Д.Мандахбаяр: Тариаланчид даварч байна
Чанаргүй улаанбуудайн асуудлаар “Мандах нар” ХХК-ийн захирал Д.Мандахбаяртай ярилцлаа.
a
-Тариаланчид улаанбуудайн чанартаа анхаарахгүй тариалалт хийдгээс үйлдвэрлэл явуулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг гурил үйлдвэрлэгчид ачааны хүндийг үүрч байна ярьдаг. Энэ асуудлыг тодруулж өгөөч?
-Өнөөдөр буудайн чанарын асуудал яригдаад байна. Асуудлын гол нь тариалан эрхлэгчдийн эзэд, гурил үйлдвэрлэгчдийн хооронд юм шиг харагдаж байгаа. Гэтэл энэ нь ард түмэн чанартай гурил идэх үү, идэхгүй юу гэдэг асуудал юм. Тариалан эрхлэгчид хэтэрхий мөнгөний хойноос улайрч байна. Бид чанартай улаан буудайгаар сайн чанарын гурил үйлдвэрлээд гаргах л зорилгот ой. Тэгтэл тариаланчид стратегийн хүнс гэдэг нэрийн дор тоо, мөнгө хоёроор хөөцөлдөөд юу ч хамаагүй тариалахыг л гол болгож, түүнийг нь улс, гурил үйлдвэрлэгчид худалдаж авах ёстой гэж дайрч байна. Тэрэндээ урамшуулал авна гэж байна.
a
Энэ урамшуулал нь эздийнх нь урамшуулал биш, газар тариалан эрхэлж, талбай дээр ажиллаж байгаа тариаланчдын урамшуулал байх ёстой. Яагаад гэвэл ихэнх тариалангийн талбайн эзэд төрийн газар дээр мэдлэг боловсролтой, тариаланчдыг хэдхэн төгрөгийн хөлсөөр ажиллуулж байна. Тиймээс тэд хөрсөө бордохгүй, үржил шимд нь анхаардаггүй, энэ жил нэг газар тарьсан бол дараа жил өөр газар тариад л явдаг. Гэтэл гарч байгаа тулаанбуудай нь цавуулаггүй, чанаргүй ургана. Цавуулагтай сайн улаан буудайг нь намар ургац хураах үеэр гурил үйлдвэрлэгчид түрүүлээд авчихдаг. Тэгээд он гараад, цагаан сарын дараахан иргэдийн гурилын хэрэгцээг хангахын тулд нөгөө үлдсэн цавуулаг муутай улаанбуудай руугаа ордог.
a
Тэрийг тариалагчид улсад шахаж, эсвэл гаднгаас орж ирэх улаанбуудайг боомилж, хэрэгцээний хомсдол би болгож байгаад зах зээлд шахах гэж оролддог. Ер нь ч шахдаг. Шахсан тохиолдолд авсан гурилаараа гурил үйлдвэрлэхээс өөр арга байхгүй. Чанаргүй улаанбуудайгаар гурил үйлдвэрлэхдээ яадаг вэ гэхээр гурван арга байгаа. Нэгд, чанартай улаанбуудай гаднаас оруулж ирж, хольж тээрэмдээд чанартай гурил гаргах, хоёрт ОХУ-аас оруулж ирж байгаа гурилтай холиод чанарыг нь сайжруулах, гуравт, хятадаас химийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирээд цавуулаг, өнгө зэргийг нь сайжруулаад иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг.
s
Олон улсад химийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглдэг туршлага бий . Манай улсын хувьд хятадаас энэ бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Хятадад 2010 оноос хойш энэ аргыг хүний биед сөрөг нөлөөтэй гээд хорьчихоод байгаа. Нэг хэсэг зарим үйлдвэрүүд хулгайгаар оруулж ирээд хольдог байсан. Одоо бол харьцангуй гайгүй болсон. Харин томоохон аж ахуйн нэгжүүд нь импортын улаанбуудайтай холих аргыг хэрэгэлж зах зээлээ хадгалж, хэрэглэгчдээ барьж байна. Боломжгүй нь дотоодод орж ирж байгаа импортын гурилтай хольж цавуулаг сайтай болгож байна.
d
-Манай улс дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан улаанбуудайг тариалж байгаа ч чанаргүй байдгаас болж гурил үйлдвэрлэгчид хохирч байна гэж ойлгож болох уу?
