Дуучид могойноос адис авав
Хэдэн минутын өмнө эхэлсэн нийтийн дуучдын шинэ жилийн баярын цэнгүүн үргэлжилж байна. Дуучдын шинэ жилийн баярын цэнгүүний нээлтэд “Монгол цирк”-ийн залуу жүжигчин “Могойн үзүүлбэр”-ийг үзүүлсэн юм. Гурван метр шахам урт могойг хүзүүн дээрээ тохсон циркчин залуу үзэгч дуучдын дунд орж ирэхэд дуучид могойд гар хүрч улмаар духандаа гараараа адислав. Хэдийгээр могойг хүйтэн цустай амьтан гэдэг ч дуучид маань “Хайрхан” хэмээн ихэд сүсэглэв бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