Хиймэл ууцтай шинэлэх үү

img

Сар шинийн баяр дөхөж ууц, өвчүү, цагаан идээ гээд иргэд дор бүрнээ чадах чинээгээрээ бэлтгэлээ базааж байна. Харин энэ үеэр ашиг олохын тулд иргэдийг хуурч мэхлэх явдал багагүй гарах болжээ. Гурил хольсон ааруул, татаж томруулж хөлдөөсөн өвчүү, сүүлийг нь том харагдуулах гэж ус, масло шахсан ууц гээд хүмүүсийн эрэлтийг далимдуулж ашиг ологчид олшрох болсон байна. Жишээ дурьдахад, зүүн аймгаас ирсэн гэх ууц худалдан аваад чануулахад сүүлэн дээр нь бараг атгын чинээ гүврүү үүссэн байна. Хагалаад үзэхэд, идээ бээр шиг тос маягтай юм гарсан аж.

ь

Ууц чанасан газрынхан түүнд “Сүүлийн үед ийм зүйл нэлээд гарах болсон. Хүмүүс ашиг олохын тулд хонинд тариа тарьж огцом таргалуулах, ус масло сүүлэнд нь шахдаг болсон гэнэ. Энэ нь ууцыг чанахаар л илэрдэг. Тэрнээс биш худалдан авахад ямар ч “но” мэдэгддэггүй. Ер нь хүмүүс болж өгвөл таньдаг мэддэг хүнээсээ ууц өвчүү авбал дээр” гэсэн мэдээлэл өгч байна.

б

Ер нь бид настнаа баярлуулж цагаан сарын тавгийн ууцыг нь авч өгч байна гээд элдэв тариагаар өөхлүүлж махлуулсан малын махыг авч байгаа юм биш биз. Тахиаг химийн тариагаар дор нь таргалуулж махлаад зардаг сураг гадны улсад дуулддаг. Харин манайд хүмүүсийн эрэлтийг далимдуулж хонио ийм тариагаар тарьж ашиг олдог болсон юм биш биз. Нөгөө хүнсний аюулгүй байдал энэ тэр ч бараг үгүй болсон байж магадгүй санагдах боллоо. Иймээс мэргэжлийн хүнээс ийм мах хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх эсэх талаар тодруулга авсан юм.

ө

П.Болортуяа: Махны шинжилгээний бичгийг заавал үз

ө

Дээрх мэдээллийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн П.Болортуяагаас дараах тодруулгыг авлаа.

-Иргэд ууцны махаа сонгохдоо зүүн аймгуудын мал мах тарган чанартай байдаг гэдэг утгаар ихэвчлэн сонгодог. Гэтэл эдгээр аймгуудаас ирсэн ууцны мах янз бүрийн тариа тарилга хийж өсгөх болсон, сүүр рүү нь ус, силикон шахсан гэх сөрөг мэдээлэл нэлээдгүй гарах боллоо. Зах дээр зарагдаж буй мах ч ихэвчлэн Сүхбаатар аймгийнх гэж байгаа?

-Өнгөрсөн онд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 суманд шүлхий өвчин гарсан байдаг. Гэхдээ шүлхий өвчин гарсан сумуудаас нийслэлд мах махан бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон байгаа. Хэрэв Сүхбаатар аймгаас мах авчирч борлуулж байгаа бол иргэд тухайн махны шинжилгээний бичгийг юун түрүүнд үзэх хэрэгтэй. Махны шинжилгээний бичиг дээр тухайн малд хийсэн бүх тарилга, вакцин зэргийг бичсэн байгаа.

ө

-Малыг жилд шүлхийн эсрэг хэдэн удаа вакцинжуулдаг вэ?

-Жилд хоёр удаа шүлхийн эсрэг вакцин хийдэг. Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн оны 9, 10 сард вакцинд хамруулсан байгаа. Үүнээс гадна манай яам боом, галзуу зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс жилд 20-оод нэр төрлийн вакциныг малд хийдэг.

ө

-Вакцин хийснээс хэдэн сарын дараа тухайн малыг махалж болох вэ?

-Эдгээр 20-оод төрлийн малын вакцин нь тухайн малын мах, сүүнд нөлөөлөхгүй. Тиймээс хэзээ ч хамаагүй махалж болно. Харин хачигт халдвар, шимэгч хорхойн эсрэг вакцин, тарилга хийсэн тохиолдолд дор хаяж 45 хоногт тухайн малыг махалж болохгүй.

ө

-Энэ хугацаан дотор тухайн малыг малчин махалж борлуулсон нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээх вэ. Мөн тус махыг хүнсэндээ хэрэглэсэн хэрэглэгчдэд ямар хор нөлөөтэй вэ?

