Монголын буудайг чанаргүй гэж хэн ч яриагүй

img

Тариаланчид дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах буудай тариалсан гэж байгаа ч гурил үйлдвэрлэгчид  чанаргүй буудай тариалсан тул Оросоос буудай импортлож байж, чанартай болгоод иргэдийнхээ хэрэгцээг хангана гэж ярьж байна. Энэ асуудлаар “Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхантай ярилцлаа.

a

-Тариаланч, гурил үйлдвэрлэгч нарын дунд ямар шалтгаанаас болоод үл ойлголцол үүсээд байгаа юм бэ?

-Монгол Улс 10 гаруй жилийн өмнө улаан буудайн нийт хэрэгцээнийхээ 20 хувийг л хангадаг байсан. 2014 оны ургац хураалтын байдлаар нийт хэрэглээнийхээ 70 хувийг хангаад байгаа. 30 хувь нь дутагдаад байгаа юм. 2013 онд батлагдсан Хүнсний тухай хуулиар импортоор буудай, гурил авахдаа салбар яамнаас квот авна гэж заасан. Тэгэхээр өнөөдөр гурил үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд дотоодын буудайгаа худалдаж авч дууссан хэр нь буудай хүрэлцэхгүй байна. Хүрэлцэхгүй байгаа 100 мянган тонн буудайгаа импортоор авъя гэж байгаа юм.

й

Өнөөдрийн байдлаар бид 30 мянган тонн буудай импортлох зөвшөөрөл авчихаад цаана нь 70 мянган тонн улаанбуудай дутагдсан байдалтай л байна. Төр үүнд хариуцлагатайгаар оролцож зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Гурилын үйлдвэрүүд нэг тонн буудайг 550 мянган төгрөгөөр худалдаж аваад I гурилын үнийг 830 төгрөгөөс доош барина гэсэн үүрэг хүлээсэн. Монгол Улсад 80 орчим гурилын үйлдвэр ажиллаж байна. Сүүлийн 15 жилд 600 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий үйлдвэр бий болсон.

я

-Импортоор буудай оруулж ирэх эрхийг хэдэн компани авсан бэ?

-Сая 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрлийг 10-аад компани авсан. Оросын буудай зах зээлийн үнэ буюу 550-600 мянган төгрөгийн ханштай байна. Оросоос орж ирж байгаа буудайн нэг онцлог нь цавуулгийн хэмжээ нь 25 хувиас дээш байдаг. Өнөөдөр манай гурилын үйлдвэрүүдэд 140 мянган тонн буудай байна. Бид энэ буудайгаар наад захын хэрэгцээ шаардлага хангасан буюу 26.5-аас дээш хувийн цавуулагтай гурил үйлдвэрлэх боломжгүй.

ы

-Буудайн чанар муу байгаа нь ямар шалтгаантай юм бэ?

-Монголын буудай чанаргүй гэж хэн ч яриагүй. 2014 онд хурааж авсан 350 мянган тонн таваарын буудайны 30-аад хувь нь цавуулгийн шаардлага хангахгүй байгаа. 250 мянган тонн нь шаардлага хангаад, гурил үйлдвэрлээд явж байгаа.

й

-Монгол Улсын нэг жилийн гурилын хэрэгцээ 250 мянган тонн байдаг гэж байна. Тэгэхээр манай хурааж авсан буудай хангалттай хүрэх юм биш үү?

-250 мянган тонн биш ээ. Нэг жилд 315 мянган тонн гурилын хэрэгцээтэй. Үүнийг буудайнд шилжүүлснээр 450 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Гэтэл таваарын буудай 350 мянган тонныг тушаагаад цаана нь 100 мянган тонн дутна. Эрүүл мэнд, спортын яамнаас өгч байгаа тоог хараад үзээрэй. Монгол Улс гурван сая хүнтэй. Нэг хүн жилд 105 кг гурил хэрэглэдэг. Энэ тоог та бид их бага байх ёстой гээд ярьж болохгүй шүү дээ.

