НАМЗХ-ны нарийн бичгийн дарга Э.Золбоо: Америкт оюутан байхдаа ресторанд ажиллаж, пицца зөөж байлаа

img

УИХ-ын гишүүн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү хэвлэлд анх удаа ярилцлага өглөө НАМЗХ-ны сүүлийн үед хийж байгаа ажил гэвэл юу байна? -Манай холбооны 4-р Их хурал 2010 оны 9 сард явагдаж Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо хэмээн нэр, үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтдаа томоохон шинэчлэл хийсэн билээ. Холбооныхоо хурлаас хойш бид нийгэм рүү болон залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажилуудыг амжилттай зохион байгуулсан билээ. Жишээлэх юм бол, 2010 оны 10-р сараас энэ оны 4-р сар хүртэл буюу үндсэндээ 6 сарын хугацаанд бид Монголын залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг тандан судлах зорилгоор Монголд анх удаа “3Р” Гарц хэлэлцүүлэгийг орон даяар зохион байгуулсан байгаа. Монголд зохиогдсон энэхүү  хэлэлцүүлгийн “3 Р” арга нь олон улсын төвшинд түгээмэл ашиглагддаг арга бөгөөд төр засаг, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх гарцыг хайн олж шийдвэрлүүлдэг онцлогтой, PARTNERSHIP, PRIVATE, PUBLIC, гэсэн гурван үгийн товчлол юм. Монголд анхны удаа  “3Р” аргачлалаар хийгдсэн энэхүү судалгаанд 21 аймгийн 9 дүүргийн 68 мянга орчим залуучууд оролцож өөрийнхөө үзэл бодол, тулгамдаж буй асуудлуудаа чөлөөтэй илэрхийлсэн. Энэхүү хэлэлцүүлгийн үед залуучуудын дунд тулгамдсан асуудлууд маш их байсан, жишээ нь зарим нь хэлэхдээ орон байргүй ээж аавындаа амьдардаг, байр түрээсэлдэг ч юм уу зарим хэсэг нь чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй ч гэдэг юм уу, ямартай ч бид эдгээр тулгамдаж буй асуудлуудаас давхардсан тоогоор хамгийн их тулгамдаж байгаа 5 асуудлыг түүж аван 5 чиглэлд 5 томоохон төсөл болгон холбооны зүгээс хэрэгжүүлэхээр төсөл бүр дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Үүний дараагийн зургаан сарыг орон нутагт хандаж ажилласан. Орон нутгийн залуучуудтайгаа уулзъя, салбар хороодын ажлыг нь өргөжүүлье, хөгжүүлье, чуулганыг нь хийе, шинэчилье гэж орон нутгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлж улмаар 18 аймгийн 230 гаруй суманд энэ зун очиж ажилласан. Энэхүү аянаа хааж анх удаа Монгол улсын бүх аймаг, бүх дүүрэг хороодын салбар зөвлөлийн удирдагчид оролцсон “БИД НЭГ МОНГОЛ” чуулга уулзалтыг энэ оны 10 сард зохион байгуулсан та санаж байгаа байх. Сүүлийн өдрүүдэд бид Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд ирэх сонгуульд өрсөлдөх Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт Монгол улсын хүн амын 67 хувийг эзлэх залуучуудын байр суурь, саналыг тусгах үүднээс суурь судалгаанууд болон хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн ажиллаж байна. -Энэ олон гишүүнтэй холбооны нарийн бичгийн даргаар сонгогдож ажиллана гэдэг амаргүй шалгуур байна байх. Хэзээнээс энэ холбоонд орж ажилласан бэ? -Би анх 2004 онд Хан-Уул дүүргийн залуучуудын байгууллага, болон