-Үүн дээр хоёр жишээг дурдах нь зүйтэй байх. 2009 онд “Атар III” аян эхлэхэд тухайн жилдээ хураасан улаанбуудай нойтон, цавуулаг байхгүй, хольц ихтэй байсан. Тэгэхэд тариаланчид “Засгийн газар худалдаж авна гэж биднээр улаанбуудай тариалуулчихаад одоо авсангүй” гэсээр байгаад улсад тушааж, гурилын үйлдвэрүүдэд авахуулсан. Харин үүнээс болж 2010 онд Дарханы элеватор дэлбэрч, Булганы элеваторт 10 гаруй мянган тонн улаанбуудай шатсан.
d
Гурилын үйлдвэрүүд тодорхой хэмжээгээр нойтон будаанаас шаталт амссан. Ингээд энэ хохирлыг хэн хариуцсан бэ гэвэл, Засгийн газар, гурил үйлдвэрлэгчид үүрсэн. Харин тариаланчид урамшууллаа аваад л үлдсэн. Нөгөөтэйгүүр 2012 онд Засгийн газраас "Дотоодоо бүрэн хангаад 100 мянган тонн улаанбуудай экспортлох хэмжээнд хүрчихлээ, гэрээ хийлээ, одоо ачих гэж байна, бид нар мундаг бодлого боловсрууллаа" гэж баахан улстөржсөн. Харамсалтай нь нэг ч тонн улаанбуудай гадагшаа гараагүй. Яагаад гэвэл, Хятадаас улаанбуудай худалдан экспертүүд ирж үзээд “Манайд таарахгүй улаанбуудай байна” гээд голоод явчихсан. Учир нь гахай ч үнэрлэж тоохгүй чанаргүй улаанбуудайг нь гурил үйлдвэрлэгчид бид л далд оруулсан. Улаанбуудайтай, гурилтай холиод ард түмэнд л шахсан.
s
Тэгэхэд тариаланчид урамшуулал, мөнгөө аваад хэн нь ч хохироогүй. Хог ч тарьсан, сайн будаа тариалсан ч тариаланчид мөнгө л болгодог. Үнэндээ ингэж их эрхлүүлсэнээр тариаланчид даварч байна. Үүнээс болж бидэн шиг жижиг үйлдвэрлэгч нар гурил хольсоор хөрөнгө мөнгөгүй болж хаалгаа барьж байна. Улаанбуудайг нь авлаа, тээрэмдлээ, зах зээлд гаргахаар худалдан авагч байхгүй. Складандаа дарагдсаар гурил нь хатуураад хамгийн сүүлд гурилыг спиртэд явуулдаг. АПУ, ЖЕМ-д өгч байж, далд оруулдаг ч эцэст банкны зээлэндээ баригдаад дуусч байна.
d
-Танай үйлдвэрийн хувьд ямар байдалтай байна?
- Амаа бариулчихсан л байна. Зарим тариаланчдын чанаргүй улаанбуудайг авснаар үндсэндээ эдийн засгийн боломжгүй болсноор үйлдвэр маань зогссон. Хамгийн сүүлд үйлдвэрлэсэн гурилаа спиртэнд тушаахаас өөр аргагүй байдалд орсон.
as
-Газар тариалангийн салбар нэг хэсэг уналтад байснаар сэргэсэн. Гэтэл чанаргүй улаанбуудай тариалж байгаа гэж байна.Чанаргүй тариалалт хийсэн гол шалтгааныг та юу гэж харж байна?
-Чанаргүй үйлдвэрлэл явуулж байгаагийн гол шалтгаан нь засаг муу, сайн ямар байх огтхон ч хамаагүй тариаланчдыг дэмжих үүднээс будааг нь худалдан аваад байгаад асуудал оршино. Нөгөөтэйгүүр стретегийн хүнс гэдэг нэрийн дор тариаланчид, улстөрчид ч гаднаас будаа оруулах асуудлыг улстөржүүлж байна. Уг нь олон хүн оролцоод байх шаардлага байхгүй. Тариаланчдын ажилд нөлөөлөхгүйгээр гаднаас бага хэмжээгээр улаанбуудай оруулж ирэх ёстой. Одоо 20 мянган тонныг оруулж ирнэ гэж байгаа бол маш зөв. Тариаланчид ч, гурил үйлдвэрлэгчид ч , хэрэглэгчид ч хохирохгүй.
a
Өмнө нь 100 мянган тонн улаанбуудай оруулж ирнэ гэхэд хэн нь ч юу ч хэлээгүй. Энэ Засгийн үед 20-хон мянган тонн улаанбуудай оруулж ирнэ гэхэд бослого, хөдөлгөөн хийж “Бидний будаа борлогдохгүй байна” гэж ярьж байна. Үнэндээ будаагаа борлуулж чадахгүй байгаа нь чанаргүй гэсэн үг шүү дээ. Тариаланчдыг харж үзсэн бас нэг зүйл бол 2010 онд чанартай улаанбуулай тариалахгүй байхад будааны стандартыг нь хүртэл бууруулж, харж үзсэн. Гэтэл тариаланчид “Бид юу ч өгсөн эд авах ёстой” гэдэг байдлаар хандаж байгаа нь буруу.
a
-Одоо тэгвэл яах ёстой юм бэ?