я

-Ганцхан танай компани хамаг урамшуулал, квотыг авчихаад байна гэсэн шүүмжлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

-20 мянган тонн буудайны зөвшөөрлөөс манайх таван мянган тонн оруулж ирэх эрх л авсан. Тэгэхээр нийт зөвшөөрлийн 25 хувийг авсан байна шүү дээ. Монгол Улсын гурилын хэрэгцээний 25 хувийг манай “Улаанбаатар” гурил үйлдвэрлэж байна. Яамнаас үүн дээр үндэслэж хувиарлалтыг нь хийсэн.

ч

-Бусад компаниудаасаа арай давуу эрх эдэлсэн юм биш үү?

-Давуу эрх эдэлсэн юм байхгүй. Нийт Монгол Улсад үйлдвэрлэдэг гурилын 25 хувийг мана компани үйлдвэрлэж байна. Яам тэрэнд нь үндэслээд хуваарилалт хийсэн байна.

я

-Оросын буудайнаас дэлхий нийт татгалзсан. хэт их бордсон учраас гуриланд байх ёстой шимт бодис нь байхгүй гэх шүүмжлэл  гардаг. Энэ асуудалд тайлбар өгөөч?

-Тийм үлгэр ярих хэрэггүй. Оросын ард түмэн өнөөдөр хүндэт зочиноо угтахдаа талх давсаа бариад зогсдог биз л дээ. Монгол Улс 2014 онд 40 мянган тонн үрийн буудай хэрэглэсэн. Үүний 7500-г нь Оросоос авсан. Яамныхан хэлж байна. Монгол Улсад тариалж байгаа буудайн үр Оросынх гэж. Оросын буудайн үрийг хэрэглэчихээд Оросын импортын буудай чанаргүй гэж зохиомол яриа үүсгээд хэрэггүй.

я

-Гурил үйлдвэрлэгчдэд зээлсэн 52 тэрбум төгрөгнөөс “Улаанбаатар” гурил хэдэн төгрөгийн зээл авсан бэ?

-Манайх 12 тэрбумын зээл авсан. 2014 оны ургац хураалтаас 350 мянган тонн таваарын буудай тушаасан. Үүнд 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгох гэж байгаа. 320 тонн буудай худалдаж авсныхаа төлөө 80 орчим гурилын үйлдвэр 170 тэрбум төгрөгийн төлбөрийг тариалан эрхлэгчдэд төлж байгаа. Үүнийг төлөхийн тулд гурил үйлдвэрлэгчид арилжааны банкуудаар дамжуулан Монголбанкнаас 52 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг 3-6 сарын хугацаатай авч 50 хувийг нь төлсөн.

й

Ер нь гурилын үйлдвэрүүд зээлсэн мөнгөнөөсөө 10-20 тэрбум төгрөг төлөөгүй тооцоо л байгаа. Тариаланчдаас худалдаж авсан буудайн чанараас болоод үйлдвэрлэсэн гурилын хэмжээ, чанар хангалтгүй байна. Манай улсад 800 мянган өрх бий. Эдгээр айл 50-60 сая ширхэг бууз хийж байгаа. Харамсалтай нь гурил үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан судалгаагаар ихэнх айл орос гурил хэрэглэж байна.

й

-Тэгвэл тариаланчид яагаад гомдоллоод байгаа юм бэ?

-Энийг тариалан эрхлэгчдээс өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Гурил үйлдвэрлэгчдийн хувьд бидэнд 450 мянган тонн буудай хэрэгтэй байна. Тариаланчдаас 350 мянгийг нь худалдаад авчихлаа. Тариаланчид та нараас худалдаж авсан буудайны чинь 100 мянган нь шаардлага хангахгүй, 21 хувиас доош цавуулагтай байна.