дүүргийн 77 дугаар үүрд гишүүнээр орж ажилласан. Ингэж дүүргийн намын хороонд идэвхтэй ажиллаж байгаад 2008 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын гишүүнээр сонгогдсон. Холбооны 4 дүгээр их хурлаас хойш нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ажлаа аваад жил хагас болж байна. Холбооны нарийн нарийн бичгийн дарга нь ажлын аппаратын ажилтан гэсэн үг л дээ. Холбооноос хэрэгжүүлж байгаа бүх л үйл ажиллагаанд оролцож зохион байгуулах үүрэгтэй гэхүү дээ. -Тэгэхээр та бүр багаасаа л намын дэргэдэх залуучуудын холбооны ажилтай “зууралджээ”… -21 настайгаасаа юм байна шүү. -Шинэ жил болж байна. Танай холбооны зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам олны анхааралд байдаг. Энэ жил хэрхэн зохион байгуулах вэ? Ямар онцлогтой болох бол? Н.Номтойбаяр голлож зохион байгуулж байгаа гэсэн. Та яг ямар ажлыг нь хариуцан ажиллаж байгаа вэ? -Залуучууд төдийгүй нийт хүмүүсийн хүсэн хүлээдэг “Алтан сарнай”  зохиогддогоороо зохиогдоно. Одоо ажлын хэсэг гарчихсан бэлтгэл ажлаа хийж байна. Манай НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Номтойбаяр “Алтан сарнай” наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг ахалж байгаа. Холбооны ажлын аппарат бэлтгэл ажилд нь туслаад явж байна. Жил бүрийн оны онцлох хүн шалгаруулдаг “Алтан сарнай” наадам тухайн жилдээ өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ жил ч мөн адил хөтөлбөрийн хувьд ч, мөн шагналын эздийн хувьд ч онцлогтой байх болно. -Танайх олон залуучуудтай хүчирхэг байгууллага, залуу хүмүүс эмоцитой байдаг. Нэгдэж ажиллахад хүнд байдаг уу? -Манайх олон мянган гишүүд дэмжигчидтэй. Голдуу олон нийтийн ажил хийдэг учраас санал зөрөх үеүд гарна, гэхдээ хоорондоо ярилцаж байгаад олонхоороо шийддэг болохоор гайгүй дээ. -Та ингэхэд ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй вэ? 10 жилийн сургуульдаа хаана сурч байсан бэ? -Нэгдүгээр 10 жилийн сургуулийг 2000 онд төгссөн. Улмаар АНУ-д Индианнагийн их сургуулийг 2006 онд улс төр судлаач мэргэжлээр төгссөн. -Хичээлдээ мундаг байсан биз? Сагс сайн тоглодог, лигт тоглож байсан байхаа. -Яг үнэнийг хэлэхэд 10 жилдээ гоц сайн сурч байгаагүй, гэхдээ бас муу байгаагүй дундаж сурдаг байсан. Сагс их тоглоно, сургуулийнхаа сагсны шигшээ багт холбогчоор тоглодог байлаа. Тэмцээн уралдаанд орж, хичээлээсээ их чөлөөлөгддөг байсан болохоор 10 жил маань сагс тоглож байгаад өнгөрсөн. 10 дугаар ангид байхдаа 1999 онд мэргэжлийн лигт 1+11 багаас тоглож, тэр жилдээ лигийн аварга болж байлаа. Манай холбооны Шаравцамц ах бид 2 нэг багт тоглож байсан. 2000 оноос их сургуульд ороод сагс тоглох цаг маань эрс багасч хичээл номондоо анхаарлаа хандуулж эхэлсэн .  -Харахаар спортсмен биш эрдэмтэн, номын төрхтэй адилхан харагдах юм. Аавтайгаа адилхан болохоор тэгдэх байх. Хүмүүс хараад Ө.