-Зах зээлийнх нь зарчимд оруулах ёстой. Мөн стратегийн хүнс гэдэг нэр оруулсан учир тодорхой хэмжээнд улаанбуудайн нөөцийг авч үлдэх бааз сууриа байлгах хэрэгтэй. Түүнээс биш тарьсан будаа болгоныг худалдаж авч, тарьсан будаа болгон нь гурил болно гэсэн ойлголт байхгүй. Тарьсан улаанбуудай тэжээл болж болно. Ерөөсөө эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх ёстой. Тариаланчид одоо биднийг хавчаад байгаа болохоор бид нар рапс тарина гэж сүрдүүлж байна. Уг нь тэднийг хавчаад байсан юм алга, харин ч дэмжиж, урамшуулал бодож өгч байна. Техникийг нь хөнгөлөлттэй үнээр олгож, үрийг нь авч өгч, бензин шатахууныг хөнгөлттэй үнээр нийлүүлж байхад энэ бүгдийг хэтэрхий хавтгайруулж “Бид нар” гэдэг ухагдахуун байгаад байна.
s
-Манайхан дотооддоо 100 хувь улаанбуудай тариалж байгаа атлаа яааад гадаадаас импортоор оруулж ирэх гээд байгаа юм бэ гэдэг асуудал яригддаг. Нөгөө талаар газар тариалангийн асуудлыг улстөржүүллээ гэж үзэх хэсэг ч байна?
-Ер нь л улстөрийн хараанд байна. Нэгнийгээ явуулахгүй гэсэн улстөр. Улаанбуудай чанаргүй байгааг Ардчилсан нам, Монгол ардын нам ч мэдэж байгаа. Бүгд ойлгож байгаа. Гэтэл ард түмэнд харагдуулах үүднээс “Хэрэгцээгээ 100 хувь хангасан” гээд байгаа жүжгээсээ салах хэрэгтэй байна. Гадаадаас өчнөөн тонн гурил орж ирж байгаа. Тэрнээс ард түмэн хэрэгцээнийхээ хэрээр сонгоод авч иддэг. Гэтэл манай тариалагчдийн тарьсан улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн гурилыг худалдаж ав гэдэг. Үндэснийхээ үйлдвэрийг дэмжээд худалдаад авч байгаа хэсэг нь ч байна. Хамгийн гол нь чанаргүй улаанбуудайн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн ойлголт алга.
s
-Үнэн тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хэр байгаа бол?
-Энэ бодлого зөв. Үнийг бариулах, гаднаас орж ирж байгаа гурилыг эдийн засгийн хөшүүргээр нь хязгаарлах бодлого юм. Бид засгаас нэг төгрөг илүү аваад хувьдаа завшсан юм байхгүй. Харин 8 хувийн зээлд хамрагдах боломж эдэлж, түүнийгээ буцааж төлдөг. Гэтэл тариалан эрхлэгчид нэг тонн улаан буудай тутамд нь 100 мянган төгрөгөөр урамшуулал авч байна. Бид нар нэг тонн улаанбуудайнаас 10-15 мянган төгрөгийн ашиг харж үйлдвэрлэл эрхэлдэг. 100 мянган тонн оор нь ашиг харж чаддаггүй. Олон тонноос л ашиг олно гэхээс чанартай, чанаргүй хамаагүй хэдэн мянган тонн улаанбуудай тариалаад тэрнэсээ ашиг аваад суудаггүй.
s
Нөгөө талаар өндөр технологийн үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирсэн зардлаа төлнө. Тэгэхээр тариалан эрхлэгчдийн улаанбуудайн чанар сайжирвал гаднаас улаан буудай, гурил оруулж ирэх шаардлага алга. Чанартай гурил үйлдвэрлэх техник нь бидэнд байна. Гэтэл уланбуудай нь чанаргүй байх юм бол хэрэглэгчиддээ “жанхуу” хийж өгөх шаардлага алга. Чанаргүй “жанхуу” үйлдвэрлэж монголын хэрэглэгчиддээ тулгаад байж болохгүй. Гаднаас орж ирсэн сайн гурил авах эрхийг нь хязгаарлаж болохгүй. Сонголт бол хаа хаанаа байх ёстой. Гол нь зохицуулалт байх ёстой.
d
-Хэрэглэгчид ер нь дотоодын үйлдвэрийн гурилыг хэр их худалдан авдаг юм. Та чанаргүй улаанбуудайгаар гурил үйлдвэрлэдэг тухай мэдээлэл өгч байгаа дотоодын гурилаас татгалзахад хүргэх юм биш үү?
-Би өмнө нь хэлсэн. Гурил үйлдвэрлэгчид угаасаа чанаргүй улаанбуудайг чанартай болгож импортын улаан буудай, гурилтай хольж чанарыг сайжруулах үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн. Чанараа л сайжруулж байгаа тэрнээс биш монголын гурил муудсан гэж хэлээгүй. Энийг харин тариаланчид харахдаа биднээс авсан гурилаар чанартай гурил үйлдвэрлэж байна гэж хараад байдаг. Үнэндээ тийм биш. Энд технологийн асар их ажил хийж байж, гурил үйлдвэрлэж байна.
d
Нөгөө талаар бүх тариаланчид чанаргүй улаанбуудай тариалаад байгаа юм биш. Хэсэг бүлэг хүмүүс л чанаргүй тариалалт хийгээд байгаа юм. Тэрнээс болоод нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвюэр доргино гэдэг асуудал болж байна. Тиймээс л импортоор цавуулаг өндөртэй улаанбуудай оруулж ирэх асуудал яригдаад байгаа юм.
d
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