-Хачигт халдвар, шимэгч хорхойн эсрэг вакциныг Төрөөс санхүүжүүлж хийдэггүй. Малчид өөрсдөө хачигт халварын эсрэг ивомик 1 хувийн тарилгын уусмалаар хийсэн байдаг. Ийм тарилга хийсэн малыг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хуулиар хорьсон байгаа. Хэрэв тарилга хийлгэсэн малыг хүнсний бүтээгдэхүүнд нийлүүлсэн бол тухайн малчинд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Тухайн малчины өрхийн тэмдэглэгээний дэвтэр дээр ямар тарилга, аль аль малд хийсэн нь тодорхой бичсэн байдаг. Мэдээж хүний биед бага зэргийн сөрөг нөлөө байлгүй яахав.

ө

-Худалдан авсан хонины ууцнаас идээ бээр шиг зүйл гарчээ. Энэ арай тухайн малд хийсэн вакцинаас болсон юм биш биз?

-Тийм зүйл байхгүй. Малын махнаас тийм зүйл гарсан бол тухайн малын удамшлаас болсон байх. Ялангуяа, хонины сүүл чинь өөх шүү дээ. Өөхөн дээр янз бүрийн нян, бактер, вакцины үлдэгдэл үлддэггүй. Түүнээс биш яамнаас хийж байгаа вакцин, тарилганаас ийм өвчлөл үүсэхгүй. Хэрэглэгч энэ асуудлаа МХЕГ-т хэлэх хэрэгтэй. Тэгээд мал арчилгаанаас үүссэн өвчин үү, тарилганаас үүссэн өвчин үү гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтооно. Асуудал үүсэн тохиолдолд өвчтэй малын махыг бусдад борлуулсан малчин хариуцлага хүлээнэ” гэсэн юм.

ө

Ц.Цэрмаа: Иргэд ууц авахдаа өөрсдөө сайн үзэж, шалгаж авах хэрэгтэй

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын Улсын ахлах байцаагч Ц.Цэрмаа “Нийслэлийн ИХТ-ын 07 тоот тогтоолоор ууц, өвчүү, айраг цагаан идээг ил задгай зарж борлуулахыг хориглосон байдаг. Манай байгууллагад цагаан сарын ууц, мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол одоохондоо ирээгүй байна. Хэрэв ийм гомдол ирвэл бид лабораторийн шинжилгээгээр оруулж, дүнг нь харж байж өвчний эх үүсвэрийг тодорхойлж болно. Манай байгууллагын салбар лабораториуд бүх захын хажууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Аймгуудаас орж ирж байгаа мах махан бүтээгдэхүүн өөрөө гарал үүслийн гэрчилгээтэй орж ирдэг. Гарал үүслийн гэрчилгээгүй бол бид нийслэлд оруулж ирдэггүй. Манай мэргэжил хяналтын байгууллага наймаачдын махаа том харагдуулахаар хэрэглэдэг нарийн аргыг мэдэхгүй. Нийгэмд наймаачдыг буруутгах хандлага их байдаг. Гэвч хэрэглэгч, үйлчлүүлэгч нар өөрсдөө бараа бүтээгдэхүүнийг сонгож, авах анхны мэдэгдэхүүн багатай байна. Манай байгууллагын зүгээс иргэдэдээ “буух эзэн буцах хаяггүй”, ил задгай, чанарын шаардлага хангаагүй, шинжилгээний бичиггүй газраас битгий бараа бүтээгдэхүүн аваач гэж гуйдаг” хэмээн ярьсан юм.

ө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэглэгчдэд сар шинийн ууц, буузны махаа авахдаа хэрхэн сонгож авах талаар зөвлөмж хүргүүлжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kim uuz zarna:
solongos plastik uuz zarna..tyreesluulne..(jich yag orig haragdana 2 taldaa talalj boldog havchaartai...gurshsan yner gargaj knop darval ongoo solino)
2015-02-09
uu hudal :
malchid hezeec tegj buyndaa buzar hiihgui ter chenjuudin hiij bga ajil
2015-02-09
галзуучууд:
намайг бага байхад 70- с дээш насны хегшчууд л цагаан сараар ууц тавьдаг, туунээс доош насныхан (50-70 хуртэл) ууц тавьдаггуй байсан юм. урьдны юм ул болж одоогийн юм зул болж, нэг нь негеегеесее илуу гарах гэж балайрдаг евчтэй болоод 30- д жил болж байгаа юмдагуудаа.цагаан сараар настан буурлуудаа хундэтгэн очиж золгоход хегшид маань хуухэд багачуудад боов чихрээр гар цайлгадаг байсан. одоо бол хятадын хэрэгтэй, хэрэггуй цоорхой уранхай оймс, ханцуйтай ханцуйгуй цамц, трико гэх мэтийг бие биедээ бэлэглэсэн болж баахан дамжуулдаг моод дэлгэрээд, угуй мен ч заваардаг болждээ... тэгээд хун бур л ууц тавих гэж зутгэх юм?учир нь юунд байнаа???
2015-02-09
иргэн :
өө за за одоо бүр ингэдэг болсон уу?
2015-02-09