Энхтүвшин даргын хүү гэж шууд таньдаг уу? -Та өнөөдөр залуучуудын хөлд дарагдсан манай холбооны энэхүү ажил хэрэгч өрөөнд орж ирээд намайг харахаар тийм номын төрхтөй харагдаж байж магадгүй л байх. Хүн биеэ яаж авч явахаасаа хамаараад янз янз л харагддаг байж магад. Гэхдээ аавтайгаа адилхан болж байна аа чи гэж намайг мэддэг хүмүүс хэлдэг, мэдэхгүй хүмүүс бол шууд танина ч гэж байхгүй байх л даа. -Мэргэжлээ улс төр судлал гэж сонгох сонголтонд аавын тань нөлөө байсан уу? -Янз янзын л хүчин зүйлүүд байсан байх, Энэ дундаас аавын нөлөө байлгүй яахав. Аав намайг 10 жилд байхад улс төрд орсон, намд ажилладаг байлаа. Би нэгдүгээр сургуульд сурч байсан болохоор намын байртай ойрхон, хичээлээ тараад шууд аавын ажил дээр ирдэг. Аавын талоноор хоол иддэг, амралтынх нь өрөөнд хичээлээ хийгээд хүлээж байдаг, ажил тарахаар хамт гэр лүүгээ явдаг байсан. Тэгэж явсаар намын аппаратын ажилчдыг бүгдийг нь таньдаг болж, тэдний хийж байгаа намын ажил нь таалагддаг, битүүхэндээ шүтдэг хүмүүстэй  болсон явдаг байлаа. 2000 оноос хойш аавынхаа сонгуулийн хэд хэдэн компанит ажилд нь дэмжиж оролцсон юм. Иймэрхүү маягаар миний сонирхол намын ажил улс төрийн сонирхол болж цаашлаад  мэргэжлээ сонгох сонголт маань болж хувирсан байх. -Хөвсгөл рүү их явдаг байлгүй. Танай аавын нутаг болохоор. Аавынхаа сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан гэл үү. -Хөвсгөлд 2000 оноос хойш нийтдээ дөрвөн сонгуульд очиж ажилласан. 2008 оны УИХ-ын сонгуульд аавынхаа менежерээр ажилласан. -Отгонбилэг агсны хүү Содбилэг ээжийгээ дагаад Завханд ажиллаж байсан, “Женко” Баттулгын охин аавынхаа сонгуулийн компанит ажилд оролцож байдаг. Хүүхдүүд нь аав ээжийнхээ үнэнч дэмжигч байдаг байх. -Хүн болгон л аав ээжийнхээ ажил үйлсийг сайн яваасай гэж бодож явдаг. Тэгэж бодлоо гээд ажил төрөлд нь оролцоод явна гэдэг өрөөсгөл ойлголт байх. Жишээ нь манай эгч гадаад харилцааны чиглэлээр сургууль төгссөн. Улс төр ерөөсөө сонирхдоггүй болохоор сонгуулийн ажилд нь оролцоод яваад байдаггүй. Тэгэхээр хувь хүний сонирхол л юм шиг байгаа юм. -Та айлын ганц хүү юу? -Тийм. -Америкт сурч байхдаа гэрээ их санах уу? -Америкт долоон жил болсон. Тэр оронд их дассандаа, иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж ардчиллын замаар явж байгаа бүх улсын үндсэн хуульд туссан байдаг боловч энэ тал дээрээ Америк улс бусдаасаа илүү ялгардаг болов уу гэж боддог юм. Ялгаа нь хүний эрхийг дээдэлсэн сайн хуультайгаас гадна хамгийн гол нь иргэд нь энэхүү хуулиа маш сайн сахин биелүүлдэг болохоор тэр улсын хөгжилд авлигал, хүнд суртал, шударга бус явдал маш багаар саад болдог болов уу гэж мэдрэгддэг юм. Хэдий хөгжилтөй оронд амьдарч байсан ч нутгаа их санана, монгол хоолоо санана, гэр орныхныгоо санана. Наашаа ирэх гэж их яарсан шүү. Ялангуяа  сайхан Хөвсгөл нутагтаа очиж амрах их дуртай. - Зун болгон Хөвсгөл нууранд ирж амардаг уу? -Тийм, гэхдээ Хөвгөл нуураас гадна аавын төрсөн нутаг Цагаан-Уул суманд Гандан нуур гэж их гоё нуур байдаг. Хүмүүс сайн мэддэггүй. Жижигхэн нуур, их цэнгэг, гадуураа модоор хүрээлэгдсэн, элстэй, яг