
ОХУ-ын Москва хотод болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Цагдаагийн байгууллагын "Сүлд" чуулгын гоцлол дуучин, цагдаагийн дэслэгч Г.Ариунбаатар 2011 оны онцлох дуучнаас шалгарлаа. Түүнд дуучин, сийлбэрч н.Баттогтохын урласан соёолон морины далаар хийсэн сийлбэрийг дурсгал болгов. Уг сийлбэр нь “Монгол дуу 2011” гэсэн үгийг монгол бичгээр сийлбэрлэсэн байна. Сийлбэрийн билэг тэмдэг нь дуучин Г.Ариунбаатарын дуу хоолой, уран бүтээл нь соёолон морь шиг сүлд хийморьтой байгааг илтгэж цаашид ч сүлд хийморьтой байхыг билэгдэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