 2011 оны 11 сарын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 68 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 2.6 дахин давуулан биелүүлсэн байна. Бусад арга хэмжээний талаар товч: •        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Үндэсний хороо байгуулагдлаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2011 оны  А/55 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хороог шинэчлэн байгууллаа. Тус хороо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийг хангах асуудлыг үндэсний хэмжээнд зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх, үүрэгтэй бөгөөд байнгийн ажиллагаатай ажлын албатайгаар байгуулагдсан юм. •        Facts and figures: Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үндсэн үзүүлэлт-2011” товхимол хэвлэгдлээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын ажлын үр дүн, иргэдэд үзүүлсэн үйлчилгээний төрөл, цар хүрээг хэрэглэгчдэд ойлгомжтой хэрэглэхэд хялбар байдлаар эмхэтгэн, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдтэй уялдуулан харуулсан нь ихээхэн ач холбогдолтой боллоо. •        Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын үйл ажиллагаанд хэрэглэгчид үнэлгээ тавилаа. Удирдлагын академийн Бодлого судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2011 оны бодлого, үйл ажиллагааг хэрэглэгчид хэрхэн үнэлж буй талаар санал асуулга явуулжээ. Тус санал асуулгад Ховд, Хэнтий, Орхон, Сүхбаатар, Говь-Алтай, Увс аймаг болон Улаанбаатар хотын нийт 4100 иргэн хамрагдсан байна. Иргэд НХХ-ийн салбарын 2011 оны үйл ажиллагааны хэрэгжилтэнд 77.8 хувийн үнэлгээ өгсөн байна. •        Гэр бүлийн талаар баримтлах бодлогод анхаарлаа хандуулж байна. НХХСайдын санаачилгаар “Шилжих хөдөлгөөн ба орцны гэр бүл” буюу “Гэртээ харих зам-2” төслийг 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төсөлд нийслэлийн төвийн 6 дүүрэг тус бүрээс 15, нийт 90 өрхийг сонгон авч, сэтгэл зүй, зан үйлийн сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, бичиг баримтжуулах, мэргэжлийн сургалт, ажилд зуучлах, орлого нэмэгдүүлэх төсөлд хамруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн орцны жижүүрээр ажиллаж буй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хөндсөн, нийгэмд чиглэсэн нэвтрүүлэг, нийтлэлийг 25-р суваг телевиз, Өнөөдөр сониноор дамжуулан олны хүртээл болгож байна. •        Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг, шалгалтуудыг тогтмолжуулж байна. Цалин хөлсний улсын үзлэгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт  уул уурхай, ашигт малтмал, эрчим хүч, барилга, зам тээвэр, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компани, хувийн хэвшлийн нийт 2626 аж ахуйн нэгжийг хамран явууллаа. Мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тоосго болон цементийн үйлдвэрт үзлэг шалгалт явуулж, зарим үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, торгуулийн шийтгэл оногдуулах, албан даалгавар өгөх зэрэг арга хэмжээг авлаа. •        Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хооронд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барилаа. Бүгд Найрамдах Унгар Улсад Монгол Улсын 800 гаруй иргэн  Унгар Улсын хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. БНУУ-ын Нийгмийн хамгааллын тухай хуулиар ажилтан тэтгэврийн даатгалд цалингаасаа 9,5 хувь, ажил олгогч нь 24,0 хувь, эрүүл мэнд болон хөдөлмөрийн зах зээлийн даатгалд ажилтан 7,5 хувь, ажил олгогч нь 3 хувь нийтдээ 44,0 хувийн шимтгэл, хүн амын орлогын албан татварт цалингийнхаа 17 ба түүнээс дээш хувийг төлдөг байна. Тиймээс БНУУ-д удаан хугацаагаар ажиллаж байгаа иргэдийн хувьд төлсөн шимтгэл, татварынхаа үр шимээс хүртэх боломж олгож өгөхийг хүсч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд удаа дараа хандаж байсны дагуу асуудлыг судлан боловсруулж айлын талтай харилцан тохиолцсоны үндсэн дээр Монгол Улс, БНУУ-ын хооронд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлуулахаар УИХ-д өргөн бариад байна. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар Унгар улсад ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдаж байсан болон хамрагдаж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн баталгаа, түүний дотор өндөр наслах, тахир дутуу болох болон тэжээгчээ алдах тохиолдолд орлогын хамгаалалт нь сайжрах ач холбогдолтой юм. •        “Иргэдийг түр хугацаагаар хөдөлмөр эрхлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр байгуулахад бэлэн болов. ОХУ-ын талаас гаргасан тоо мэдээгээр манай улсын 46,0 мянган иргэн тус улсад ажиллаж амьдарч байна. Тиймээс иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийн хууль эрх зүйн баталгааг сайжруулах зорилгоор энэ Хэлэлцээрийг байгуулах талаар санаачилга гарган ажилласны үр дүнд уг хэлэлцээрт ойрын үед гарын үсэг зурахад бэлэн болоод байна.  Уг хэлэлцээр нь монгол хүнд ОХУ-д уг  улсын иргэний нэгэн адил мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэх боломж олгох юм. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар уламжлалт харилцаа бүхий хөрш ОХУ-тай нийгэм, эдийн засгийн харилцаа өргөжих, хоёр улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ болон хувь хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах боломж, бололцоо өргөжих болно.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросод үсрээд л 4600 хүн ажиллаж байгаа байх, нөгөө давхар татвараас чөлөөлөх гэрээ шиг балиар заваан ашиггүй юмаа л битгий хийгээрэй дээ.
2011-12-31
Баян-Өлгийд удахгүй их цэвэрлэгээ явуулна. Бекүүд Монгол улсын хууль зөрчөөд байвал яадгыг нь сануулаад өгнө
2011-12-31
hetsuu bolj bgaa yum bna daa.Mongoldoo baij baij Mongol ruu nuugeed baihdaa yahav dee?
2011-12-31
Za shaal daa. Hezee mongolyn 46 myangan irgen orost ajil hiij bsan yum. Jaahan unemshiltei yum bich l dee. Orosyn bool bolgood bgaarai!!!!
2011-12-31
тийм бол бүх хасагуудаас Монголд амьдарсны төлбөр гэж авах хэрэгтэй болжээ. 2 сарын цалинтай тэнцэх төлбөрийг хасаг бүрээс сар бүр авч бай. Дээр нь Элбэгдоржийн хэлсэн үгийн дагуу дэлхийгээрс тарсан монголчуудаа дуудаж юу нь түрүүнд Баян-Өлгийд эхэлж амьдруульяа
2011-12-30
Баян өлгийд юу болж байгаа талаар бас нэг мэдээ байнаа тэнд монгол хүн хүн биш болжээ захаар ороод монголоор яриад наймаа хийнэ гэж байхгүй гэж болно тэнд байгаа монголчууд амьдархын эрхэнд казакаар ярьж байна. Сонирхуулж хэлхэд хот хоорондын пугонд сууж явхад нэг монгол хүүхэн ингэж ярьж байна . Манайх Баян өлгийд байсан тэгээд монголруу нүүсэн ер нь казакууд казакстанаас олноороо нүүж ирж байгаа тэгээд монгочууд нь амьдрах аргагүй болж шахагдаад монголруугаа нүүцгээгээд бараг дуусаж байгаа гэж байна.
2011-12-30
hetsuu bolj bgaa yum bna daa.Mongoldoo baij baij Mongol ruu nuugeed baihdaa yahav dee?
тийм бол бүх хасагуудаас Монголд амьдарсны төлбөр гэж авах хэрэгтэй болжээ. 2 сарын цалинтай тэнцэх төлбөрийг хасаг бүрээс сар бүр авч бай. Дээр нь Элбэгдоржийн хэлсэн үгийн дагуу дэлхийгээрс тарсан монголчуудаа дуудаж юу нь түрүүнд Баян-Өлгийд эхэлж амьдруульяа