л далайн эрэг дээр байгаа юм шиг тийм сайхан нуур байдаг. Тэнд зун болгон амрахыг хичээдэг. -Танай аавыг хотгойд хүн гэдэг шүү дээ. Тэгэхээр та бас хотгойдын үр сад болно биз. -Тэгэлгүй яахав би чинь Цагаан-Уул сумын Агарын голоороо ургийн овгоо овоглуулсан хотгойд үндэстэн гэж явдаг юм. Түүгээр ч барахгүй эх орныхоо төлөө Манжуудын гарт өөрийн биеэ 81 зоосны нүхээр шахуулж үхсэн жинхэнэ эх оронч Хотгойдын Шадар Ван Чингүнжав баатараараа бахархаж явдаг. -Таныг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн охин Мандхайтай гэрлэсэн гэж хүмүүс сайн мэднэ. Аав болж амжсан уу? -Эхнэр бид 2 нэг хүүтэй. Энэ зун хуримаа хийсэн. -Та эхнэртэйгээ Америкт сурч байхдаа танилцсан уу? Мандхай Америкт сурч байсан юм билээ. Танилцаад удсан уу? -Монголдоо зуныхаа амралтаар ирчихсэн байхдаа танилцсан. Танилцаад дөрвөн жил үерхэж байгаад энэ зун хуримаа хийсэн. -Анх УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хадам аав болох Шаравдорж гуайтай уулзахад ямар байсан бэ? Эсвэл багадаа аавыгаа дагаж намын байраар эргэлдэж байхдаа танил байсан уу? Ээж Эрдэнэчулуун нь бас мундаг эмэгтэй. Хадмуудаасаа сүрдэж байв уу? -Үгүй, таньдаггүй байсан. Сүрдэх нь ч бас гайгүй байсан, гэхдээ сүрдээгүй гэдэг нь хүндлэлгүй гэдэг утгаар нь биш юм шүү. Ер нь тэд маань залуу хүмүүсийг их ойлгодог, итгэдэг, бидний  хувийн амьдралд тэр болгон оролцоод байдаггүй, оролцвол дэмжиж оролцдог сайхан гэр бүл байдаг. -Таны аав Ө.Энхтүвшин гуай хатуу аав байхаа. Хэр баргийн хүн халдаж чадмааргүй ихэмсэг харагддаг. -Манай аав эхээс арвуулаа айлын том хүү нь, тийм болохоор хар багаасаа л гэр бүлийнхээ 2 дугаар аав нь болж хэдэн дүү нарынхаа төлөө одоог хүртэл зүтгэж хатуужиж ирсэн хүн. Тэр ч утгаараа юмуу хэр баргийн зүйлд түргэн хөдлөхгүй барагтай бол сэтгэл хөдлөлөө гаргаад байдаггүй. Тийм болохоор магадгүй таны хэлдгээр хатуу ч юмуу халдаж чадмааргүй харагддаг байх. Уг нь бол ойртоод нөхөрлөх юм бол найз нөхөд, ажлын хамт олон гэр бүлдээ хамгийн зөөлөн, үнэнч, шударга, энгийн, тэднийхээ төлөө зогсож чаддаг нөмөр нөөлөгтөй хүн гэж хэлнэ дээ. -Ц.Шаравдорж даргын охинтой үерхэж байгаа гэхэд яаж хүлээж авсан бол? -Би гэр бүлийнхэндээ эхлээд хэлээгүй. Гэхдээ л аав ээжүүд алсуураа хүүхдээ хэнтэй найзалж нөхөрлөж, үерхэж байгааг мэддэг шүү дээ. Нэг л мэдэхэд мэдчихсэн байсан. -Ө.Энхтүвшин дарга хадаг бариад л бэр гуйхаар явсан байх даа. Нэг намын хоёр том улстөрч, хуучин танилууд, нэгэндээ охиноо өгөх гэж үнэрхээгүй л байх. Худ ураг болохдоо юу ярьж байсан бол? -Монгол  заншлынхаа дагуу аав, аавын эгчийн нөхөр хоёр очиж бэр гуйсан. Хүргэн нь угаасаа явдаггүй болохоор дараа нь сонсох нь ээ энгийн нэгэн бэр гуйх ёслол болсон гэсэн. -Таныг гэр бүлийн хүмүүжил их сайнтай, аав ээжийнхээ чихийг халууцуулдаггүй төлөв төвшин сайн хүү гэж мэдэх хүмүүс ярьдаг. Хазгай хэлэх хүн байдаггүй нь таны аав ээжээс өгсөн хүмүүжилтэй холбоотой юу. Таныг Америкт оюутан байхдаа давхар ажил хийдэг, пицца