й

Энэ 100 мянгаар хэвийн гурил үйлдвэрлэхийн тулд гаднаас чанартай буудай оруулж ирж, холиод гурил хийх хэрэгтэй байна. Бид 30 мянган тонн буудай оруулж ирэх зөвшөөрөл авчихлаа. Цаана нь 70 мянган  тонн буудай импортлож оруулж ирээд ХХААЯ-нд байгаа 40 мянган тонн буудайтай нийлэхээр Монгол Улс 140 мянган улаан буудайтай болно. Есөн сард шинэ ургацын буудай гарч иртэл монголынхоо хэрэгцээг хангая гэсэн зүйл л яриад байгаа юм. Гэтэл тариаланчид үүнийг эсэргүүцээд байна.

й

Монголын газар тариалангийн хөнцөл хүнд. Стратегийн хүнс тариалсан гээд тарьсан улаан буудайн тонн тутамд нь урамшуулал өгч байгаа нь зөв. Нөгөө талаар дотоодын хэрэгцээний 20 хувийг хангадаг байсан бол 70 хувь боллоо.  Удахгүй 100 хувь хангадаг болохоор монголын гурил үйлдвэрлэгчид улаан буудайгаа дотоодоосоо хангуулаад зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа.

\

-Цавуулаг багатай буудайг гурилын үйлдвэрүүд авч  гурил гаргах боломжгүй юм уу?

-Өнөөдөр бид тариаланчдын буудайг бүгдийг нь худалдаад авчихсан. Гэхдээ 26.5 хувийн цавуулагтай гурил болгож эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд ядаж 25 хувиас дээш цавуулагтай импортын гурилтай холиод  3/1- д нь холиод 26.5 хувьцтай болгоё л гээд банйа. Энгийн нэг ойлголт өгөхөд. 21 хувийн цавуулагтай буудай 24 хувийн цавуулагтай гурил болно 23 хувийн цавуулагтай бол 26 болно. Буудай гурил болохдоо 3 хувиар л нэмэгддэг. Гэтэл өнөөдөр тариаланчдийн  бидэнд нийлүүлж буй 18 хувийн цавуулагтай буудайнаас 21 хувийн цавуулагтай л гурил гаргана.

й

21 хувийн цавуулагтай гурилаар талх хийвэл хөөхгүй, сунахгүй, бууз хийвэл ёроолгүй болно. Монгол хүний энгийн хэрэглээгээр л маргаад байгаа юм. Энэ асуудлаар төр нь зохицуулалтаа хийгээд тариаланчдаас гурил үйлдвэрлэгчдийн авсан 140 мянган тонн гурийлын цавуулаг хэд байна гэдгийг олж тогтоогоод импортлох шаардлагатай юу гэдгийг шийдчих л асуудал шүү дээ. Нэмж хэлэхэд, манай Улаанбаатар гурил компани тариаланчдын мөнгийг өгөхгүй удаасан асуудал байхгүй. Бид ард түмний гурилыг нийлүүлдэг гэдгээ хариуцлагтай хэлье.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

