5000 тариаланчийн трактортой жагсаал

img

ОХУ-аас улаан буудай импортлосноос болж тариаланчид хүнд байдалд ороод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Чингисийн талбайд тариаланчид жагсч эхэллээ. Өнөөдрийн жагсаалд урьдчилсан байдлаар 5000 орчим тариаланч жагсах мэдээллээ өгсөн гэж Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг мэдэгдлээ. Тэд ОХУ-аас улаанбуудай, гурил импортлохыг эсэргүүцэж ийнхүү жагсаал зохион байгуулж байгаа аж.

.

Л.Цандэлэг: Ч.Сайханбилэг нар компани байгуулж тариагаа тарих юм байгаа биз

1

Жагсаалын үеэр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг “Тариаланчид дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн чадалтай. Улсын Ерөнхийлөгч нь улаан буудай импортлоход хориг тавьчихаад байхад хилээр 22 вагон улаан буудай ороод ирчихсэн байна. Энэ бүх шударга бус явдал. Үүнтэй л бид тэмцэж байна. Өнөөдөр бид будаагаа зарж чадаагүй, мөнгөө аваагүй байна. Монголын тариаланчдын будаа зарагдахгүй, агуулахад хадгалаастай байхад импортын будаа оруулж ирж байгаа нь арай дэндсэн асуудал. Харамсалтай нь манай улсын Ерөнхий сайд биднийг үл тоомсорлоод зогсохгүй “Та нар жагсч нэгд. Би та нараас мөн ч их айна даа” гэж байгаад нь хэлэх үг олдохгүй сууна. Ер нь буруу зүйл хийсэн хүн ч андашгүй харагддаг юм. Тэгээд ч Төр хэн дуртай хүнийх нь зэвсэг биш. Гэтэл Р.Бурмаа сайд төрийн нэр барьж, муйхарлаж ажил явуулж байна. Энэ жил Ц.Баатарсайхан, Р.Бурмаа, Ч.Сайханбилэг, Су.Батболд дөрөв компани байгуулж тариагаа тарих юм байгаа биз.

Ө

Нэг зүйл нэмж хэлэхэд, Монгол Улс ямар ч зөвшөөрөл, шалгалтгүй улаан буудай оруулж ирж байна “Улаанбаатар”, “Од” группын “Ургац” гурилыг битгий идээрэй. Маш аюултай гурил болсон шүү. Тэд цагаан сараас өмнө иргэдэд шинжилгээнд хамруулаагүй аюултай гурил зарна” гэсэн юм.

АӨ

Энэ үеэр орон нутгаас ирж, жагсаалд оролцож байгаа хүмүүсээс дараахь тодруулгыг авлаа.

Дархан-Уул аймгийн тариаланч Х.Бямбажав

-Хэддэх жилдээ тариалан тарьж байгаа вэ?

-Би 15 дахь жилдээ газар тариалан эрхэлж байна. Тариаланчид бид аливаа асуудалд ерөнхийдөө их тайван, хүлээцтэй ханддаг. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал биднийг жагсахад хүргэж байна. Яагаад монголчууд дотоодын үйлдвэрийн гурил, буудайгаа идэж болдоггүй юм бэ. Хаана, ямар аргаар тарьсан нь тодорхойгүй гадаадын үйлдвэрийн гурилыг хэдэн жил идэх ёстой гэж, тийм биз дээ.

А

-Та бүхний шаардлагыг Засгийн газар хүлээж авахгүй бол яах вэ?

-Бид үргэжлүүлэн тэмцлээ илэрхийлнэ. А -Урамшуулалын мөнгөө авсан уу? -Аваагүй. Өнгөрсөн жил ч бас өгнө гэж байгаад, өгөөгүй шүү дээ. Сар шинэ болох гэж байхад бид мөнгөгүй л сууж байна. А

Сэлэнгэ аймгийн тариаланч А.Ууганбаяр

-Хэддэх жилдээ газар тариалан эрхэлж байгаа вэ?

-Хоёрдох жилдээ тариа тарьж байна. Энэ жагсаалд орон нутгийнхаа тариаланчдын төлөөлж ирлээ.

А

- Хаврын тариалалт эхлэх дөхлөө. Байдал хүнд байдаг. Яах вэ?