зөөдөг байсан гэдэг юм билээ. -Яг өөгүй хүн гэж юу байхав, шилжилтийн насыг тойрч биш туулж өнгөрдөг болохоор хүн бүр л залуу насандаа алдаа гаргадаг. Би ч бас эцэг эхийнхээ чихийг халууцуулсан үеүд байлгүй яахав. Харин эцэг эхээсээ хол хүний нутагт сургуульд явахад бүх зүйл өөрийн толгой дээр ирж сарын дотор л хувь хүний хувьд өөрчлөгдсөн. Аав мөнгөний тухайд их хатуу хүн. Надад нэг их сул мөнгө өгөөд байдаггүй, миний сургалтын төлбөрийг арай гэж төлдөг, өөр илүү мөнгө бараг өгдөггүй тийм л байсан. Тийм болохоор би сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан. Оюутан хүнд сайн ажил олдохгүй болохоор ресторанд ажиллаж байсан, бас пицца ч зөөж байсан. Миний сурч амьдарч байсан Индианна мужийн Блүүмингтон хот нь 70 мянган хүн амтай, 60 мянган оюутантай, оюутны хотхон. Оюутнууд хоол хийж идэхгүй, пиццаны захиалга их өгнө, 5 дахь өдөр, хагас сайн өдөр амралтын өдөр болохоор энэ өдрүүдэд оюутнууд партидна, тэгэхээр пицца зөөхөөр ашигтай. Оюутнууд бааранд орж, пиво ууж алжаалаа тайлна, тэгээд пицца захиална, сэтгэл нь хөдөлсөн хүмүүс гарын мөнгө ч сайн өгдөг байлаа. Иймэрхүү маягаар амралтын 2 өдөр л сайн ажиллахад өөрийгөө санхүүгийн хувьд аваад явчихдаг байсан. -Монголын парламентын гишүүний хүү ажиллаж байна гэж гэвэл гайхдаг байсан уу? -Би өөрийгөө нэг их ярьж яваагүй болохоор тийм гайхсан зүйл гараагүй. Гэхдээ ямар ч баян Америк байсан хүүхдүүдээ эртнээс амьдралд бэлдэх үүднээс оюутан болонгуут нь тусад нь гаргаж хичээлийнх нь хажуугаар ажил хийлгэж сургадаг ёс жаяг байдаг гэж хэлж болно. Тийм болохоор мундаг хуульч, эмч нарын хүүхдүүд ч надтай хамт ажил хийгээд л явдаг байсан, энэнд ч нэг их эмзэглэх зүйл байдаггүй байсан. Харин иргээд харахад ажил хийснээр хожно уу гэхээс хэзээ ч хохирохгүй байхаа. -Гадаадад амьдрах тухай бодол байдаг уу? -Байхгүй, зөвхөн Монголдоо л амьдарна. Монгол улсад маань шударга ёс жинхэнэ утгаараа тогтож хүн бүр хуулийн өмнө ижил тэгш байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч явдаг. Ингэж байж л манай улс хөгжих болно. Ярилцсанд баярлалаа Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baigal:
Zowhon MGLdoo gesen sain l zaluu baina shd sain baina
2012-05-20
Bayaraa:
Sharavdorjiin gants ohin baihdaa yahav dee. Mandhai chin tursun ohin ni bish 2 dahi ehner Erdenechuluuniih ni ohin baigaa yum. Sharavdorj guain tursun ohiniig odoonii ehner ni ohin Mandhaitaigaa niilj horooson yumaa
2012-04-23
davhar bietei ehnertei huuhdee urguulchihej
2012-03-03
yarisnaas ni harahad busad tomchuudiin huuhdiig bodohod harin ch daruuhan zov zaluu bna.amerikt ajil hiij surguulidaa suraad togsood irsen ni hovorhon l bdag.aav ni ch gesen nuruutai shudarga uls torch sh dee.manaihan zov yavaagaa demhijiin orond yund ingej ataarhaj bdgiin ene muuhai buduuleg ochuuhen zangaa boliogui tsagt oorsdoo oodlohgui sh dee hun busdiin talaar sain sahniig bodoj yavbal ter energi ni oort ni sain saihnaar l tusna daa.