heegii:
hudalch nowsh we orsiig ulaan buudaigaa bordoj baigaa vgvigiin yaaj medej baigaa ym boloo ulaan tsain gvteglegch geh shigorsod ochood tarij baihdan haraad suuj baidiin baihdaa ulaan buudain mongiig ogohgvi udaadag l bizdee tanai kompan
2015-02-26
zochin :
ene baatarsaihan hamag uildveriig abchaad dandaa l budilaan hiideg undesnii yildveree demjih heregtei bolj baisan ym boldog baihgyi yu hudlaa ard tumen geed l dalimduulj yndesnii yildveree demjeech
2015-02-04
монгол гурил:
эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан тариагаар хийсэн гурилаа идэцгээе тэр цавуулаг яиар хамаатай юм бэ тариаланчдаа та нар өөрсдөө уламжлалт аргаар тээрэмдээд гурилаа хийцгээ тэрийг чин бид аваад хүнсэндээ хэрэглье. болгоод идэцгээе хэрэв та нар хүсвэл түүнд тохирсон хоолны болон гурилан бүтээгдэхүүний жорыг би гаргаад өгье тариаланчдаа дэмжиж байна.би ноднин яаж тариа тарьдагийг эхнээс нь аваад хураатал нь харсан бид чадна.тэр орос гурил идэхгээд байгаа улс төрчид өөрсдийхөө мөнгөөр аваад гударцахаа за болохгүй бол бүх нүхрүү чин чихнэ шүү үүнийг ойлгоорой сайханбилэгээ
2015-02-04
zochin:
ene hunii zuv.mundag hun.hun huurch hudlaa yarih hun bish.
2015-02-04
ухнаа:
хамгийн эцсийн зорилго бол ард түмнийг чанартай гурилаар хангах шүү. зөвхөн тариаланчдын эрх ашиг, ашиг орлогыг бодож болохгүй. гурилын үйлдвэрийнхэн ч бас бид 350,000 тонн буудай худалдаж авсан гээд байдаг . гэтэл цаана нь тариаланчдад зараагүй буудай үлдсэн бололтой. хичнээн хэмжээний буудай үлдсэн гэдгийг тодруулаад, тэрнийх нь цавуулгийг шинжилж үзчихээд дараа нь гаднаас буудайгаа авбал яасийн. айлаас эрэхээр авдраа ух гэдэг дээ
2015-02-04
zochin:
ene tarialangiin bizness erheldeg nohod zovhon ashig bodohoos bus buteegdehuunii chanarta sanaa zovohgui um.suuliin jiluuded mongol guril avdag hereglegch bagassan ni unen shu de.uneheer us daahgui bolohoor ni unetei ch gesen oros guril avahaas oor songoltgui bolgoj bna.
2015-02-04
guril uildverlegch:
ugui ene buudai taridag humuus yamar ashigtai ajildag youm boloo, magadgui omnoh zadgiin ued 100.000 togrogiin ashig oldog baij bgaad ter n 50.000 togrog bolson bolohoor ingej buhimdaj bga youm bolov uu, er n bol tanil tal uls toriin lobbii hiigeed taria tarsan geed tuugeeree damjuulaad mash ih ashog oldog baisan baij boloh l youm. ene guril uildverlegchid bas yamar ashigtai ajildag youm boloo ene bigdiigee il tod neelttei bolhgooch tegvel ene asuudal uchir n oldoh youm bish uu. tegehgui bol ingeed l heruul uuseed l bna shuu dee. ulain buudain uniig cholool gesen bna.choloolonguut taria tardag humuus neg tonniig n 1.000.000 say togrogoor guriliin uildveruud avbal av avahgui bol boli geed shantaachlaad suuval 1kg gurilin une 2000. togrog boloh baih tegeheer tegj bolohgui baih, magadgui ene ugnii tsaana yamar negen oor monopol boloh uzel sanaa yavj bga baih, ulaan buudain ekportiig cholool gesen bna, tegvel ene taria tardag humuus tariagaa tarchaad haytadruu eksport hiigeed tegeed l duusna, tegeheer ene bas l bolohgui asuudal, iimd daraah zamaar shiidej boldoggui youm uu ta nar budaa tariad iim hemjeenii ashig l baih estoi te ashgaa hamaagui ol uldseniig n ekportondoo garga geed helvel boloo youm bish uu. estsiin etsest ed nar omno budaa tariad 100.000 oldog baisan bol nogooh 40.000 bolood ireheer omno avch baisan mongo n bagsaad ireheer l ingej uhen hatan temtsej bga baihaa
2015-02-04
zochin:
hunii myy....
2015-02-04
zochin:
hudalch hun be yasan
2015-02-04
zochin:
hudalch hun be yasan
2015-02-04