
Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн эмч, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Хүүхдийн анагаахын багш, профессор Данзангийн Малчинхүүд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын Эмч цол хүртээв. Түүхэн ойгоор төрийн өндөр шагнал хүртсэн Ардын эмч Д.Малчинхүү болон гавьяат эмч цол хүртсэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын сум дундын эмнэлгийн зөвлөх эмч Т.Шатарбал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын их эмч Ц.Дэнсмаа, гавьяат тамирчин цол хүртсэн Паралимпийн хөнгөн атлетикийн тамирчин Ж.Лхагважав нарын алдар гавьяаг ЭМЯ-ны хүндэт дэвтэрт тэмдэглэн үлдээв. Шагнал хүртэгсдийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 11 сарын 30 нд ЭМЯ дээр хүлээн авч хүндэт дэвтрийн гэрчилгээг гардуулан баяр хүргэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