2012-01-02
Ehner n olon zaluusiin ovor damjisan hudlaa saihan aashilsan gichii, olnii yg oi toind n ordoggyin bhdaa, ed nar er ichihgyi yumaa?!
2012-01-01
LEXUS 570 dahij uildverlehee bolij bna. ANU-d oldhoo bailaa
2012-01-01
Neeh muu heleed baihaar yria algal baina shde. Uneheer unen zov yrisan bol. Ehner harin dajgui huuhen bainada.
2012-01-01
kh bas neg ed nar udam danjsan feodal bolohoo ulaan tsaim zarladag boljee ichdegui um gehed ichingurj bolno doo aimshig
2012-01-01
ГУВШАА ХУРГА Л БАЙНА. ААВ ЭЭЖИЙНХЭЭ МӨӨМНӨӨС ГАРААГҮЙ УЛС ТӨРД ОРООД ЮУ ХИЙНЭ. ЮУ ЧАДАХ ЮМ.
2012-01-01
Гэр бүлээ тохинуулж авч явж чадаагүй хүмүүст төрийн жолоог атгуулахаар улс орны амьдрал дампуу талдаа болдог нь үнэн байна.
2012-01-01
Энхтүвшингийн эхний эхнэрээс гарсан хүүхэд. Салсан авгайдаа төрийн одон медаль хүртэл авч өгч, хаясан хүүхдээ төрийн мөнгөөр гадаадад сургадаг Энхтүвшин шиг сайн нөхөр, аав ховор шүү. Манай УИХ-ын гишүүд Баяр, Зоригт, Энтүвшин гээд хоёр дахь амьдралаа зохиосон цөөнгүй хүн байгаа. Гэр бүлээ тохинуулж чадалгүй, үрэн таран хийчихсэн хүмүүс ул орныг тохинуулж, авч явна гэдэг худлаа гэдэг нь харагдсаар л байна.
2012-01-01
Hurelsuhiiin zaluu luivarchid bugd adilhan tiim hogyn luivarchidtai hamt ajillaj bui hen ch yalgaagui luivarchin yaval tusvuus banknaas ahiuhan mungu tsuslah ve gej yavsaar ah narynhaa araas orno kommunistuud bugd adilhan
2012-01-01
Zolboo duu unenee l helsn bnadaa, ta nar Zolboog surch ajillaj baihad n hamt bsan yum uu, tgvel neree uneneer n bichchiheerei, sanaj magad, sanaa zuv bol zaya zuv gdeg ug bdagdaa...
2012-01-01
хулгайч төрхтэй юм. тэгээд хэзээ ч хоол зөөж мөнгөжидөггүй юм малаа.
2012-01-01
Namaa Ashiglan Mungujdeg Zaluu Hulgaich nar
2012-01-01
enhtubshin guai yaaj iim mungutei bnaa nasaaaraa tyd zytgecheed ohin beijind huu n usa huvin zardlaar
2011-12-31
81 зоосны нүх гэчихжээ бас хамт байгаад тоолчихсон юм уу хахаха Асууж байгаа хариулж байгаа нь таарсан таар шуудай
2011-12-31
Аавыгаа авилгач бас хүнийг араас нь хутгалж жигүүр энээ тэрээ гэж дарамталж байж дахиж албан тушаалд хүрсэнд нь ичдэг үү.
