Нийслэлийн 2015 оны төсөвт тусгагдсаны дагуу нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Хэдийгээр нийслэл эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу дараахь ажлууд хийгдэнэ.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ /сая төгрөг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих дүн |
ШИЛЖИХ | ||||
1. | Түргэн тусламжийн төвийн салбар пункт /ХУД 3-р хороо/ | 2014-2015 | 2,681.8 | 2,681.8 |
ШИНЭ | ||||
1. | Хүүхдийн эмнэлгийн барилга /БГД/ | 2015-2015 | 1,000.0 | 1,000.0 |
2. | Хүүхдийн эмнэлгийн барилга /ЧД/ | 2015-2015 | 1,000.0 | 1,000.0 |
3. | Хүүхдийн эмнэлгийн барилга /ХУД, 5-р хороо/ | 2015-2015 | 825.0 | 825.0 |
4. | “Хүрээ” амаржих газрын дулааны узель | 2015-2015 | 30.0 | 30.0 |
5. | Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл | 2015-2015 | 1,200.0 | 1,200.0 |
Дүн | 6,736.8 |
Уншиж байна |