-Одоо удахгүй хулганы хор цацах ажил эхэлнэ. Гэтэл мөнгөгүй бид тариа тарихыг хүссэн ч, эс хүссэн ч тариа тарьж чадахгүй болж байна. Газар тариаланг төр засаг дампуурууллаа. Энэ бол эдийн засгийн хувьд аюултай асуудал. Хүмүүс мэдэх ёстой, УИХ-ын гишүүд нь ч мэдэх ёстой атал, тоохгүй байна. Мөнгөтэй л бол болно гэдэг ташаа зүйл. Хүнсний аюулгүй байдал чухал.

-Та урамшууллаа авсан уу. Уг нь цагаан сарын өмнө өгнө гэж байсан?

-Одоо хүртэл аваагүй байна" ” гэв.

Одоогоор тариаланчдын гар дээр борлуулаагүй үлдсэн 40 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн улаанбуудай байгаа ч хойд хөршөөс 20 мянган тонн буудай оруулж ирэх нь тариаланчдын хөдөлмөрийг үгүйсгэж байна хэмээн жагсагчид хэлж байв. Тиймээс улаанбуудай импортлохоо зогсоо гэсэн шаардлагыг тариаланчид Засгийн газарт тавьж байгаа аж.

Ө

Л.Чинбат: Төр тариаланчдад мөнгөө өгөх хэрэгтэй

М

Уг жагсаалд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн биеэр тус жагсаалд оролцож байна. Тэрбээр бусад тариаланчдын адил Төрөөс импортлохоо зогсоохыг шаардаж байгаа юм байна.

А

-Өнөөдрийн жагсаалыг танай компани зохион байгуулж байгаа гэсэн яриа байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Дан ганц манай компани уг жагсаалыг зохион байгуулаад байгаа юм биш. Өнөөдрийн жагсаалд Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо, газар тариалан эрхэлж буй компаниуд, хувь хүмүүс оролцож байна. Мөн дуучин С.Жавхлан биднийг дэмжиж жагсаалд оролцохоо мэдэгдсэн. Одоогийн байдлаар 600 гаруй хүн цуглаад байна.

А

-Засгийн газарт ямар шаардага хүргүүлж байгаа вэ?

-Хэд хэдэн шаардлага бий. Тухайлбал, улаанбуудайн үнийг чөлөөл, гадаадаас оруулж ирж буй импортын буудайг зогсоо, өмнөх жилүүдийнхээ мөнгийг өг гэсэн шаардлагууд байгаа.

А

-Тариаланчид улсаас хэдэн төгрөг авах ёстой юм бэ?

-Өнгөрсөн жил, өнөө жилийнхтэйгээ нийтээд ойролцоогоор 70 тэрбум төгрөг улсаас авах ёстой. Ард түмний амьдрал хүнд байхад Төр тариаланчиддаа өгөх мөнгөө хурдан өгөх хэрэгтэй байна.

А

-Гадаадаас оруулж ирж буй импортын буудайг зогсоо гээд байдаг. Тариаланчид улсынхаа гурилын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай юу?

-Байлгүй яахав. Бид өнгөрсөн 2014 онд улсын хэмжээгээр манай улс 315.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай тариалсан. Түүнээс ойролцоогоор 466.6 тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай хураан авсан.

А

-Танай компанид нийт хэдэн тариаланч ажиллаж байна?

-Одоогийн байдлаар 300-400 тариаланч манай компанид ажиллаж байна.

А

-Нэг зүйл нэмж асуухад, хэдхэн хоногийн өмнө "Ноён уулаа аваръя" уриатай жагсаал энэ талбай дээр болсон. Энэ жагсаал Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцсэн жагсаал байсан. Та энэ асуудал  ямар байх суурьтай байгаа вэ?

-Энэ талаар ярих боломжгүй. Би энэ асуудалд оролцоогүй. Харин газар тариалангынхаа асуудалд илүү анхаарч ажиллаж байна.