2011-12-31
pizdaa bi vh gsen ajillajil bsan gxdee cham shig avilgalch aavtai bish bolxoor darga ntr boloogui
2011-12-31
bitgii l dee ichij ba shuu dee ydaj ardchilsan namiin gishuun bail daa tegeed bas AMERIK yrih ym daa huu namaasaa gae tegeed ardchilal gej yrival arai joohon uur shuu dee
2011-12-31
chi pizdaa hizee ajil hiisen yum be aaviinhaa hun alj olson mungu uur arkhi uuj state hisej ohin shaaj yavaa bizdee muu lalaraa muusa pizdaakuudiin uls turch gej u baidag yum be, ta hed bol zugeeer lalariin heden mungu ursun pizdaakuud bizdee muu jombogooo
2011-12-31
Аавынхаа арын хаалгаар сураад дэмжлэгээр нь намдаа ороод дара нь дэмжлэгэр нь улс төрч болох арга нь сүрхий л юм
2011-12-31
монголоос хулгайлсан мөнгөөр угжуулаад хэвтэж байснаа нуух гэж ядахийнмаа мэдэхгүй хэн байсийнм танарыг
2011-12-31
Etdguudiinhee hulgailsan munguur sursanaa ingej nuuj chadahgyi ee hu. Shudraga baitsgaa.
2011-12-31
Ambitsaar duuren bas 1 communist... ajil hiij amidar zaluusaa
2011-12-31
Sharabaa ubuu,Dembee ubuu 2 zaluuhan abgai abaad goo saihanii mes zasald oroh gej baigaa gesen unen uu.Sharabaa ubuu hamaagui halj baij Altjingiin nuhur Jamyansuren guai shig deelee numruh bii dee.
2011-12-31
aab chini manai hamaatan ohind durlaad suid baigaa shuu.utasdaad l baih ym.manaihanii hurgen boloh deg shuu.Aab huu 2-t amjilt husie.Ih hurliin songuulid azarga,hyzaalan 2 shig saihan uraldaarai.Aab chini hamag huch tamiraa barchihsan etschih baihaa daa.
2011-12-31
hulgaich nariin huuhduudiig buudaj alah heregtei... Hulgailuulsan yaduu yaluus aa
2011-12-31
хүрэлсүх занданшатар түмэнгэрэл чимэдцэрэн сүрэнхор
2011-12-31
za yadaj busdiigaa bodvol mongol tsustai yum daa. 20-d holimog tsustan ene UIH-d chini bdag gej bgaamdaa.
2011-12-30
Bugs doloogch zaluuchuudiin holboonii gishuun yum biz de. Huvsguliin ner baastsan muu lalar. iim hulgaichuud Chingunjaviig barij ugsun gedegt ergelzeh yum alga
2011-12-30
ene zaluu Enxtuvshinii 1dugeer avgaigiin xuuxed uu? esvel 2 durgaar avgaingiinx ni uu? 3 daxiinx ni xuuxduud bol ix jooxon yum bilee.
2011-12-30
oligarahuud uye damjin mongolchuudiig mulchih gej bn uuniig zogsooh heregtei ard tumeen
2011-12-30
Зурагдсан пянз шиг юм л ярьдагийн Ааваа Аааваа гээд Авилгач л болно биз! Юм сурсан сийрэг толгойтой гээ биз LOL
2011-12-30
bolowsroltoi tarhi siireg iim zaluus bjiisan ni deeree
2011-12-30
Харьд эрх мэдэл, мөнгө, авлигаар сурсанаа юу гэж үзэж байгаа юм. Та нарын үзэн яддаг соц нийгэмд ардын хүүхдүүд гадаад сурч ирээд ард түмнээ тусгаар улсын дайтай авч явсан байдаг юм. Үгүй гэвэл түүх унш.
2011-12-30
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2011-12-30
NAMZH iin lalaruudaa huneer yum hiilgechiheed mungiig ni ugchihuj bgaach
2011-12-30