Архи тамхийг хориглох гээд биднийг боомилж байна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр “Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-аас уг хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж буйгаа илэрхийллээ. Тэд Зөвшөөрлийн болон зөвшөөрлийн жагсаалтын хуулийн төслийг хуулийн зорилттой холбон үзэхэд архи, тамхи худалдах тусгай зөвшөөрөл уг жагсаалтад байх шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ. Бодит амьдрал дээр авч үзвэл өөрсдөө үйлдвэрлэдэггүй, импортолдоггүй бүтээгдэхүүнийг хүнсний худалдаа эрхлэгчдэд хамруулж нэр төрлийг нь дамжлагад дахин задалж, хуваах замаар зөвшөөрлийн давхардлыг буй болгож байгаа учраас зөвшөөрлийн жагсаалтын 171, 174 дугаартай тусгай зөвшөөрлийг хасах хэрэгтэй гэдгийг онцлов.
б
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн салбар зөвлөлийн дарга С.Дашваанжил “2000-2006 онд 24 цагийн үйлчилгээг зогсоож, арх тамхины хуулинд хяналт тавина гэсэн том сонирхолтой хүмүүс баялаг бүтээгчдийн хийснийг өөрсдөөр нь устгуулсан. Архи ууж гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргагчид болон тамхи татаж орчноо бохирдуулдаг, зөрчил гаргадаг иргэдийн хууль бус үйлдлийг дагасан хууль гаргаад байгаа болохоос уг бусармаг үйлдлийг сөрсөн хууль гаргаж чадахгүй байна. Архи тамхийг хориглох гээд жижиг дунд үйлдвэрлэгчдийг боомилж байна. Хэрэв энэ хууль батлагдвал хүнсний худалдаа эрхлэгчид жагсана” гэж ярилаа.
б
Мөн найман нэрийн барааны дэлгүүр, үйлчилгээний газруудад өндөр шаардлага тавихынхаа оронд компаниудаас авдаг барааны зээлийн үлдэгдэл, банкны зээл зэргийг тогтоож, дэлгүүрүүдийн барааны үлдэгдлийг тоолж судалж үзэх хэрэгтэй гэв. “Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын гишүүд бодит амьдралд зохицохгүй хууль “үйлдвэрлэж” байгаа хүмүүс мэргэжлийн холбоод, энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүстэй дугуй ширээний ард хэлэлцээр хийхийг шаардаж буйгаа илэрхийлсэн.
ө
Хүнсний худалдаа эрхлэгчид "Хэрэв "Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл" хэлэлцэгдэн, батлагдах юм бол өндөр үнэтэй тусгай зөвшөөрлийг сүлжээ дэлгүүрүүд авч болох ч жирийн найман нэрийн барааны дэлгүүр хэзээ ч авч чадахгүй учраас дампуурахаас өөр гарцгүй. Хааж боох тусам шагийн наймаа улам бүр цэцэглэнэ. Амьдралаа авч явах гэж зүтгэж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийг тусгай зөвшөөрөл гэгчээр ташуурдаж, 15-20 сая төгрөг нэхэн дарамталж байгаа нь зүй бус юм. Бодит байдал дээр таван сая төгрөгийн бараатай дэлгүүр цөөхөн байгаа" гэлээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