А






Б.Одон

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123:
ene luivarchidaasaa ehelj salhgui bol butehgui ee
2016-03-30
зочин:
сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын газар тариалан хариуцсан чиглэлийн байцаагч нь гэж зовлон тоочиж худалаа ярьсан авилгагч авгай байдгийн ямар ч ёс зүйгүй хүн амьтан доромжилсон таван амтай балай юм байдгийн.
2015-02-17
unen ug:
ene chinbat tsandeleg nar chin holbootoi humuus shd tegeed uursdiihuu l shunald hutlugduud yawj bgaa shd
2015-02-11
иргэн:
ene tsandeleg gej nuhur uuriihuu erh ashgiin tuluu l yawj bgaa shdee yag unendee
2015-02-11
andre:
mungutei no hojno.
2015-02-09
иргэн:
ерөнхий сайдаа нөгөө тэтгэврийг 10 % нэмнэ гэсэн үнэн үү энэ цагаан сарын өмнө өгвөл муусайн настангууд . таны болон зг.эрх мэдэлтэнгүүдийн чихийг бага хагинуулж харин ч настангууд ерөөх болнодоо
2015-02-06
ali ni deer ve:
oros ivan bayjsan ni deer uu mongol hun bayjij bolohguimuu bid neg jaahan uufluh gej yavaa negnee niilj baigaad tataj unagaadag archaagui hugiin zangaa bolimoor b.aa yahavdee neg ch mongol hun yum hiij buteesen l baishdee chanattai ugui ni hamaagui budaa urguulchij darga nar shig suudal deeeree baij baigaad bayjdaggui yum muusain hadaas hadaj uzeegui umhiiirsen guzeenuud
2015-02-06
uramshuulala:
2008 onoos unuug hurehed xaayamnaas gatsuurt gedeg company 60 terbum tugrugiin uramshuulal hungulult, tusul avsan baina. uun deer ni tehnik niiluuleh tenderiin ni nembel barag 100 terbumiig gantshan chinbat gedeg hun avsan bna. hamgiin ih avsan ni hamgiin ih gomdoj bnadaa.
2015-02-05
irgen:
2010 onoos ehlen jil bur demjeed baidag chinbat l targalaad baidag amidral hetsuu bna ch geh shig ichij amidraasai uneheer shog zurag bna, gadaa 1 tsag ch zogsoj chadahgui holdoj uheh ni eee
2015-02-05
uls toriinhend:
saihanbilegiig solongosiin usan ongotsnii uildvert grandii hiilgevel oilgono ddoo
2015-02-04
баатарсайхан:
баатарсайхан гэж дураараа хун байдаг юм байна гэж ойлголоо
2015-02-04
баатарсайхан:
баатарсайхан гэж дураараа хун байдаг юм байна гэж ойлголоо
2015-02-04
dddd:
uneheer zuv shde tarialanchidaa demjij bna
2015-02-04
санал:
тариаланчдын асар их хөдөлмөрийг нураах бодлого явууулж болохгүй. бидний одоо идэж байгаа гурил сайн, чанартай л байгаа биз дээ. ард түмэн муу гэж үнэлээгүй байна.
2015-02-04
zochin:
tur zasag chini yachaa ve. nuguu undesnii uildveree demjine ene ter geed bsan haana bna. yadaj mongoldoo hiij bgaa yumaa bitgii gadnaas av gej helmeer bnaa ardchilagchidaaa
2015-02-04
zochin:
tur zasag chini yachaa ve. nuguu undesnii uildveree demjine ene ter geed bsan haana bna. yadaj mongoldoo hiij bgaa yumaa bitgii gadnaas av gej helmeer bnaa ardchilagchidaaa
2015-02-04
зочин:
тариаланчдаа дэмжих хэрэгтэй. газар тариалан маань одоо л сэргэх гэж байхад төрөөс дарамтлаад байж болохгүй.
2015-02-04
саран:
тер тариалинчидынхаа асуудлыг шийдэж чадахгуй байж казино яриад байгаа нь сонин байна ард тумний нэг хэсэг болсон тариаланчидаа анхаарч сонсохгуй байж болохгуй шуу дээ солонгос улс хямралд орохдоо гаднаас гуйгаагуй ард тумэн нь алтанх менге егч байсанг санах хэрэгтэй ечнеен буудай байхад яаагаад заавал гаднаас гэж
2015-02-04
zochin:
tarialanchidaa demjih heregtei.hyatad oros 2 yaj gazar tarialangaa demjddegiig saihanbileg burmaa 2 medvel taarna.
2015-02-04
gerel:
tarialanchid ajilaa hiihiig husch bgaa bololtoi. harin mungund shunasan turiin tu*ed maani haaj boogood havchaad ene salbariin uchuuhen joohon devshiliig ugui hiiheer hantsui shamlan orj dee. mglchuud bidni hiimori lundaa haachaa ve. unen haramsaltai bna. ene heden tarialanchid dampuurah ni dampuuraad uur salbart oroh ni orood yavaad uguh blgui. ene buruu bodlogoos hen hohirhov. bidnii ur huuhed l uiliig ni uureed heden jiliin daraa gadnii ulsaas budaa guril tsaraichlaad suuh bololtoi.
2015-02-04
zochin:
mongoliinho tsever hursund urguulsan organic guril, nogoogoo idmeer bhiin. gadnaas tsumiin delberelt bolson nutagt urguulsan eshul hugatsaa duussan ene ter holitstoi guril budaagaar hyamd neriin dor ard tumniihee eruul mendeer toglohoo ene turiin tu*ed bolimoor yum.
2015-02-04
mongol halh:
yun shunal we tariaalanchid yagaad mungutei bolj bolohgui gej ene mongolchuud 1 niigee deesh gargaj hugjuulehgui uls yumaa muu uhernuud
2015-02-04
hrrh:
chinbataa chi edgeeriin dundaas arai uhaantain gej bodoj baina. ene butehgui garuudaas zaigaa abaa. bidnii ugsun tatbariin mungiig iim archaagui tarialanchdad ugsund haramsaj bainaa. ene tsandeleg, duuchin eba butehgui ee
2015-02-04
irgen:
davartsan liubarchinguud. ta nart ugsun heden terbumiig uur humuus ugsun udiid gazar tarialangiin salbar ingej unagui baisan. ene tsandeleg oligtoi nuhur bi*e.
2015-02-04
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-02-04
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-04
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-02-04
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-02-04
degi:
mongol gurilaa ideh n zow, yun yasan oros buudai, uls orni amidral hetsvv baihad. jagsaaliig demjij baina
2015-02-04
zocihn:
tarialangiin companiin zahirluud shunaliin huudiinuud. bi tarianii companid ajildag, manai zahiral yag iim bertegchin shunal. tarianii zahirluud bugd zaisan, nuhted tansaglana, uvul ni thailand solongos dulaan orond uvuljinu. bidnii tsaling nemehgui. unuudur bidniig ochij jagsa jagsahgui bol 20% tsalin hasna geed hulduuj ***** gej baina manai dargantsaruud, shunaluud. unendee end 300,000 tarialanchaas ni chinbatiin helsneer 600 hun ireed baigaa bol 0.002% ni l oroltsoj baigaa bizdee. 1200 kombain baidgaas 1 shurheg buyu gatsuurtiin uuriih ni nogoon 0.0009% ni tuluulun oroltsoj bna. eruusuu hedhen shunaltai humuus l edn ireed bna.
2015-02-04
зочин:
дэмжиж байна.
2015-02-04
шийдэх хэрэгтэй :
хөдөө аж ахуйн яамны гэх ямарч бодлогогүй нөхдийн үйл ажиллагааг харагдаж байна. тэр сайд дарга нартаа нийлж муухай юм хийдэгээ тэд нар болих хэрэгтэй. яамны нөхдүүд зөвшөөрч өдөөхгүй бол ийм юм болохгүй л дээ. тиймээс энэ шийдвэргүй нөхдийг яахыг шийдэх хэрэгтэй.
2015-02-04
зочин:
бодлогогүй төрийн болчимгүй үйл ажиллагаа ард түмнээ аргагүй байдалд орууллаа,ардчилал гэж ийм л байдаг байх нээ
2015-02-04
irgen:
ene darga nar unendee tsaijee.iim bhad yaj hugjih ve .mongol gurilaa idmeer bna shdee.
2015-02-04
бүү шуна:
дөрвөн жил мөнгө хөрөнгөөр тэтгээд тарьсан чанаргүй будааг нь худалдаж аваад байхад яасан босдоггүй салбарб э? худлаа ярихаа болих хэрэгтэй. байгаль дэлхийн буянд хангалттай будаа ургасан, хангалттай мөнгө олсон. улам шунаад байвал байгаль дэлхий бас харж байга шүү? тариаланчдаа. бүү шуна. шунавал шулам болоод өөр арга замаар гаргаад явчихдаг юм.
2015-02-04
zuv zuv:
neg ch $ gadag* gargah hereggui, tertusmaa budaand, demjij bn
2015-02-04